7 сарын 1 ингэж болдог | News.MN
7 сарын 1 ингэж болдог

Дөнгөж төрсөн эх, нярай хоёрт хүнлэг бус хандаж, хүйтэн шөнөөр нимгэн нүцгэн зөөвөрлөсөн үйлдэлд эгдүүцэж, дургүйцсэн иргэдийн эсэргүүцлийн жагсаал үр дүнд хүрлээ. Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрохоо мэдэгдсэн бол, НЭМГ-ын даргад хариуцлага тооцох нийслэлийн Засаг даргын захирамж ч мөн гарлаа. Төрсөн эмэгтэйг тусгаарлах, тээвэрлэх арга бэлтгэлд суралцаагүй хоёр эмнэлгийн дарга ч хариуцлага хүлээхээр болов.

Иргэд ямар хүчтэйг, эх хүн, хүүхэд хоёрт монголчууд ямар их хайртайг өчигдрийн жагсаал нотоллоо.

Харин тайван замаар эхэлсэн иргэдийн жагсаалыг улс төрийн зорилгоор ашиглах санаа сэдэл тээсэн явцуу үйлдлүүд, хэн нэгний эрх ашигт үйлчлэх явуургүй улс төр болгох шахсаныг дурдах хэрэгтэй. Товчхондоо өчигдрийн жагсаалыг хоёр ангилж болно.

Оройн 19:00 цаг буюу Засгийн газрын сайдууд огцрохоо зарлах хүртэлх нь иргэдийн жагсаал. Харин түүнээс хойших нь мөнгөний улс төр.

Шуудхан хэлэхэд ирэх зургадугаар сарын эхээр болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль угтсан улс төрд залуус, жагсагчид өртөх шахсаныг энд дурдая. Боломж гарсан дээр нь Засгийн газрыг бүтнээр нь унагаая, тэгж чадвал Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалт ойрхон мэт санагдсан одоогийн Ерөнхийлөгч болон түүний тойрон хүрээлэгчид болох Ардчилсан намын зарим гишүүд харин тайван жагсаалыг үймээн самуунд өдөөн турхирч эхэлсэн нь аймшигтай байлаа.

Ийм дүйвээнд эгэл иргэд, энгийн залуус сэтгэлийн хөөрлөөр сэвээд орчих, хожим хохирогч нь болоод үлдчих бэлэн түүх бидэнд бий нь “7 дугаар сарын 1” юм шүү.

2008 оны долдугаар сарын 1-ний жагсаал цуглааны гол зохион байгуулагчдын үүсгэсэн нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын улмаас таван хүний амь үрэгдэж, олон хүн шүүхээр ял шийтгүүлж, жирийн иргэд төдийгүй албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн олон ажилтан эрүүл мэндээрээ хохирсон нь саяхны жишээ. Эцэстээ эмх замбараагүй байдлыг таслан зогсоох үүрэг хүлээсэн цагдаагийн алба хаагчид мөн ялууллсан гашуун түүхтэй билээ.

Тэр жилийн эмгэнэлт жагсаалын дараа жаргасан нь жагсаалыг удирдагчид, хожсон нь хор хутгагчид болоод хохирсон нь харин жирийн иргэд, тангараг өргөсөн цагдаа нар болсон юм. Үймээн самууныг өдөөсөн, турхирсан, зохион байгуулсан улстөрчид “ашгаа” хүртэж, төрийн сэнтийд хэдэнтээ заларч, зарим нь 13 жилийн хугацаанд 13 хувирч, популист улс төрийнхөө ашгаар гадаад дотоодод гайгүй сайн албан тушаал аваад явж байгааг бид бэлхнээ харж байна.

Гэхдээ монголчууд хэрсүү болж, хэн нэгний улс төрийн гар хөл болохгүй гэдгээ ойлгодог болж. Өчигдрийн 19:00 цагийн УОК-ын гишүүдийн огцрох мэдээллийн дараа түрсэн олон иргэд тарж, тайван байдалд шилжив.

Ингэснээрээ иргэдийн жагсаалыг улс төрийн зорилгоор ашиглаж, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самуун руу турхирч байсан зарим хүний явцуу санаа, явуургүй улс төрийн таслан зогсоож чадсан нь сайн хэрэг.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-21 202.9.40.158

Худлаа худлаа энэ Оч гэж гөлий-сөн идда худлаа шааж бгам ! Лу Болд идда минь энэ нус,mn ээ ардын намын гар хөлүүдээс цэвэрлээч ! Ийм новшнуудыг яагаад цалинжуулаад бгам бэ ?!

Avatar

Өвчнөөр улс төржихөө болио 2021-01-21 192.82.70.21

Өвчнөөр улс төржихөө болио. Өвчнөө дарж ядаж байхад сэтгэлгүй нэгнээс болж өвлийн хүйтэнд хүмүүсийг бужигнуулаад, 7 сарын 1 битгий давтагдаасай

Avatar

Зочин 2021-01-21 43.242.242.59

Уул нь энэ сайт ингэж бичих ёсгүй л юм. МАНАН-гийн сайт харин ч үүнийг хүссэн биз дээ. сайхан жүжиглэх юм

Avatar

Зочин 2021-01-21 64.119.18.233

Ардчилсан нам зайл.

Avatar

зочин 2021-01-21 49.195.151.220

Жагсаалд турхирлаа, зохион байгууллаа гэж хэн нэгнийг буруутгаж чадсангүй. БАРИМТ/ФАКТ-ын ХҮЧ. Технологийн хөгжилд таларх! Зураг сайн дарсан тэр нэг хүнд таларх. Дөнгөж төрсөн эмэгтэй хүн, бас өлгийтэй хүүхэд ЗУРАГ-т буусанд таларх. Өөрөөр бол чи турхирлаа гээд буруутгана.

Avatar

Зочин 2021-01-21 202.21.107.77

АН НЭГ ИЙМЭРХҮҮ АДГИЙН АНУ-Н ДАГАГЧ МАЯГИЙН ҮЙМЭЭН ЗОХИОН БАЙГУУЛДАГ ДАА …

Avatar

Зочин 2021-01-21 202.9.40.158

Шаагаарай бууны нохой минь !!!

Avatar

АН биш женкогийн нохойнууд 2021-01-21 66.181.191.136

АН биш женкогийн нохойнууд эргэлдсэн шүү дээ зөв бичээчээ харин ч Эрдэнээгийн хүү Э.Одбаяр женкогийн нохойнуудаас өмнө амжиж тар гэж хэлсэн шүүү

Avatar

Зочин 2021-01-21 43.242.242.59

Засгийн газар огцорч л байвал ямар төр засаг байх нь бидэнд хамаагүй. Ха ха

Avatar

Жагсагч 2021-01-21 64.119.18.98

Энэ 2-ын сайн ажиллаж байсан нь хамаагүй улс төр бол улс төр. бид үүрэг зорилгоо биелүүллээ

Avatar

Зочин 2021-01-21 202.126.89.150

Hamgiin turuund MAN-g avch hayah, tegeed AN-d tsarai uguhgui bh, hybrid neg namaas nuguu nam ruu gaa urvadag nuhduudiig har dansand hiigeed, uur chadvartai, mergejiltei, seheetei humuusiig jinheneer n shuuj gargamaar baina.
MAN, AN- ugursun horin jild alba hashij baisan buh heregtnuudiig yallah, yalanguya MAN- g!!!!

Avatar

Зочин 2021-01-21 202.131.225.197

jagsaaliin uyed daldagnaj ochson nam turiin yanhnuud hol bai

Avatar

Гэбэр 2021-01-21 202.126.89.219

МАН-ы коммунистууд үхлээ юу. Хар машин, мөнгөний луйвраар эзэн суучихаад битгий солиороорой чи. Үүнээс ч илүү тэмцэнэ. Харж л байгаарай

Avatar

Zochin 2021-01-21 202.126.90.112

Odoo tarvaga, Bah melhii, Bidon zergees ehleed ustgah tsag bolj. Mon mongol banknii zahiral baisan Zoljargal zerj dawarsan hulgaich baina. Mon Undarmaag. Shuud tsaaz

Avatar

иргэн 2021-01-21 202.179.26.88

харин ч Иргэд маш удаан Тэвчлээ , Тэслээ, Харин Иргэдийн Уур бухимдал дээр АН баахан Тоглолт хийжчих шиг боллоо, АН-ынханд бүүр ч Итгэж болохгүй Залуусаа, АН-ынхан Худлаа Ардчилал гэж байгаад Хулгай ЛуйВар хийдэг Этгээдүүд
,

Avatar

Й 2021-01-21 66.181.161.1

Ичих булчирхайтай цөөн залуучуудын нэг Мөнхсайханыг сайн загнаад хэвээр нь байгавал яасын.

Avatar

Зоч 2021-01-21 66.181.160.102

Бие биеэ хоосон хардах хэрэггүй ээ.. Харин Сү Батболд мэтийн нөхдүүд үнэхээр тийм хэрэг хийсэн бол энэ бүхний гол эх үүр уурхайг тавьсан байгаа.. Хүмүүсээ олж байж босно шүү.. Тэрнээс ямар ч шалтгаангүй босвол өөрсдөө л буруутан болно..

Avatar

Зочин 2021-01-21 64.119.16.86

2008-7 -САРЫН – 1 НЫ ЭМЭГНЭЛТ ЯВДАЛААС ХАМГИЙН ИХ ХОЖСОН ХҮН БОЛ ЭЛБЭГДОРЖ .

Avatar

Зочин 2021-01-21 202.126.89.178

ЭМ-ийн сайд өдөр шөнөгүй шинэчлэл хийх гэж ажилласан шүү. Харин содбаатар өдөр шөнөгүй архи ууж суусан байх шүү. ЭМЯ -ны сайдын суудал худалдагдах ёсгүй. Мөнхсайханаас доош хүн тавих юм бол. Засгийн газар өөрөө эвгүй б

Avatar

Зочин 2021-01-21 66.181.184.157

ӨЧИГДРИЙН ЯВДАЛ БОЛ ТАВИЛТТАЙ ЖҮЖГ БАЙСАН АНЫ ЦУГЛААНД ИРЭХ ХҮНГҮЙ ТУЛ ДҮР ЭСГЭЖ ХҮН ЦУГЛУУЛСАН ОДОО ЗАЛУУС АНХААРАЛДАА АВАХГҮЙ БОЛХОХИРНО

Avatar

Зочин 2021-01-21 59.153.114.248

7 сарын 1 нд санаж багаа бол танай эзэн элбэгдорж МАХН байрны гадаа залуусыг турихраад зогсож байсан санаж байна уу.Монголын заяа их гэдгийн танай элбэгдоржын хор одоо явахгүй байх өө.үзэл бодлоо худалдсан хүмүүс сэтгүүлч хийдэг болсын байна доо.ходонд чинь сайн тогтох болтуугай л гэж хэлийдаа.

Avatar

Зочин 2021-01-21 202.21.113.238

1 молиго 2 жог

Avatar

иргэн 2021-01-21 59.153.114.115

Энэ угаас бүтэхгүй нөхдүүд шд их сандарч өчигдөрөөс хойш л ийм захиалгат зүйлс бичүүлээд байгаам. Огцорсон сайдыг нь хар л стратегийн том алдаа гаргаагүй жижигхээн зүйлээс болоод явуулчлаа ч гэх шиг хэрүүлч авгай шиг байсаар байгаад л дууслаа Эр хүн шиг ажлаа ч өгчихөж чадахгүй одоо ард нь нуугдаж үлдсэн муужгайнууд хэсэг нөхөд тэсэж үлдэх гээд хамаг байдгаа барж байна шүү дээ жагсаал бол цэвэр ард түмний сэтгэлийн дуудлага байсан өөрөөр будах гээд хэн ч чадахгүй

Avatar

ХН 2021-01-21 202.179.24.242

ДАЛИЙСАН ДУРАК … СОДБААТАРЫН ДҮЙВЭЭНД ГААГУУ ЯАТАЙХАН ЗАЛУУ САЙД ЧИРЭГДХИЙН…. ЗАЛУУ САЙДЫГ ҮРГЭЛЖҮҮЛЖ АЖИЛУУЛААСАЙ БИЛЭЭ.

Avatar

de 2021-01-21 192.82.77.254

za bolio henii zahialga Ve? hulsnii bicheech b.a sh dee chi !!!!!

Avatar

Цуст МАН. 2021-01-21 202.21.108.14

МАН ын коммунистууд жагсагчид дунд гэмт хэрэгтнүүд, рецидевүүдээ оруулж үймээн самуун болгож араас нь Төрийн хүчирхийлэл хийж олон гэмгүй хүн буудан хороодог шалгарсан аргатай. Тэгж байж дараагын эрх мэдэл, дарангуйллаа авч үлддэг.

Avatar

Зочин 2021-01-21 202.21.108.15

Жирийн хүмүүс цугласан чинь хэдэн улстөрч нэртэй оркууд гүйж очиж зургаа даруулж энэ тэр. Ардчилсан оркууд зүгээр холхох хэвт.

Avatar

nskn 2021-01-21 202.9.40.185

ardchilaliin buyand xutsax erxtei bolsonoo b** mart

Avatar

ЗОЧИН 2021-01-21 103.80.211.207

Ардчилсан намын хэдэн гишүүд ямар муухай харагдсан бэ. Улс төрийн хонжоо хайгаад

Avatar

Зочин 2021-01-21 139.5.219.251

Хандлага хандлага хандлага Хүн бүхэн үнэн сэтгэлээсээ Монголчуудын сайн сайхан зан чанар хандлагыг сонгууль улс төрчид мөнгө эвдэж байгаа
Энэ улс орныг авилга сүйрүүлсээр МАН ч авлигын эх уурхай болсон нам даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж