Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножо А.Ичинноров нар качикоши хийв | News.MN

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножо А.Ичинноров нар качикоши хийв

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножо А.Ичинноров нар качикоши хийв

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножо А.Ичинноров нар качикоши хийв

Мэргэжлийн сүмо бөхийн энэ оны хацү башёгийн 12 дахь өдрийн барилдаанууд өчигдөр(2021.01.21) Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд 5000 мянган үзэгчийн өмнө явагдлаа.

Зүүний манлай озэки Асанояама сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй тааран барилдаж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ наймдахь даваагаа авч, качикоши хийлээ. Түүнээс гадна Ичиножо А.Ичинноров маэгаширагийн гуравт эрэмбэтэй Оношог давж мөн качикоши хийлээ. Харин башёг тэргүүлэгчид болох озэки Шодай Рюүдэнийг, маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэтэй Дайэйшо маэгаширагийн долоод эрэмбэтэй Мэйсэйг тус тус давжээ.

Одоогоор озэки Шодай, Дайэйшо нар арван даваа, хоёр унаатай башёг тэргүүлж байгаа бол тэдний араас найман даваа, дөрвөн унаатай озэки Асанояама, Мэйсэй, Ичиножо А.Ичинноров, Котоновака, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар удаалж байна.

Тамаваши Б.Мөнх-Оргил комүсүби Митакэүмид, Кирибаяама Б.Лхагвасүрэн Котоновакад тус тус өвдөг шорооджээ. Ийнхүү Тамаваши Б.Мөнх-Оргил таван даваа, долоон унаатай, Кирибаяама Б.Лхагвасүрэн зургаан даваа, зургаан унаатай явна. Тэгвэл Хошорюү С.Бямбасүрэн Мёогирюүг давж, долоон даваа, таван унаатай башёг үргэлжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж