МАН-ын бүлэг ЗГ бүрэлдэхүүнээрээ огцрохыг дэмжжээ | News.MN

МАН-ын бүлэг ЗГ бүрэлдэхүүнээрээ огцрохыг дэмжжээ

МАН-ын бүлэг ЗГ бүрэлдэхүүнээрээ огцрохыг дэмжжээ

МАН-ын бүлэг ЗГ бүрэлдэхүүнээрээ огцрохыг дэмжжээ

НЭМЭЛТ:

УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, зөвшөөрчээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргаж, Удирдах зөвлөлдөө танилцуулаад байсан юм. МАН-ын бүлгийн зарим гишүүд ийм цаг үед Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь буруу гэж үзэж байгаа учраас МАН-ын бүлгээр хэлэлцэх ёстой гэж үзжээ.

Одоо УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.


МАН-ЫН БҮЛЭГ ЗГ ОГЦРОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

НЭМЭЛТ:

МАН-ын бүлгийн хуралдаан эхэлжээ. Хуралдаанаар Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.


МАН-ЫН БҮЛЭГ ЗГ ОГЦРОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.01.21/ 13:30 цагт хуралдахаар товложээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар өнөөдөр өглөө ээлжит бусаар хуралдаж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох эсэх асуудлыг хэлэлцсэн. Түүний дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох асуудлыг хэлэлцсэн юм. Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд "Засгийн газар хуралдаж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргасан" гэдгээ танилцуулаад, Удирдах зөвлөлийн зарим гишүүд ийм хүнд цаг үед ЗГ огцрох нь буруу гэсэн байр суурийг илэрхийлжээ. Гэвч Ерөнхий сайд Засгийн газар шийдвэрээ гаргасан гэдгээ илэрхийлээд, Удирдах зөвлөл дэмжиж, одоо УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.

УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрийг хүлээж авах эсэх нь тодорхойгүй бөгөөд ихэнх гишүүд нь ийм хүнд цаг үед бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь буруу гэж үзэж байгаа юм байна.

Хуулиараа Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох зохицуулалттай.

Засгийн газрын тухай хууль: 21-р зүйл

  • 3.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.
  • 4.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгдсөн, огцорсон, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ерөнхий сайд чөлөөлөгдсөн, огцорсон, нас нөгчсөн тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно.
  • 5.Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Ерөнхий сайд түүнийг энэ хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан журмын дагуу 14 хоногийн дотор нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.
  • 6.Ерөнхий сайдын бүрэн эрх биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсны улмаас чөлөөлөгдсөн, нас нөгчсөн үндэслэлээр хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд Ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл түүний үүргийг Шадар сайд гүйцэтгэнэ.
  • 7.Засгийн газрын орон гарсан гишүүнийг нөхөн томилох хүртэл Ерөнхий сайд Засгийн газрын нэг гишүүнд түүний үүргийг хуваарилан хариуцуулж болно.
  • 8.Бүрэлдэхүүнээрээ огцорсон Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүнийг дахин томилж болно.

Засгийн газрын тухай хууль:

  • 23.2 Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулахдаа захирамж гаргана

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

57 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

З?ЧИН 2021-01-21 192.82.67.33

ДҮР ЭСГЭЛТ. ЭД ОГЦОРЛОО ГЭЭД ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ. ДАРААГИЙН БАГ ЯГ АДИЛХАН. ЭГЭЛ МОНГОЛ ХҮН БҮР ӨӨРӨӨ МЭДЛЭГ, ХАНДЛАГА, ДАДАЛ ЗУРШИЛИЙН ХУВЬД ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ ЦАГТ ЯМАРЧ УИХ, ЗГ, ЕӨК ЭЕРЭГ САЙХНААР ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ. БҮҮ ГОРЬД!!!

Avatar

Зочин 2021-01-21 103.229.123.37

Жанхуугийн найруулсан кино энэ удаа бас л амжилт оллоо. Оросууд Жанхууг араас нь сайн удирдаж байна даа.

Avatar

Зочин 2021-01-21 103.212.118.56

Нэг хүний буруу үйлдлийг овжин ашиглаж,,хууль журам зөрчин, жагсаал цуглаан зохион байгуулж, үймээн самуунд турхирч , Засгийн газрыг огцроход хүргаж байгаа нь гадаад ,дотоодын үл бүтэх этгээдүүдийн гараар эх орноо сүйрүүлэх хорлон сүйтгэхэд чиглэсэн АН -ын нөхдийн санаатай зохиосон үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй.Нэгэнт ийм байдал үүсгэсэн тул одоо ямарч Засгийн газар гараад тогтвортой үр дүнтэй ажиллах боломжгүй.Иймд үүнээс үүсэх бүхий л сөраг үр дагаварыг АН ард олны өмнө хариуцах ёстой.

Avatar

Зочин 2021-01-21 103.212.118.56

Нэгэнт төрийн албанд ажиллагсадын эсрэг ийм байдал үүсээд байхад, тэр хоолой дээр хутга тавьсан, хүнд хүчир ажлыг хүлээн авч АН-ын үл бүтэх этгээдүүдийн дарамт хүчирхийлэл дор тарчлах,өөрийгөө золиослох хүн олдох уу.Ардчиллаас хүчирхийлэл л төрдөг,Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй мөс чанаргүй,зөвхөн идэж уухыг боддог шуналт араатан болгодог гэдэг ч үнэн бололтой.Эдний энэ сэтгэгдэлээ бичиж байгааг нь хар.Зөвхөн а**х талахад урайлсан,хүн гэж хэлэхэд үнэхээр хэцүү.Энэ бол ардчиллын нь өгөөж.

Avatar

зочин 2021-01-21 192.82.73.70

Хүрэлсүхээс өмнө монголд хүн үхдэггүй байжээв Одоо өдөр бүр зөндөө хүн үхдэг болсон юмуу

Avatar

Бат 2021-01-21 202.126.88.43

Аа жүжиг жүжиг

Avatar

зочин 2021-01-21 192.82.73.70

Трампыг урьж авчраад ЗГ аа байгуулбал монгол улсыг аварна өөр арга алга

Avatar

Зочин 2021-01-21 139.5.218.100

ЯГ ОДОО АРД ТҮМЭНДЭЭ ҮНЭНЧ БӨГӨӨД ШУЛУУН ШУДАРГА ХҮН ЗАСГИЙН ТЭРГҮҮН БАЙХ ХЭЦҮҮ ЦАГ. УЧИР НЬ ЗАСАГТ ГАРЧ ИДЭЖ АМТАШСАН НАМАНЦАР, МӨН ҮҮНИЙГ ХАРСАН НАМАНЦРУУД БОЛОН НАМ БАЙГУУЛСАН ЭТГЭЭДҮҮД АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭХГҮЙ. ДЭЭР НЬ ХҮРЭЛСҮХ:Т УЛС ДАМПУУРУУЛСАН ЛУЙВАРЧИДТАЙ ХАТУУ ТЭМЦЭЖ ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ НОЙР ХООЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙХАД ЛУЙВАРЧДАД ИЛТ ТААЛАГДАХГҮЙ БАЙНАА. ЖАГСААЛЫН ШАЛТГИЙГ ХАРДАА. Т ЭД ХЭЗЭЭ ШУДАРГА БОЛЧВОО ААН!!!!!!

Avatar

suveedei 2021-01-21 66.181.161.49

HURELSUHEE HAMGAALTSGAAYA MONGOLCHUUDAA

Avatar

Зочин 2021-01-21 66.181.181.122

Дараагийн Засгийн газар тог гэрэл дулааны үнийг чөлөөлөх бодлогоо зогсоох хэрэгтэй

Avatar

Зочин 2021-01-21 66.181.181.122

Дараагмйн Засгийн газар тог гэрэл дулааныг чөлөөлөх бодлогоо зогсоох хэрэгтэй

Avatar

Зочин 2021-01-21 66.181.181.122

ЗГ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчихоор юу болсон юм бэ. Ямар нэгэн хүн амиа алдчихаа юу. Эдийн засаг хүнд үед энэ нь хэнд ашигтай юм бэ? Дараагийнх нь өмнөхөөсөө сайжирдаггүй л байхгүй юу даа

Avatar

Зочин 2021-01-21 202.21.96.134

Махан мантуу Ерөнхий сайд яг хийж чадна. Хүрэлсүх энэ их хэл ам дотроос өөрийгөө аваад гар даа. Яана ийнэ өөрсдөө мэдэг ээ.

Avatar

Зочин 2021-01-21 64.119.19.223

Ийм дуулиантай явдал санамсаргүй зүйл огт биш. Нарийн бэлтгэсэн төлөвлөгөө. Үүндээ хэний ч хараажаар даргадаа дургүй төрөх эмнэлгийн хэсэг хүнийг ашиглаж нялх биетэй бүсгүйг золионд гаргаж гэрийн хувцастай нь зөөх ажлыг хийлгэж, даргаа огцруулах хүслийг нь гүйцээсэн, талбай дээр тараах ухуулах хуудас олноор нь хэдийнээ бэлдсэн, тараах гээд бааханыг нь газар унагаж сандарсан, үг үгээ авалцаж гэрийн шаахайтай жагссан… гээд олон баримт одоо ил болох болно. Манангийнхан амь бөхтэй гэдэг нь үүгээр

Avatar

zochin 2021-01-21 192.82.73.70

Монгол улсыг сүйрүүлэх гаднын хүч оролцоотой хорлон сүйтгэх ажиллагааг дотоодын терррористууд болон интернет орчныг ашиглаж хийнэ гэж хэлээд анхааруулаад байгаа. ТЕГ хүч нь хүрэлцэхгүй байна уу. Хэрвээ нэг эмчийн буруугаас болж Засгийн газар огцроод байвал удахгүй нэг сантехникчээс болж ,нэг таксиний жолоочоос болж,нэг хот тохижилтын ажилтнаас болж гэхчлэн бүх салбарын хариуцлагагүй ажилтнаас болж өдөр бүр нэг Засгийн газар огцрох болох нь.Үүнийг завхрал гэдэг юм.Мэдээж нам дотроо албан тушаал г

Avatar

Зочин 2021-01-21 202.9.46.224

Хүрэлсүхийг огцормогц цагдаа барьж хориод Монгол иргэдийн эсрэг терор хийсэн хэргээр шалгаад яллах ёстой. Тэрний бодлогогүй хийсэн алдаанаас болж амь насаараа хохирсон хүмүүсийн хохирлыг хэн хариуцах юм бэ? Алдаатай шийдвэр гаргасаны хариуцлага хүлээн зөвшөөрдөггүй ухамсарладаггүй жишиг тогтоод мөнгө иддэг байснаа одоо хүний амиар нааддаг болоод байна. Монголчуудаа үхэл өдөр бүр хаалганы чинь гадаа отож байна. Энэ нь Хүрэлсүх МАНы тархигүй тэнэг үйлдэлийн үр дагавар болж байна.

Avatar

Зочин 2021-01-21 103.57.95.254

Ийм хэцүү цаг үед засгийн газар огцроод ямарч ашиггүй байсан. Энэ жагссан нөхдүүд 1 сая төгрөгөө авч идээд их удлаа гэхэд 7 хоног ходоодоо баярлуулна тэгээд л энэ байдлаасаа дордож дараа нь харамсах цаг нь ирэх байхдаа. Хөөрхий монголын сүйрэх цаг нь болсон юм байхдаа.

Avatar

СОНГОГЧ 2021-01-21 202.9.47.56

ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХ ХЭМЖЭЭНИЙ НӨХЦӨЛ ҮҮСЭЭГҮЙ. ЦАГ ХУГАЦАА НЬ БИШ. БИТГИЙ ТЭНЭГТ, ЗҮГЭЭР Л АЖЛАА ХИЙ…ЮУН АЙМХАЙ ЮМ БЭ? ГАНЦ ЖАГСААЛААС ИТГЭТЛЭЭ АЙГААД БГА ЮМУУ? ЦААШЛААД ОЛОН ЖАГСААЛ ГАРАХ БОЛНО, ТЭР БҮРД ОГЦРООД БАЙХ УУ?

Avatar

Europe 2021-01-21 37.170.195.0

Ard tumnees aisan bishee, MAH dalimduulj alban tushaaliin holio soliogoo hiij bn

Avatar

Хардах эрхийн хүрээнд 2021-01-21 202.9.47.28

Цаанаасаа тавилттай жүжиг. Хүүк Оюу толгойг ярихаар хар цагаан дуугүй, хэлгүй юм шиг байсаар сайхан далим гаргаж зайгаа авлаа. Баяр "толгойгоороо хариуцана" гэж байгаад гэрээ хийгээд баахан ногоон шаагаад "бие муудлаа" гээд бултаж байсан. Тэрүүн шиг л юм болж байна. Оюу толгойгоос авсан авилгал нь илэрчих гээд байх шиг байна. Тэгээд сөрсөн базаа хийж огцорч жүжиг тавьж байна. Одоо Оюун-Эрдэнийг ЕС-аар тавиад Оюу толгойн гадаад сорон мөлжигчдийн эсрэг тавах л үлдлээ. Гэхдээ их мөнгө ч хүчтэй дээ

Avatar

emch 2021-01-21 202.126.90.54

МӨНХСАЙХАН БОЛ МӨНГӨТЭЙ ХҮН ХЭРХЭН ГЭРЛИЙН ХУРДААР ДЭВШИЖ БОЛДОГИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ХҮН. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ АЖИЛЛАСАН ТУРШЛАГААРАА Ч УДИРДАХ ЧАДВАРААРАА Ч АЛД ИЛҮҮ УЛСУУД ОЛОН БАЙНА. ТЭДЭНД ГАНЦХАН МӨНГӨ Л БАЙХГҮЙ.

Avatar

Зочин 2021-01-21 103.229.121.50

Ингээд нефтийн үйлдвэр баригдхааргүй боллоо.

Avatar

Зочин 2021-01-21 103.212.119.48

ЖДУ чтд зайл аа

Avatar

Зочин 2021-01-21 202.55.188.103

Jenko gej orosiin hazgar hurgenii yavuulsan horoos bolj sain yoronhii saidaasaa sallaa daa. Odoo oyu togoig buren zogsooj oros hadmiinhaa uurhaid bolomj olgono do. Yag l tomor zam shig.

Avatar

Зочин 2021-01-21 66.181.179.114

Юун дураа юм бэдээ төрсөн эх,нялх үртэйгээ тмйм байдалтай доромжлогдож байгөа нь зөв гэж байгаамуу битгий Ш.ЧИМЭГ ээ

Avatar

Баяр 2021-01-21 66.181.182.221

Зөв дэмжиж байна.

Avatar

Баяр 2021-01-21 66.181.182.221

ЖДҮчин Хүрэлсүхийн Засгийн газар ОГЦРОХ нь хамгийн зөв шийдвэр байлаа.

Avatar

Зочин 2021-01-21 192.82.77.163

Сонгуулиар солиогүй төр засагийг минь солиотууд өөрсдөө солив.

Avatar

Зочин 2021-01-21 203.91.115.53

Зөвөө улс орноо хүнд хэцүү цагт удирдаж чадахгүй нөхдүүд огцрох хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл зарим хүмүүст хуулийн хариуцлага тооцох ёстой. Хүрэлсүх шидтэн биш шүү дээ. Харин эр хүн юм байна. Энэ хүн ерөнхийлөгч болох ёстой. Монгол улс явдгаараа л явна.

Avatar

хүннү 2021-01-21 202.179.25.237

Энэ хүнд цаг үед улс орноо хаяаад явж болохгүй. Намын бүлэг үүнийг хүлээж авахгүй гэж бодож байна. Эсвэл М. Энхболдыгоо багаар нь урих юм уу? Тийм санаа байна уу?

Avatar

Зочин 2021-01-21 202.55.191.130

Хэцүү ч юмдаа. Энэ ээдрээтэй үед ЗГ огцрох нь цагаа олсон шийдвэр гэж бодохгүй байна. Мөн Хүрэлсүх шиг шууд шууд хийгээд явдаг ЕС-г бас ойрд хараагүй байсан юм. Огцорлоо гээд яг хэн хожих билээ? Хэдэн хүн суудал булаацалдаж, талцахаас өөр дүр зүраг гарахгүй л болов уу даа.

Avatar

Зочин 2021-01-21 64.119.27.226

МАНАН амьланөа шүү МАНАНбүлэгд Хүрэлсүх бол хөлийг нь тайрах хорът аазж Хүрэдсүхийг огцруулах нь

Жоомоон а**х гээд гэрээн шатаах гэдэг болно

Avatar

0000 2021-01-21 64.119.27.226

**МАН ** УБ , ХОТЫГ ИРЭДИЙГ АМЬ НАСЫГ ГАРГУУНД НЬ ГАРАЖ ЭДИЙН ЗАСАГ ГЭСЭН ҮГЭЭР ИРГ.ЭДИЙН АМЬ НАСЫГ ХОГ ДЭЭР ХЯЛАА
МОНГОЛ ХҮН АМЬД ЯВАХ ЭРҮҮЛ ОРЧИД АМЬДРАХ ЭРХТЭЙ ГЭЖ ЗААСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛЫГ ХӨСӨР ӨШГӨЛӨӨ
МАН ,,ТҮҮНИЙ ЗАСАГЫН ГАЗАР ҮНДСЭН ХУУЛИЙГ БИЕЭЛҮҮЛЭЖ АЖИЛАХ ҮҮРЭГТЭЙ
ЭНЭ ӨВЧНӨӨС АНГИЖРАХ АРГА БАЙНА ДҮҮРЭГ ДҮҮРГЭЭР НЬ ГЭРЭЭС НЬ ГАРГАЛГҮЙ ЭЭЛЖЛЭН ХӨЛ ХОРИЖ ШИНЖЛГЭЭ АВЧ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ЗВХБН ДҮҮРЭГ ДҮҮРГЭЭГТ НЬ ҮҮЛЧЛГЭЭХ ЯВУУЛАХ

Avatar

БАТ 2021-01-21 124.158.124.142

ХҮРЭЛСҮХ МАШ ИХ ЮМ ХИЙСЭН. ОЛОН АЖИЛ ЭХЛҮҮЛСЭН. АРД ТҮМНЭЭ БОДООД АЖЛАА ХИЙ. МАН-ЫН БҮЛЭГ ОГЦРУУЛЖ БОЛОХГҮЙ. БАТТУЛГЫН УРХИНД ОРЖ БОЛОХГҮЙ . ӨЧИГДӨР НЭГ ТАВЧИГТ, МАРГААШ ХОЁР ТАВЧИГТ ЖАГСАНА. ТООХ ХЭРЭГГҮЙ.

Avatar

Зочин 2021-01-21 66.181.180.183

ХҮРЭЛСҮХ ПҮЛТҮҮШ ЮУ ХИЙСЭН ЮМ ЗҮГЭЭР ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ПҮЛТҮҮШ ХЭЗЭЭ Ч ОТ ГЭРЭЭ САЙЖРУУЛАХГҮЙ ТИЙМ ХҮСЭЛ СОНИРХОЛ БАЙХГҮЙ. ТИЙМ УЧРААС ТЭРИЙГЭЭ МЭДЭЭД ЗАЙЛХААР ШИЙДЭЖ.

Avatar

Зочин 2021-01-21 202.131.233.10

Сайхан далим боллоо ерөнхийлөгчид үзэх нүхээ ухаж байгаа юм

Avatar

Зочин 2021-01-21 43.242.242.59

АН-ынхан буюу Пүрэвдорж, бидлн Ганбат, Одонтуяа. Э.Бат-үүл гэх мэтчилэн уг намын олон хүмүүс одоогийн засгийн газрыг огцрохыг шаардаж ирсэн. Тэд санасандаа хүрлээ. Уул нь Хүрэлсүх МАНАН-тай сайн тэмцсэн боловч эцэстээ ялагдлаа. Одоо Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь ард түмний мэдлээс гарч буцаад цөөхөн хэдэн хүний өмч болох зам нь засагдлаа. Монголчууд бид гайгүй мөнгө төгрөгтэй амьдрах учиргүй юм байждээ. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр унах нь тэр дээ. Өөрсдөө л хүссэн

Avatar

ЗОЧИН 2021-01-21 103.26.194.183

МАНАНТАЙ САЙН ТЭМЦСЭЭН ӨӨРӨӨ МАНАН ШҮҮ ДЭЭ БОЛЬЖ ҮЗ

Avatar

АН Женко бүлэглэл хоёроо ялгаж сур 2021-01-21 66.181.191.136

Ядаж АН Женкогийн бүлэглэл хоёроо ялгаж сураад том бүлтэр …

Avatar

Зочин 2021-01-21 192.82.74.187

Эрдэнэт 100% төрийн байх болно. Ямар худалдаа хөгжил эзэиших монопол эрх патент байхгүйгээс хойш санаа зоволтгүй. Эрдэнэтийг монголын ард түмэн монопол эрхээр эзэмших патенттай шүү.

Avatar

2021 онд огцорч эс болно 2021-01-21 66.181.161.85

МАН 2021 сонгуульд ялна л гэж байгаа бол
Засгийн газрыг огцоруулж болохгүй шүү

Avatar

D 2021-01-21 66.181.189.182

SONGUULI GEJ SOLIOROOD XYANALT SULRUULJ VIRUS DOTOODDOO ALDSAN XAIUTSLAGIIG ZASGIIN GAZAR xURELSUX XULEEX YOSTOI

Avatar

Зочин 2021-01-21 43.242.242.59

Хамтарсан засгийн газар байгуулвал таарна. Дараагийн засгийн газрын тэргүүнээр М.Энхболдыг тавиад шадар сайдад С.Эрдэнийг тавь. Хууль зүйн сайдад Ц.Нямдорж, Үйлдвэрийн сайдад Д.Сумьяабазар гэх мэтчилэн таьина. Бүх тусгай газрын дарга нарыг соино. Одоо дараагийн хүмүүс нь хоолоо идэх цаг болсон. Гэхдээ нам гэхгүйгээр хамтарч иднээ гоё

Avatar

Зочин 2021-01-21 192.82.74.187

Юу хуцаад байна чи. Коронагийн эсрэг яаж ялалт байгуулах вэ гэж жинхэнэ тэмцэх засгийн газар хэрэгтэй болохоос идэж чадахгүй.

Avatar

Зочин 2021-01-21 114.137.48.172

Ок, ЗГТХ-ийн 21.8-аар ажил хийж чадах, сэтгэлтэй, зүтгэлтэй, чадвартай багаа бүрдүүлээд, эхлүүлсэн ажлаа дуусга, Монгол Улсынхаа төлөө зүтгэ. Өөр сонголт танд үгүй. Харин шинэ кабинeтэд чинь яавч Содбаатар, Сарангэрэл, Чулуун, нөгөө боловсролын сайд зэрэг нөхдүүд байж болохгүй шүү

Avatar

Зочин 2021-01-21 103.11.192.106

Erunhiilugchid uzeed garaad iree

Avatar

Зочин 2021-01-21 64.119.16.227

Цэндийн Нямдоржийг аваад ир

Avatar

оогий 2021-01-21 66.181.161.123

Нам нь хамаагүй өнөөгийн нөхцөлд улс орныхоо төлөө сэтгэлтэй удирдагч хэрэгтэй. Хүрэлсүх огцроод хэрэггүй гэе

Avatar

Орхон 2021-01-21 64.119.18.98

Эрдэнэт үйлдвэрийг буцааж хүлээж авах тухай луйварчид яриад эхэлсэн гэв үү

Avatar

Зочин 2021-01-21 192.82.74.187

Тэднийг бүгдийг будаад алсанч болно. Ямар тэд монголын ард түмнийг үүрдийн хөрөнгө болгож өгөх патент байх биш. Ард түмэнд хэрэгтэй оюуны нэг өмчгүй хулгайч нарыг буудах хэрэгтэй. Хэнд хэрэгтэй юм бэ тэр муу худалдаа хөгжлийн банкны сахал Эрдэнэбилэг???

Avatar

Баагий 2021-01-21 66.181.161.123

Харамсаж байна. Түүхэнд Хүрэлсүх сайд шиг ажилласан ерөнхий сайд байхгүй. Монголын ард түмний дийлэнх олонх харамсах болно. Би АН-ийн гишүүн хэдий ч энэ хүнийг дэмждэг. Миний найз нар бүгд энэ засгийн газрыг дэмждэг. Ард олныг турхирагч нар одоо улс орноо бодмоор байна.

Avatar

ЗОЧИН 2021-01-21 103.26.194.183

ОРКУУД Л ДЭМЖИНЭ. МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ СҮЙРЭХЭД БЭЛЭН БАЙГАА. ТӨГРӨГ ЯМАР Ч ҮНЭ ЦЭНЭГҮЙ БОЛНО. ХҮРЭЛСҮХ 4 ЖИЛ ПОПРОХООС ӨӨР ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ

Avatar

Нэргүй 2021-01-21 139.5.218.128

Арай ч үгүй байлгүйдээ!?үнэн бол, Монголд сайн ажилладаг засгийн газартай байж болохгүй болжээ гэж ойлгогдохоор байна!? У.Хүрэлсүх дарга л дараагийн ЗГ-аа толгойлсон нь дээрдээ!? МАН ийм ч хүлцэнгүй байж хэрхэвч таарахгүй дээ!?

Avatar

ЗОЧИН 2021-01-21 103.26.194.183

х**. ПОПРОХООС ЦААШГҮЙ БОЛОВСРОЛГҮЙ САГСУУ ТОЛГОЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД БАЙЖ БОЛОХГҮЙ. БҮРМӨСӨН ЗАЙЛ

Avatar

Зочин 2021-01-21 139.5.218.128

Арай ч үгүй байлгүйдээ!?үнэн бол, Монголд сайн ажилладаг засгийн газартай байж болохгүй болжээ гэж ойлгогдохоор байна!? У.Хүрэлсүх дарга л дараагийн ЗГ-аа толгойлсон нь дээрдээ!? МАН ийм ч хүлцэнгүй байж хэрхэвч таарахгүй дээ!?

Avatar

Иргэн 2021-01-21 139.5.218.128

Арай ч үгүй байлгүйдээ!?үнэн бол, Монголд сайн ажилладаг засгийн газартай байж болохгүй болжээ гэж ойлгогдохоор байна!? У.Хүрэлсүх дарга л дараагийн ЗГ-аа толгойлсон нь дээрдээ!? МАН ийм ч хүлцэнгүй байж хэрхэвч таарахгүй дээ!?

Avatar

Зочин 2021-01-21 150.129.142.65

Тоглоомны засаг төр улс орны ирээдүйг үгүй хийж байна!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж