ЭМЯ: Covid-19 халдварын найман голомтын хоёр нь идэвхтэй байна

Хуучирсан мэдээ: 2021.01.21-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Covid-19 халдварын найман голомтын хоёр нь идэвхтэй байна

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Wednesday, January 20, 2021

 

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.01.21) мэдээллээ хийж байна. 


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод Орхон аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 20-нд нийт 12940  сорьцод шинжилгээ хийхэд  16 хүнээс Сovid-19 илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. 15 тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан гэр бүлийн, орцны хавьтал болсон хүмүүс байна.

Өчигдөр мэдээлсэн БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны оршин суугчдаас ес, мөн "Монос" эмийн сангаас батлагдсан хүмүүсийн гэр бүлийн хавьтал хоёр хүн болон бусад ойрын хавьтлаас халдвар илэрлээ. Мөн ХӨСҮТ-ийн нэг ажилтны шинжилгээнд коронавирус илэрсэн.

Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 756, улсын хэмжээнд нийт дотоодын халдвар 1082 болсон. Сүүлийн 24 цагт 13 хүн эдгэрч гэртээ гарсан. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1584 болсон бол үүнээс 1046 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 523 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд хоёр, хүнд долоо, хүндэвтэр 55, хөнгөн 462 эмчлүүлж байна. Улсын хэмжээнд Covid-19 халдварын найман голомт гарсны хоёр нь идэвхтэй байна. Үүнд:

• Иргэн Д-гээс эхтэй голомтоос- 48

• Баянзүрх эмнэлгийн голомтоос- Есөн байршилд 357 тохиолдол бүртгэгдсэн. Эндээс үүдэлтэй Тэнүүн-Огоо компанийн гэр бүл, Хавдар судлалын үндэсний төв

• "Ачтан" эмнэлгийн голомтоос 4 байршилд 72 хүн

• "Мөнххада"-гийн голомтоос- 2 байршилд 28 хүн халдвар

• Баянгол дүүргийн таван орон сууцанд-16

• Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд -32 хүн халдвар авсан. Эдгээр голомт хяналтад орсон. Сүүлийн 7-24 хоногт халдвар бүртгэгдээгүй. Одоо "Монос" компани, Баянгол дүүргийн голомт идэвхтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж