Элон Маскийн амжилттай бөгөөд хачирхалтай гэр бүл | News.MN

Элон Маскийн амжилттай бөгөөд хачирхалтай гэр бүл

ХҮМҮҮС

Элон Маскийн амжилттай бөгөөд хачирхалтай гэр бүл

Элон Маскийн амжилттай бөгөөд хачирхалтай гэр бүл

Элон Маск маш сонирхотой амьдралаар амьдарч, олны танил, дэлхийн тэргүүн баян болсныг хүн бүр мэдэх билээ. Гэтэл тэрбээр гэр бүлээсээ ганцаараа бизнес эрхэлж, олон сая доллар олж, алдар нэртэй болсон нь биш гэнэ.

Маскийн гэр бүлд кино бүтээлч дүү Тоскагаас нь эхлээд өндөр орлоготой бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч дүүрэн гэнэ. Түүнээс гадна Маскийн найз охин дуучин Граймс болон шинэ төрсөн хүү нь тэдний гэр бүлийг улам ч сонирхолтой болгож байгаа юм.

Маск Өмнөд Африкийн Преториад төрж, Канадад цагаачлан, хожим Калифорнид суурьших хугацаандаа хоёр ч удаа гэр бүл зохиож, хоёр ихэр, гурван ихэр хүүхдүүдтэй болж байжээ.

Ингээд энэ долоо хоногийн ХҮМҮҮС булангаар Элон Маскийн гэр бүлтэй танилцъя.


Аав Эррол Маск Өмнөд Африкийн инженер

Элон Маскийн тодорхойлсноор аав нь гоц ухаантай гэмээр өндөр IQ-тэй бөгөөд Өмнөд Африкийн хамгийн залуудаа инженер болж байсан хүн гэнэ. Эцэг, эх нь салахад Элон Маск аавтайгаа хамт амьдарч байсан бөгөөд тухайн үед Эррол Маск маргад чулууны уурхайн барилга дээр ажиллаж байсан аж.

2018 онд Эррол Маск 30 настай дагавар охин Жана Безудехуттай хүүхэдтэй болсон талаар мэдээ тарж, олныг гайхшруулж байсан билээ. Өдгөө Элон Маск аавтайгаа харилцаагаа тасалсан бөгөөд түүнийг “аймшигтай хүн. Хэр аймшигтай гэдгийг нь хүмүүс төсөөлөх ч үгүй. Хүний санаанд орох бүх гэмт хэргийг тэр үйлдэж байсан” хэмээн ярьж байжээ.

Ээж Мэе Маск загвар өмсөгч, хоол судлаач

Мэе Маск 15 настайгаасаа хойш 50 гаруй жил загвар өмсөж байгаа гэнэ. Тэрбээр хэд хэдэн эрүүл хоолны брендийн нүүр царай болж, Time сэтгүүлийн нүүрэн дээр гарч байжээ. Мөн тэрбээр Нью Йоркийн загварын долоо хоногт загвар өмсөж байсан гэдэг.

Түүнээс гадна Мэе Маск 2017 онд 69 настайдаа CoverGirl агентлагийн хэвлэлийн төлөөлөгч болсон байна.

Тэрбээр Эррол Масктай 1979 он хүртэл гэр бүл зохион амьдарч байсан ч өөрийнх нь хэлснээр хүчирхийллийн шинжтэй шалтгаануудаас болж салсан гэнэ. Нөхрөөсөө салмагцаа Мэе Маск гурван хүүхдээ аван Канадад очиж, хоол судлаач мэргэжлээрээ бизнес эхлүүлсэн аж.

Дүү Кимбал Маск буяны ажил, рестораны бизнес эрхлэгч

Кимбал Маск өдгөө гурван ч хүнсний компани үүсгэн байгуулаад амжжээ. Тэрбээр өсвөр насандаа ах Элон Маскийн хамт Африкаас Канад руу нүүн очсон. Тэр хоёр хамтран Zip2-ыг үүсгэн байгуулж, 1999 онд түүнийгээ 307 сая ам.доллараар зарж байжээ. Кимбал Маск өдгөө PayPal-ын хөрөнгө оруулагч бөгөөд Tesla, Space X компаниудын удирдах зөвлөлийн гишүүн гэнэ.

Кимбал Маск хүнсний чиглэлээр сурч байхдаа буюу 2010 онд ослоос болж хүзүүгээ гэмтээсний дараа хүнсний салбарт бүх цаг заваа зарцуулах болсон гэдэг.

Тэрбээр анх Жен Левин гэгч эмэгтэйтэй гэрлэн, түүнтэйгээ хамтарч Kitchen Restaurant Group, Big Green компаниудыг үүсгэн байгуулж байсан аж. Тэд дундаасаа гурван хүүхэдтэй.хоёр хүүгийнх нь нэр Лука, Август бол нэг охиных нь нэр нууц байдаг гэнэ. Харин өдгөө Кимбал Маск Кристина хэмээх эмэгтэйтэй гэр бүл зохион амьдарч байгаа гэнэ.

Дүү Тоска Маск киноны хөрөнгө оруулагч

Тоска Маск 2001 оноос хойш кинонд хөрөнгө оруулж байгаа бөгөөд өдгөө түүний тусламжтай бүтсэн киноны тоо 30 хүрч байгаа юм.

Тэрбээр мөн романтик кинонуудыг цуглуулан хүргэдэг Passionflix стриминг компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал гэнэ. Тоска тус компаниа 2016 онд байгуулсан бөгөөд Кимбал тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас нийт 4 сая гару ам.долларын хөрөнгө цуглуулжээ.

Тоска маск хүнтэй гэрлэж байгаагүй ч Изабью, Грэйсон хэмээх ихэр хөвгүүдтэй аж.

Үеэл Линдон Рив SolarCity компанийн үүсгэн байгуулагч

Линдон Рив дүү Петертэйгээ хамтран 2006 онд SolarCity компанийг үүсгэн байгуулж, өөрөө гүйцэтгэх захирал нь болжээ. Харин 2016 онд түүний компанийг Элон Маскийн Tesla компани 2.6 тэрбум ам.доллараар худалдан авч нэгтгэсэн гэнэ. улмаар Рив 2017 оныг хүртэл Теслагийн эрчим хүчний салбарт удирдах албан тушаал хашиж байв.

SolarCity-гээс өмнө Рив дүүтэйгээ хамтран Everdream үйлдлийн системийн компани байгуулж байсан бөгөөд 2007 онд компаний 120 сая ам.доллараар Dell компанид зарсан байна.

Үеэл Петер Рив

Дээр дурьдсанчлан Петер ахтайгаа хамтран хоёр ч компани байгуулж, тэднийгээ өндөр үнээр зарж байсан нэгэн. Тэд хамтдаа 2019 онд Африкт цэвэр эрчим хүч нийлүүлэх зорилготой Zola Electric компанид ажилд оржээ.

Үеэл Расс Рив SuperUber компанийн үүсгэн байгуулагч

Расс Рив бол дээр дурьдсан Everdream үйлдлийн системийн компанийг хоёр ахтайгаа хамтран бүтээж байсан нэгэн. Харин өдгөө тэрбээр SuperUber компанийн үүсгэн байгуулагч бөгөөд түүний үйлчлүүлэгчид дунд Tesla, Space X нар багтдаг гэнэ.

Үеэл Алмеда Рив мото спортын аварга

Линдон, Петер, Расс нарын дүү Алмеда бартаат замын мотоциклын уралдаанд хүч үздэг бөгөөд SolarCity компанийн маркетингийг хариуцдаг аж.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-21 202.9.40.83

Манай охин ерөнхий сайд болъё гэнээ.

Avatar

Маш их Баян чинээлэг Азтай гэр бүл байна даа 2021-01-21 66.181.161.75

Элон Маскын гэр бүл Баян тансаг амьдралтай Мөнгө Хөрөнгө ихтэй үе удмаараа буянтай сайхан юмаа.

Avatar

Зочин 2021-01-21 96.11.56.149

Асар их тэвчээр уйгагүй хөдөлмөр дээрээс нь капитализм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж