Брүүклин Нетсийн их гурвал Коллин Секстонг барсангүй

Хуучирсан мэдээ: 2021.01.21-нд нийтлэгдсэн

Брүүклин Нетсийн их гурвал Коллин Секстонг барсангүй

Брүүклин Нетсийн их гурвал Коллин Секстонг барсангүй

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) талбай дээр өнөөдөр (2021.01.21) тун сонирхолтой тоглолт явагдав. Шинэхэн их гурвал болох Кевин Дюрант, Жэймс Харден, Кайри Өрвин нар анх удаа хамтдаа талбайд гарлаа.

  • Кливленд Кавальерс 147 – 135 Брүүклин Нетс

Нэгдүгээр сарын 5-наас хойш долоон тоглолт өнжөөд байсан Кайри Өрвин эргэн ирснээрээ энэхүү тоглолт онцлог байлаа. Удаан хугацаанд талбайд гараагүй Кайри ч тоглолтыг сайн эхлүүлж, эхний хагаст 17 оноо авав. Гэвч тоглолтын эхнээс Кливлендийн залуус тэргүүлж эхэлсэн. Кевин Лав, Дариус Гарланд зэрэг багийн гол тоглогчид нь тоглоогүй ч Жеди Осман, Коллин Секстон нар онцгой байв. Ялангуяа Коллин Секстон. Тэрбээр энэхүү тоглолтонд нийтдээ 42 оноо авч, тоглолтын шилдгээр нэрлэгджээ.

Тоглолтын хувьд дөрөвдүгээр үед Брүүклин Нетсээс Кевин Дюрант, Жэймс Харден, Кайри Өрвин гэсэн их гурвал нь үзүүлдэг тоглолтоо толилуулж, онооны зөрүүг бага багаар ойртуулсаар улмаар тэнцүүлсэн. Тооны харьцаа 113-113 тоглолтын үндсэн цаг дуусахад 01.5 секунд дутуу байхад Кайри Өрвин довтолгоо хийх үеэрээ Коллин Секстон дээр алдаа гаргаж, нэмэлт цаг гаргав.

Хоёр нэмэлт цагт Коллин Секстон багийнхаа 20 оноог ганцаараа дараалан авч, Кайри, Дюрант, Жефф Грин, Жо Харрис гээд Брүүклин Нетсийн бүхий л тоглогчдын эсрэг алсын зайн шидэлтийг амжилттай болгож, шинэ улиралд онцгой байгаа гэдгээ баталлаа. Ийнхүү Брүүклин Нетс багийн их гурвал хамтдаа оролцсон анхны тоглолтондоо ялагдал амсав. Кевин Дюрант багийн нөхдөө тэргүүлж 38 оноо, 12 самбараас бөмбөг авалт гэсэн үзүүлэлттэй тоглолтыг дуусгасан бол Жэймс Харден 21 оноотой трипл-дабл гүйцэтгэж, Кайри Өрвин 37 оноо авчээ.

Брүүклин Нетс есөн хожил, долоон хожигдолтой дорнод бүсийн тавдугаар байранд бичигдэж байгаа бол Кливленд Кавальерс долоон хожил, долоон хожигдолтойгоор бүсийнхээ зургадугаар байранд явна.

Өнөөдөр явагдсан бусад тоглолтуудын үр дүн:

  • Филадельфиа 76ers 117 – 109 Бостон Селтикс
  • Индиана Пэйсерс 112 – 124 Даллас Маврикс
  • Торонто Рэпторс 102 – 111 Майами Хит
  • Атланта Хавкс 123 – 115 Детройт Пистонс
  • Миннесота Тимберуолвес 96 – 97 Орландо Мэжик
  • Хьюстон Рокетс 103 – 109 Финикс Санс
  • Лос Анжелес Клипперс 115 – 96 Сакраменто Кингс
  • Голден Стэйт Уорриорс 121 – 99 Сан Антони Спөрс
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж