АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.01.21-нд нийтлэгдсэн

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол эхэллээ

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол эхэллээ

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены тангараг өргөх ёслолын ажиллагаа Улаанбаатарын цагаар 23.00 цагт эхэллээ. Жо Байден болон түүний дэд Ерөнхийлөгчөөр ажиллах Камала Харрис нар дөнгөж сая гэр бүлийн хамт Капитолын ордонд хүрэлцэн ирэв. Өдгөө 78 настай Жо Байдены хувьд тус улсын түүхэн дэх хамгийн өндөр настай Ерөнхийлөгч болж байгаа бол Энэтхэг гаралтай Камала Харрис нь анхны эмэгтэй бөгөөд өнгөт арьст, Ази гаралтай дэд Ерөнхийлөгч болж байгаагаараа онцлог юм.

Нэгдүгээр сарын 6-нд Капитолын ордонд гарсан үймээнийг давтахгүйн тулд энэ удаагийн тангараг өргөх ёслол дээд зэргийн өндөр хамгаалалт дор болж байна. Түүнчлэн цар тахлын улмаас энэхүү ёслолын ажиллагааг урьд өмнөхөөс илүү цомхон хүрээнд зохион байгуулж байгаа юм. Шинэ Ерөнхийлөчгийн тангараг өргөх ёслолын хамгаалалтад 25 мянга орчим дотоодын цэрэг буюу Үндэсний Гвардын цэргийг дайчилж байгаа ба цэргүүдийн дотроос халдлага гарч магадгүй гэж үзсэн учраас ёслолын ажиллагаанаас өмнө цэргүүдийг нэг бүрчлэн Холбооны мөрдөх товчооноос шалгасан байна.

Байдены тангарагийн ёслолд Дональд Трампын засаг захиргааны дэд Ерөнхийлөгч Майк Пэнс, экс Ерөнхийлөгч Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама болон тус улсын Дээд шүүхийн шүүгч нар хүрэлцэн ирлээ. Харин албанаасаа бууж буй Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд өрсөлдөгчийнхөө тангаргийн ёслолд оролцохгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн бөгөөд ёслолоос хоёр цаг гаруйн өмнө Цагаан ордноос явсан юм. Тэрбээр орчин үеийн АНУ-ын түүхэнд залгамжлагчийнхаа тангараг өргөх ёслолд оролцоогүй АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж байна. Дональд Трамп нь сонгууль будлиантай болсон хэмээн сонгуулийн үр дүнг эсэргүүцэн удаан хугацаанп заргалдсан ч  тэр өөрийн мэдэгдлээ нотолж чадаагүй билээ.

Эх сурвалж: USA TODAY

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж