Монголын залуучуудын холбооноос 18 дахь удаагаа “Next stop” оны шилдгүүдийг шалгаруулах наадмаа цахим санал асуулга хэлбэрээр зохион байгуулж, олон нийтийн санал болон зохион байгуулах хорооны шийдвэрээр “ШИЛДЭГ БИЗНЕСМЭН ОНЫ ЗАЛУУ”-гаар “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар тодорсон.
Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн төлөөлөл “Макс” групп олон мянган хүнийг ажлын байраар хангаж, нийгмийн хариуцлагын хүрээнд “Илүү сайхан Монголын төлөө” уриан дор “Ногоон Монгол”, “Эрүүл Монгол”, “Зөв Монгол”, “Чадамжит Монгол”, “Бахархалт Монгол” хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж буйд талархан тус шагналыг олгосон юм.
Ингээд Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од "Макс" группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарт “Шилдэг бизнесмэн оны залуу” батламж, гэрэгэ-г гардуулан өглөө.
Д.Ганбаатар батламжаа гардан авахдаа Монголын залуучууд, хүүхдүүдийн төлөө илүү олон зүйл хийж бүтээж, цаашдаа ч Илүү сайхан Монголыг бүтээхийн төлөө хичээн ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
123 2021-01-21 150.129.142.22
хөгийн юм, ичээч
зочин 2021-01-21 66.181.161.85
ажил хийсэн хүн муу хэлүүлдийн Ганбаатар аа амжилт
Тэнэглэл 2021-01-21 66.181.161.11
Шагнал авахын төлөө л ажилладаг юм байх даа
Зочин 2021-01-21 66.181.189.18
hogiin hulgaich shuu, ajilchdiinhaa niigmiin daatgaliig tsaash n toldoggui, tsalingaas n suutgasan mortloo
Зочин 2021-01-21 202.21.104.234
Одоо ийм шагнал авахаасаа ичдэггүй юм уу
ММ 2021-01-21 192.82.68.84
58-ТАЙ ЗАЛУУ ГОЁ ХАРАГДАЖ БАЙНА ШҮҮ.
Зочин 2021-01-21 202.21.108.146
53,4 ТЭЙ БАЙХ ШҮҮ..
Ner 2021-01-21 192.82.75.81
NUAT-iig sugalaa shig hudlaa uuriinhuu huniig shagnaj baina! archaagui tomchuudaas bolj uls archaagui haragdaad baina.