Жагсагчид "шагнал"-аа авч эхлэв

Хуучирсан мэдээ: 2021.01.21-нд нийтлэгдсэн

Жагсагчид "шагнал"-аа авч эхлэв

Жагсагчид "шагнал"-аа авч эхлэв

Гэрийн халад, углаашаар “гангаран” Засгийн газрын сайд нарыг огцрохыг шаардан, Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийлж байсан Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх болох нь ээ. Энэ үйл явдлыг олон нийт “Жагсагчид шагналаа авч эхэллээ” гэж тодорхойлж байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хандан илгээсэн албан бичигт  “А.Отгонбаатарыг 2021 оны хоёрдугаар сарын 1-ээс УИХ-ын гишүүний зөвлөхөө болгож байгаа тул Засгийн газрын тогтоолд заасны дагуу АА-6-5 шатлалаар цалинжуулах саналыг хүргүүлж байна” гэх хүсэлт хүргүүлээд байна.

Өчигдөр гудамжинд жагсаал эхлүүлсэн нөхөр маргааш нь Төрийн ордонд залардаг Монголын хямдхан улс төрийн нэг төрх энэ аж.

Сүхбаатарын талбайд болсон жагсаалыг цаанаа “эзэд”-тэй байж магадгүй гэх хардлага дагасан.

Гэхдээ олон хүн Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхийг нярайтай нь Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү шилжүүлэхдээ хүнлэг бус хандлага гаргасан үйлдлийг эсэргүүцэн, зүрх сэтгэлийн дуудлагадаа хөтлөгдөн, талбайд эхэлсэн жагсаалд оролцож дуу хоолойгоо илэрхийлж байсан тул Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарын үйлдлийг зөвтгөх хүн гарсан ч хоёр ч хонолгүй үйлдэл нь баригдав.

Улс төрийн намын нэр барьсан, эх оронч дүр эсгэсэн, хүний эрх гэж хашгирах хүмүүсийн үнэн дүр төрх нь энэ аж.

Өвөрхангай аймгийн угшилтай А.Отгонбаатар,  Ховд аймгаас УИХ-д сонгогдсон Ш.Адьшаа нарын улс төрийн хоршил хэр удаан явахыг харах л үлдлээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ТэнэглэлТэнэглэл
13
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж