Ардкойноор ирээдүйгээ өөрчлөх боломжтой | News.MN

Ардкойноор ирээдүйгээ өөрчлөх боломжтой

Ардкойноор ирээдүйгээ өөрчлөх боломжтой

Ардкойноор ирээдүйгээ өөрчлөх боломжтой

Монголчууд нүдээр үзэж, биеэр мэдрэхгүй л бол аливаа зүйлд итгэдэггүй унаган зантай хүмүүс. Гэвч хүн төрөлхтний хэрэглээ цахимд шилжиж буй энэ үед мөнгөө ч дижиталд шилжүүлэх хүсэлд дэлхий төдийгүй, монголчууд ч дурлаж байгааг сошиал нээгээд л харж болно.

Тун саяхан олон дагагчтай цахим хуудсанд “Маш гоё байрлалтай. Жижиг дунд үйлдвэрлэл явуулахад нэн тохиромжтой 380м төв зам дагуу үйлчилгээний 100мк ардаа амьдрах 60мв 0.7 газартай объектыг АрдКойноор зарна” гэсэн зарлал харагдсан нь сонихон бас шинэхэн санагдсан. АрдКойны ирээдүйн үнэ цэнд “амташсан” овшин нөхөд түүнийг цуглуулаад, биткойн болгоод л хадгалаад байх арга, ухаанаа хэдийн олжээ.

АрдКойн бол блокчэйн технологид суурилсан Монголын хамгийн анхны урамшууллын оноо.

Томоохон супермаркет, худалдааны төвөөр үйлчлүүлэхэд “Хөнгөлөлтийн карт бий юу” гэдэг асуулттай таардаг. Байнгын худалдан авагчаа татахын тулд дэлгүүрийн зүгээс худалдан авалт бүрт урамшууллын оноо цуглардаг хөнгөлөлтийн картыг олгодог. Үүний адил Ард Кредит ББСБ-аас АрдКойн гэх Ард санхүүгийн нэгдлийн бүтээгдэхүүн үйлчилгээг ашигласнаар цуглуулж болдог лоялти оноо буюу урамшууллын цахим мөнгийг хэрэглэгчдэдээ олгодог.

Үүнийг дэлгүүрийн хөнгөлөлтийн оноо мэтээр ойлгож болохгүй. Та түүнийг цаасан мөнгө болгон авч болно. Мөн дэлхийн зах зээл дээр арилжаалах хувьцаа ч болгох боломжтой. Та өөр улсад явж байхдаа АрдКойн бүртгэгдсэн бирж дээр арилжаалан доллар болгон данс руугаа татаад, хүссэн зүйлдээ ашигласан ч болно.

Гэхдээ АрдКойныг арилжаалахаас илүүтэй ирээдүйд өсөх үнэ цэнийг тооцоолж худалдан аваад хав дарах нь хамгийн чухал хөрөнгө оруулалт болно. Та өнөөдөр хэн ч бай хожим хав дарсан хэдэн койноо гаргаж ирээд арилжаалахад хамгийн баян нэгэн ч болох боломжтой. Тиймээс АрдКойноо зөвхөн Ард Аппдаа байршуулан хадгалж, албан ёсны бус шугамаар хэн нэгэн рүү шилжүүлэхгүй байхыг зөвлөе.

Блокчэйн, биткойн гэж юу вэ?

АрдКойн бол монголын хамгийн анхны криптовалют юм. Та блокчэйн, биткойнд итгэдэг бол АрдКойныг цуглуулах маш амархан.

Криптовалют бол блокчэйн технологид тулгуурлан бүтээгдсэн, цахим орчинд тоон хэлбэрээр байрших, ямар нэгэн дундын зохицуулагч институт, байгууллагагүй оршин байдаг энэхүү цахим валют.

Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөж хүн төрөлхтний хэрэглээ улам л эгэл, энгийн, элдэв маяггүй болж буй энэ үед төгрөгийг ч түрийвчлээд хэзээ хаана, гээчих вий, суйлуулчих вий хэмээн эгэлдэргэлж явах хүн цөөрч байна. Цаашлаад цаасан мөнгийг орлох дижитал мөнгөний “хувьсал” хаалга тогшлоо. Өөрөөр хэлбэл мөнгө гэдэг зоос, цаасаар хийсэн мөнгөн тэмдэгт ч биш, харин арилжаанд оролцогчдын итгэл л болон хувирав. Энэ итгэлийг блокчэйн технологи олгож байна.

Бид сая сая төгрөгөөр үнэлэгдэх давтагдашгүй урлагийн бүтээл ч юм уу, уран зургийг худалдан авахдаа үнэхээр жинхэнэ гэдгийг хэрхэн батлах вэ? Сайн дуураймал хуулбар уу?, эсвэл хулгайлагдсан ч юм уу? Товчхондоо блокчэйн технологи нь эдгээрийг баталгаажуулах боломжийг олгодог.

Г.ТЭГШСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж