Сүхбаатарын талбайд өнөөдөр 10.00 цагийн орчимд эхэлсэн цуглаан одоо ч үргэлжилж байна.
Цуглаанд ирсэн УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн хүү Э.Одбаяр “Өнөөдрийн бидний цуглаан тодорхой үр дүнд хүрсэн. Засгийн газар, Улсын онцгой комисс цаашдаа зөв ажиллахгүй бол дахин цуглаж болно. Бид шоу хийхийн тулд цуглаагүй. Иргэдийнхээ эрхийг хамгаалахын төлөө, хариуцлага алдсан албан тушаалтныг огцруулах шаардлага тавьж, цугласан. Үр дүнд хүрсэн. Одоо турхиралтад автаж болохгүй, өөр зорилготой хүмүүс эргэлдээд байна. Цагдаагийн алба хаагчид иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. Одоо хэрсүү ухаан гаргаад тарах ёстой” гэсэн санал гаргаад байна.
Холбоотой мэдээ