Хойд Солонгосоос урвах бодлын эсрэг хууль хэрэгжиж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.21-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосоос урвах бодлын эсрэг хууль хэрэгжиж эхэлжээ

Хойд Солонгосоос урвах бодлын эсрэг хууль хэрэгжиж эхэлжээ
FILE PHOTO: North Korean leader Kim Jong Un waves during a ceremony for the 8th Congress of the Workers' Party in Pyongyang, North Korea January 14, 2021 in this photo supplied by North Korea's Central News Agency (KCNA). KCNA via REUTER

Ким Жон Ун гадаад орнуудын нөлөөлөлтэй дайн зарлаж, дотоодын соёлоо дэмжихийг уриалж буй энэ үед Хойд Солонгост хэн нэгэн иргэн Өмнөдийн энтертайнмент соёлыг таалах, тэдний ярианы хэв маягийг дуурайсныхаа төлөө өндөр торгууль, эсвэл шоронд хоригдох ял сонсдог хуультай болжээ.

Урвах бодлын эсрэг хэмээн нэрлэж буй тус шинэ хууль анх өнгөрсөн жилийн сүүлээр батлагдсан бөгөөд энэ долоо хоногт шинэ хуулийн тухай Хойд солонгос эх сурвалжуудаас мэдээлэл авж нийтэлдэг Сөүлд байрлалтай Daily NK агентлаг зарим мэдэллийг ил болгосон байна.

Тухайлбал, хэн нэгэн Өмнөд Солонгосын бүтээгдэхүүн хэрэглэсэн, зөвшөөрөгдөөгүй телевизийн суваг, радио, клмпьютер, гар утас, цахилгаан хэрэгсэл ашигласан, зураг, дуу, кино, порнограф үзсэн нь батлагдвал 15 хүртэл жилээр шоронд хорих шийтгэлтэй гэнэ. Мөн хэрвээ дээрх хуулийг насанд хүрээгүй хүүхэд зөрчвөл эцэг, эхийг нь хорих аж.

Мөн Хойд Солонгос дахь эх сурвалжуудаас мэдээ хүлээн авдаг Японы сэтгүүл Римжин- гэнгийн мэдээлснээр тэд өмнөд солонгосчуудын ярианы хэв маягийг дуурайн ярьж, бичих нь мөн хориотой гэнэ.

Ялангуяа Ким Жон Уны онцгойлон анхааруулснаар умардууд өмнөд солонгосчууд шиг цусан төрлийн бус хүнээ “убба”(ах), “дунсэн”(дүү) хэмээн дуудах нь буруу аж.

Түүнчлэн дээрх хуулийн дагуу Өмнөд Солонгосоос импортлосон хориотой бараа хэрэглэсэн нь тогтоогдсон хүнийг бүх насаар нь хорьж, АНУ, Японоос их хэмжээний контент оруулж ирсэн хүнийг цаазаар авах аж.

Сүүлд зохион байгуулсан эрх баригч Хөдөлмөрчдийн намын их хурал дээрээ Ким Жон Ун энэ жил Гадаад ертөнцөөс хамааралгүй дотооддоо утасгүй интернэтийн технологи нэвтрүүлж, телевизийн нэвтрүүлэг дамжуулах үйлчилгээг сайжруулахаа амласан билээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж