Сайжруулсан Спутник вакцины туршилт хоёрдугаар сард эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2021.01.21-нд нийтлэгдсэн

Сайжруулсан Спутник вакцины туршилт хоёрдугаар сард эхэлнэ

Сайжруулсан Спутник вакцины туршилт хоёрдугаар сард эхэлнэ
FILE PHOTO: A medical worker holds a vial of the Russian Sputnik V coronavirus vaccine in Belgrade, Serbia, January 6, 2021. REUTERS/Fedja Grulovic

Их Британийн "AstraZeneca" компани болон Оксфорд их сургуулийн хамтран хөгжүүлж, сайжруулсан Спутник-V вакцины хүн дээрх туршилт хоёрдугаар сарын эхээр эхлэх төлөвтэй байгааг Оросын Р-Фарм мэдээлжээ.

"AstraZeneca" компани анх өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Москвагийн вакциныг ихэд сайшаан, сонирхож байгаагаа мэдэгдээд, хамтран ажиллаж, илүү сайн вакцин бүтээх сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан билээ.

Одоогийн байдлаар шинэ, хамтарсан вакцины туршилт чухам хэзээ, хаана болох талаар нарийн мэдээлэл дутмаг байгаа ч Р-Фармын дарга Алексей Репик Спутник-V болон "AstraZeneca"-гийн вакцин хоёуланг нь үйлдвэрлэхээр болсноо мэдэгдээд, хамтарсан вакцины туршилт ирэх сард эхэлнэ хэмээн зарласан юм.

Түүний хэлснээр вакцины туршилт Азебайжан, Аргентин, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Беларус, ОХУ зэрэг газруудад эхлэх төлөвлөгөө бий гэнэ. Харин "AstraZeneca" компанийн зүгээс тодорхой мэдээлэл өгөөгүй бол Спутник-V вакциныг бүтээсэн Гамалея хүрээлэн шинэ вакцин дараа сард Украйнд туршилтаа эхлүүлнэ хэмээсэн байна.

Спутник вакциныг гадаад улсуудад гаргах асуудлыг хариуцсан Оросын баялагийн сангийн тэргүүн Кирилл Дмитриев хоёр орны вакциныг нийлүүлэн хөгжүүлэх нь илүү үр дүнтэй вакцин гаргаж авахад тустай хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ.

Тухайлбал, AstraZeneca/Oxford-ын бүтээсэн вакцин дундажаар 70.4 хувийн үр дүнтэй байсан бол Спутник-V 91.4 хувийн үр дүнтэй байсан билээ. Түүнчлэн хоёр вакцин хоёул ижилхэн уламжлалт технологиор бүтсэн, энгийн ханиадны вирусийг коронавирус мэт болгон дархлааны системд таниулах замаар ажилладаг зэргээс харахад тэднийг нэгтгэн хөгжүүлэх бүрэн боломжтой юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж