МАН-ынхан Их тэнгэрт уулзаж, ЗГ бүрэлдэхүүнээрээ огцрох "хүсэлт" гаргажээ

Хуучирсан мэдээ: 2021.01.21-нд нийтлэгдсэн

МАН-ынхан Их тэнгэрт уулзаж, ЗГ бүрэлдэхүүнээрээ огцрох "хүсэлт" гаргажээ

МАН-ынхан Их тэнгэрт уулзаж, ЗГ бүрэлдэхүүнээрээ огцрох "хүсэлт" гаргажээ

Халдвар авсан эх, хүүхэд хоёрыг ёс зүйгүй, хүнлэг бус хандсан асуудлаар Засгийн газрын хоёр сайд хариуцлага хүлээж, огцорч байгаагаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр шөнө У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ынхан Их тэнгэрт уулзалт хийжээ. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаагийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох уу гэдэг “санал” тавьсан ч гишүүд нь дэмжээгүй гэнэ. Мөн өнөөдөр өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох асуудлыг ярьсан гэнэ.

Цар тахлын халдварын тоо нэмэгдэж, нөхцөл байдал ийм хүнд үед Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох бус, хоёр сайддаа хариуцлага хүлээлгээд цаашаа явах нь зөв гэж гишүүд нь ч хэлсэн байна.

МАН-ын Удирдах зөвлөл одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдана. Энэ үеэр хариуцлага хүлээхээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн хоёр сайдынхаа оронд хэнийг томилох вэ гэдгээ ярилцана.  Учир нь Үндсэн хуулиар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг огцруулахдаа дараагийн томилох хүнээ хамтад нь оруулж ирнэ гэсэн зарчмын дагуу дараагийн сайд нараа ярилцжээ.  Албан бус мэдээллээр Удирдах зөвлөлөөр  Ерөнхий сайдын танхимаараа огцрох хүсэлтийг ч хэлэлцэж магадгүй гэсэн мэдээлэл байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж