Мадрид хотод газ дэлбэрч, 4 хүн амь үрэгджээ | News.MN

Мадрид хотод газ дэлбэрч, 4 хүн амь үрэгджээ

Мадрид хотод газ дэлбэрч, 4 хүн амь үрэгджээ

Мадрид хотод газ дэлбэрч, 4 хүн амь үрэгджээ

Испанийн Мадрид хотын төвийн нэгэн барилгад өчигдөр /2021.01.20/ хүчтэй дэлбэрэлт болж, дөрвөн хүн амь үрэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, дэлбэрэлт Толедо гудамжинд орон нутгийн цагаар 15:00 цаг орчимд болсон аж. Дэлбэрэлтийн улмаас католик шашны сүмийн барилгын дээд давхарууд тэр чигтээ нурж, сүйдсэн байна.

Эхний шатны дүгнэлтээр хий алдсаны улмаас дэлбэрэлт үүссэн гэж дүгнэж байгаа бөгөөд хийн хангамжийн ажилтнууд барилгын арын хэсэгт бойлер засаж байжээ. Амиа алдсан хүмүүсийн хоёр нь хийн хангамжийн ажилтнууд бол хоёр нь засвар хийж байхад хажуугаар нь явж байсан хүмүүс ажээ.

Аврах албаныхан уг барилгын хажууханд байрлах ахмадын асрамжийн газраас 50 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Нийт есөн гал унтраах машин, 11 түргэн тусламжийн машин ослын газарт ирж дэлбэрэлтэд өртсөн хүмүүст газар дээр нь түргэн тусламж үзүүлжээ. Дэлбэрэлтийн чимээ маш хүчтэй байсан учир Мадрид хотын нөгөө захад хүртэл сонсогдсон гэж гэрчүүд ярьсан байна.

Эх сурвалж: BBC, Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-21 66.181.161.3

mongold yamar hamaa bn

Avatar

Зочин 2021-01-21 103.26.194.21

Н.АМГАЛАНТУУЛ энэ юу хийдэг тахиа вэ?
Мадрид чинь Испанийн нийслэл. Арай юу?
NEWS.MN танай сайт ийм хүмүүсээр мэдээ тавиулдаг болсон бол ч ?????????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж