МАН-ын бүлэг ЗГ бүрэлдэхүүнээрээ огцрохыг дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.21-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг ЗГ бүрэлдэхүүнээрээ огцрохыг дэмжжээ

МАН-ын бүлэг ЗГ бүрэлдэхүүнээрээ огцрохыг дэмжжээ

НЭМЭЛТ:

УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, зөвшөөрчээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргаж, Удирдах зөвлөлдөө танилцуулаад байсан юм. МАН-ын бүлгийн зарим гишүүд ийм цаг үед Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь буруу гэж үзэж байгаа учраас МАН-ын бүлгээр хэлэлцэх ёстой гэж үзжээ.

Одоо УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.


МАН-ЫН БҮЛЭГ ЗГ ОГЦРОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

НЭМЭЛТ:

МАН-ын бүлгийн хуралдаан эхэлжээ. Хуралдаанаар Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.


МАН-ЫН БҮЛЭГ ЗГ ОГЦРОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.01.21/ 13:30 цагт хуралдахаар товложээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар өнөөдөр өглөө ээлжит бусаар хуралдаж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох эсэх асуудлыг хэлэлцсэн. Түүний дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох асуудлыг хэлэлцсэн юм. Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд "Засгийн газар хуралдаж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргасан" гэдгээ танилцуулаад, Удирдах зөвлөлийн зарим гишүүд ийм хүнд цаг үед ЗГ огцрох нь буруу гэсэн байр суурийг илэрхийлжээ. Гэвч Ерөнхий сайд Засгийн газар шийдвэрээ гаргасан гэдгээ илэрхийлээд, Удирдах зөвлөл дэмжиж, одоо УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.

УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрийг хүлээж авах эсэх нь тодорхойгүй бөгөөд ихэнх гишүүд нь ийм хүнд цаг үед бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь буруу гэж үзэж байгаа юм байна.

Хуулиараа Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох зохицуулалттай.

Засгийн газрын тухай хууль: 21-р зүйл

  • 3.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.
  • 4.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгдсөн, огцорсон, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ерөнхий сайд чөлөөлөгдсөн, огцорсон, нас нөгчсөн тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно.
  • 5.Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Ерөнхий сайд түүнийг энэ хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан журмын дагуу 14 хоногийн дотор нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.
  • 6.Ерөнхий сайдын бүрэн эрх биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсны улмаас чөлөөлөгдсөн, нас нөгчсөн үндэслэлээр хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд Ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл түүний үүргийг Шадар сайд гүйцэтгэнэ.
  • 7.Засгийн газрын орон гарсан гишүүнийг нөхөн томилох хүртэл Ерөнхий сайд Засгийн газрын нэг гишүүнд түүний үүргийг хуваарилан хариуцуулж болно.
  • 8.Бүрэлдэхүүнээрээ огцорсон Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүнийг дахин томилж болно.

Засгийн газрын тухай хууль:

  • 23.2 Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулахдаа захирамж гаргана

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж