Луу жимс Энэтхэг-Хятадын “хэрүүлийн алим” болов | News.MN

Луу жимс Энэтхэг-Хятадын “хэрүүлийн алим” болов

Луу жимс Энэтхэг-Хятадын “хэрүүлийн алим” болов

Луу жимс Энэтхэг-Хятадын “хэрүүлийн алим” болов

Сүүлийн үед Энэтхэг, Хятадын харилцаа таагүй байгаа билээ. Тэгвэл Энэтхэгийн Гужарат мужийн захиргаа Хятадын нөлөөг эсэргүүцэн нэгэн сонирхолтой шийдвэр гаргажээ.

Кактусны төрөлд багтдаг луу жимсний нэрийг Хятадын соёлтой хэтэрхий хамааралтай гэж үзээд камалам буюу лянхуа цэцэгний санскрит нэрээр нэрлэхээр болжээ.

Лянхуа цэцэг нь Энэтхэг улсын үндэсний бэлгэдэлд тооцогддог бөгөөд жимсний нэрийг ийнхүү өөрчилсөн нь хоёр улсын харилцаа хэрхэн муудаж байгааг харуулж байна гэж судлаачид үзсэн байна. Энэтхэгийн эрх баригч Бхаратия Жаната намын бэлгэдэл нь мөн лянхуа цэцэг байдаг билээ.

Луу жимсийг энэтхэгчүүд  сүүлийн жилүүдэд л тариалах болсон ба жимсний гадаад хэлбэр лууг санагдуулдаг тул ийм нэртэй болжээ. Гэхдээ Төв Америкаасгаралтай энэ жимсийг нэрнээс нь болоод Хятадаас гаралтай гэж олон энэтхэг хүн боддог гэнэ.

Хоёр улс сүүлийн үед хилийн маргаантай байгаа бөгөөд жимсний нэрийг шийдвэрийг энэтхэгчүүд ихэд шүүмжилж, элэглэн дооглож байна. Нэгэн цахим сүлжээ хэрэглэгч “Хятад улс манай газрыг булаасны хариуд бид ердөө жимсний нэр өөрчилж хариу барилаа” гэж шүүмжилжээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2021-01-21 49.0.142.40

Луу жимс бол ямар ч байсан улаан Xятадын эд биш шүү, харин ХонгКонг, Тайвань гээд "цагаан" Xятадынх гэвэл эсэргүүцээд байх юм алга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж