Карлос Гоныг оргуулсан нисгэгчдэд 12 жилийн ял оноов | News.MN

Карлос Гоныг оргуулсан нисгэгчдэд 12 жилийн ял оноов

Карлос Гоныг оргуулсан нисгэгчдэд 12 жилийн ял оноов

Карлос Гоныг оргуулсан нисгэгчдэд 12 жилийн ял оноов

Туркийн прокурорууд "Nissan Motor" компанийн дарга асан Карлос Гоныг Японоос оргуулсан Туркийн хувийн агаарын тээврийн албан тушаалтнууд болон хоёр нисгэгчид тус бүр 12 жил хүртэл хорих ял сонсгосон талаар нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

2019 онд Карлос Гон гайхмаар хачирхалтай аргаар оргосон үйл явдалд холбогдсон Туркийн хувийн агаарын тээврийн долоон хүнд цагаачийг хууль бусаар хил давуулсан гэх хэрэг үүсгэн гурван ч удаа шүүх хуралдаж дээрх шийдвэрийг гаргажээ.

Өдгөө 66 настай Карлос Гон 2018 онд Токиод санхүүгийн хэргээр баривчлагдаж, ялын тогтоолоо хүлээж байсан юм. Гэвч тэрбээр хэрэг шийдэгдээгүй байх үед оргон зайлж, Ливанд очиж нуугдсан билээ. Гоныг Туркийн нисгэгч Ноян Пасин, Бахри Дутлу Сомек нар том хэмжээтэй хөгжмийн хайрцагт нуун Осакагаас Истанбул цааш Истанбулаас Бейрут хортуу хүргэж өгсөн аж.

Нисгэгч нар шүүх хурал дээр мэдүүлэхдээ Гоныг онгоцонд байгааг мэдээгүй хэмээсэн. Харин агаарын тээврийн албан тушаалтан Окан Косемен  хэлэхдээ Гоныг онгоцонд байсныг Истанбулд газардсаныхаа дараа л мэдсэн бөгөөд сүрдүүлгээс нь айсандаа Бейрутад хүрэхэд нь тусалсан гэжээ.

Франц, Ливан, Бразилийн иргэншилтэй Гон Японы автомашин үйлдвэрлэгч "Nissan Motor" компанийг хорь гаруй жилийн турш удирдсан билээ. Гэвч 2018 онд тэрбээр компанийн орлогыг хувьдаа завшсан, Японы үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн зэрэг хэрэгт холбогдон баривчлагдсан билээ.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж