Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг өнөөдөр /2021.1.21/ажлаас нь чөлөөллөө. Түүнээс энэ талаар тодруулахад "Өнөөдөр ингээд ажлаасаа чөлөөлөгдлөө. Миний хувьд ХӨСҮТ-д 1997 оноос эхлэн ажилласан. Тэртээ 2007 онд сонгон шалгаруулалтад нь тэнцээд тус төвийн захирлаар томилогдож байсан. Энэ хугацаанд гурван удаа жил хүрэхгүй хугацаагаар захирлын ажлаас завсардаж байсан. Энэ удаагийнх дөрөв дэх нь болж байна" гэлээ.
Д.Нямхүү захирлыг энэ сарын 19-нд "Өргөө" амаржих газарт төрсөн эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ ноцтой алдаа гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ