Сайжруулсан Спутник вакцины туршилт хоёрдугаар сард эхэлнэ | News.MN

Сайжруулсан Спутник вакцины туршилт хоёрдугаар сард эхэлнэ

Сайжруулсан Спутник вакцины туршилт хоёрдугаар сард эхэлнэ

Сайжруулсан Спутник вакцины туршилт хоёрдугаар сард эхэлнэ
FILE PHOTO: A medical worker holds a vial of the Russian Sputnik V coronavirus vaccine in Belgrade, Serbia, January 6, 2021. REUTERS/Fedja Grulovic

Их Британийн "AstraZeneca" компани болон Оксфорд их сургуулийн хамтран хөгжүүлж, сайжруулсан Спутник-V вакцины хүн дээрх туршилт хоёрдугаар сарын эхээр эхлэх төлөвтэй байгааг Оросын Р-Фарм мэдээлжээ.

"AstraZeneca" компани анх өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Москвагийн вакциныг ихэд сайшаан, сонирхож байгаагаа мэдэгдээд, хамтран ажиллаж, илүү сайн вакцин бүтээх сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан билээ.

Одоогийн байдлаар шинэ, хамтарсан вакцины туршилт чухам хэзээ, хаана болох талаар нарийн мэдээлэл дутмаг байгаа ч Р-Фармын дарга Алексей Репик Спутник-V болон "AstraZeneca"-гийн вакцин хоёуланг нь үйлдвэрлэхээр болсноо мэдэгдээд, хамтарсан вакцины туршилт ирэх сард эхэлнэ хэмээн зарласан юм.

Түүний хэлснээр вакцины туршилт Азебайжан, Аргентин, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Беларус, ОХУ зэрэг газруудад эхлэх төлөвлөгөө бий гэнэ. Харин "AstraZeneca" компанийн зүгээс тодорхой мэдээлэл өгөөгүй бол Спутник-V вакциныг бүтээсэн Гамалея хүрээлэн шинэ вакцин дараа сард Украйнд туршилтаа эхлүүлнэ хэмээсэн байна.

Спутник вакциныг гадаад улсуудад гаргах асуудлыг хариуцсан Оросын баялагийн сангийн тэргүүн Кирилл Дмитриев хоёр орны вакциныг нийлүүлэн хөгжүүлэх нь илүү үр дүнтэй вакцин гаргаж авахад тустай хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ.

Тухайлбал, AstraZeneca/Oxford-ын бүтээсэн вакцин дундажаар 70.4 хувийн үр дүнтэй байсан бол Спутник-V 91.4 хувийн үр дүнтэй байсан билээ. Түүнчлэн хоёр вакцин хоёул ижилхэн уламжлалт технологиор бүтсэн, энгийн ханиадны вирусийг коронавирус мэт болгон дархлааны системд таниулах замаар ажилладаг зэргээс харахад тэднийг нэгтгэн хөгжүүлэх бүрэн боломжтой юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-21 103.212.118.218

Энэ чинь л өнөө хорлол шүү дээ. Коронагын вакцинууд өмнөх бүх вакцинуудаас эрс өөр аргаар боловсруулсан бэлдмэл юм. Вирусны ДНК генийн бүтцэд нь өөрчлөлт хийгээд "хүнд хорт нөлөөгүй болгосон", гэж буй. Бас маш богино хугацаанд олон нийтэд хэрэглэх гэж байна. Уг нь аливаа вакциныг 6-с 10 жил хүртэл хугацаанд судалж, туршиж, хожуу илэрдэг нууцлагдсан хорт нөлөө байгаа эсэхийг нягталдаг. Энэ генийн өөрчлөлттэй вакцин, угаасаа коронаг бас генийг нь өөрчлөн хүнийг өвчлүүлдэг болгон хувиргаж бүтээс

Avatar

Зочин 2021-01-21 103.212.118.218

ний бодит баталгаа гэж олон мэргэжилтнүүд үзэж байгаа. Энэ вирус бас вакцинууд, цаашдаа яаж ч шинэчлэгдэн бүтээгдэж, хүн төрөлхтөний гени дүр төрх, мөн чанарт хортойгоор нөлөөлж болохыг урьдчилан хэлэх ямарч боломжгүй байна. Харин лабораторидоо зориудаар бүтээсэн хүмүүст, бүлэглэлд энэ нь тодорхой байж магад…

Avatar

Зочин 2021-01-21 66.181.161.97

БОХИРДОХ ВИЙ ДЭЭ. ЁВРОПЫНХОНООС БОЛЖ. ЭНГИЙН СПУТНИК Л ТАРИУЛМАӨР БНА. ЮУН САЙЖРУУЛАХ ВЭ. ОРОСУУД ӨӨРСДӨӨ САЙЖРУУЛЖ БАРДАГГҮЙ ЮМ БАЙХ ДАА. ЦАӨДУЦЛ НЬ ЮУ Ч ХОЛИО БИЛЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж