НЭМЭЛТ:
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дөнгөж сая Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахаар боллоо. Тодруулбал, Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд өөрөө бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсноо танилцуулж, ямар нэг санал хураагаагүй гэнэ. Тэрбээр би шийдвэр гаргасан, өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдаж шийдсэн гэдгээ Удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулжээ.
Одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.
МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА
НЭМЭЛТ:
МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд яг одоо хуралдаж байна. Удирдах зөвлөлийн хуралдаанаар Шадар сайд болон ЭМ-ийн сайдын оронд томилох хүмүүсийн талаар хэлэлцэж байна. Мөн нэмж нэр бүхий яамдын сайдыг чөлөөлж магадгүй гэсэн мэдээлэл байна. Бид УЗ-ийн хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.
МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2020.01.21/ өглөө 08:00 цагт хуралдаад дууслаа. Хуралдаанаар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь хэлэлцсэн байна. Үргэлжлүүлэн 11:00 цагаас МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааныг Төрийн ордонд зарлажээ. Уг хуралдаанаар шинээр томилох хоёр сайдыг хэлэлцэх юм байна.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.1.2-т “Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна.” гэж заасан байдаг.
Холбоотой мэдээ