Дональд Трамп: Баяртай, удахгүй уулзацгаая | News.MN

Дональд Трамп: Баяртай, удахгүй уулзацгаая

Дональд Трамп: Баяртай, удахгүй уулзацгаая

Дональд Трамп: Баяртай, удахгүй уулзацгаая

НЭМЭЛТ: 

Бүрэн эрх нь дуусч буй Ерөнхийлөгч Дональд Трамп ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ "Та бүхний Ерөнхийлөгчөөр ажиллах нь миний хувьд насан туршдаа дурсах нэр төрийн хэрэг байлаа. Бид Америкийн ард түмэнд хайртай. Энэ маш онцгой зүйл байсан. Би зүгээр л баяртай гэж хэлмээр байна. Гэхдээ энэ тийм ч удаан үргэлжлэхгүй байх. Бид удахгүй эргэн уулзалдах болно гэж найдаж байна. Шинээр байгуулагдсан засаг захиргаанд би их амжилт бас азыг хүсмээр байна. Тэдний гайхалтай зүйл хийх үндэс суурийг бид тавьж өгсөн. Энэ улсын ирээдүй хэзээ ч ийм сайн байгаагүй. Би та бүхний төлөө үргэлж тэмцэнэ. Би харсаар, сонссоор байх болно. Баяртай, удахгүй уулзацгаая. Би ямар нэгэн байдлаар эргэн ирэх болно” хэмээн хэлжээ.

Дональд Трамп Цагаан ордноос явлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Цагаан ордонд байх хугацаа албан ёсоор дуусч, тэрбээр Улаанбаатарын цагаар 21.00 цагт Цагаан ордныг орхилоо. Одоо тэр Флорида муж улсын Палмбич хотод байрладаг өөрийн эдлэндээ очих юм. Түүний хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд АНУ-ыг хэд хэдэн олон улсын хамтын нийгэмлэгээс гаргаж, "Америк нэгдүгээрт" бодлогоор улс орноо удирдаж байсан билээ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 3-нд болсон ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Жо Байдентай өрсөлдөж 306-232-ийн харьцаатайгаар ялагдсан юм. Гэсэн ч тэрбээр өөрийн ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, сонгууль шударга бус болсон хэмээн удаан хугацаанд заргалдсан билээ.

Ингээд энэ сарын 6-нд болсон Жо Байдены ялалтыг баталгаажуулах Конгрессийн хурлын үеэр Трампыг дэмжигчид Капитолын ордон руу дайран орж эмх замбараагүй байдал үүсгэж, сөрөг хүчнийхэн Дональд Трампын ийм үймээнд иргэдийг турхирсан гэж буруутгасан юм. Удалгүй сөрөг хүчнийхэн түүнийг иргэдийг хүчирхийлэлд уриалан дуудсан хэмээн түүний эсрэг импичмент буюу хугацаанаас нь өмнө огцруулах ажлыг эхлүүлсэн. Ингэснээр тэрбээр АНУ-ын түүхэнд хоёр удаа импичмент зарлуулсан анхны Ерөнхийлөгч болсон юм. Үүнээс өмнө 2019 онд тэр өөрийн өрсөлдөгч Жо Байденыг харлуулахын тулд Украины эрх баригчдыг сүрдүүлсэн хэрэгт буруутгагдаж, Конгрессоор гэм буруугаа шүүлгэж байв.

Мөн тэр өөрийн залгамжлагчийнхаа тангараг өргөх ёслолд оролцохоос татгалзсан билээ. Үүнээс гадна тэр 1989 онд Рональд Рейганы эхлүүлсэн дараагийн Ерөнхийлөгчдөө хувийн захидал үлдээдэг уламжлалыг дагасан эсэх нь тодорхойгүй байна. Тус улсын түүхэнд хуучин Ерөнхийлөгч нь шинэ Ерөнхийлөгчийнхөө тангаргын ёслолд оролцоогүй маш цөөн тохиолдол байдаг нь Жон Адамс, Жон Куинси Адамс, Эндрью Жонсон нар юм. Харин орчин үеийн Ерөнхийлөгч нараас ганцхан Ричард Никсон нь Жеральд Фордын тангаргийн ёслолд оролцоогүй юм.

Гэхдээ тухайн үед Уотергэйтийн дуулианы улмаас Никсон хугацаанаасаа өмнө огцорсон учраас оролцоогүй билээ. Энэ сарын 20-нд болох Жо Байдены тангараг өргөх ёслолд Дональд Трамп, Жимми Картер нараас бусад амьд сэрүүн байгаа АНУ-ын бүх экс Ерөнхийлөгч нар оролцоно. Харин 96 настай Картерын хувьд эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй болжээ.

Түүнчлэн саяхан явуулсан санал асуулгаар Дональд Трамп АНУ-ын түүхэнд хамгийн бага буюу 33 хувийн рейтингтэйгээр бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж байгаа Ерөнхийлөгч гэсэн үр дүн гарсан байна. Эсрэгээрээ түүнийг дэмжихгүй байгаа хүмүүсийн тоо 60 хувьд хүрсэн нь мөн л хамгийн муу үзүүлэлт болжээ.

Эх сурвалж: USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-20 66.181.191.136

хятадуудтай сайн үзэлцсэн дээ

Avatar

зочин 2021-01-20 59.153.115.234

Админаа гуйлгалгүй сэтгэгдэл оруулж байна уу!

Avatar

зочин 2021-01-20 59.153.115.234

Трамп гундуухан, харин хатагтай Трамп хүчээр шахуу инээмсэглэж харагдахийн

Avatar

Зочин 2021-01-20 202.21.108.14

Мундаг ерөнхийлөгч байлаа.

Avatar

Adgiin muuhai hun 2021-01-20 74.105.51.49

Shal hudlaa yarij, uimeend turhirchihaad odoo ter humuusiiigee hamgiin Changa shiitge gej ichihgui shaardaj baigaa. Terniig heregt hiij baij uuruu hariutslagaas multrah sanaatai baigaa

Avatar

USA 2021-01-20 202.126.90.121

Thank you Tramp.

Avatar

Зочин 2021-01-20 98.37.87.139

Thankyou Trump

Avatar

Зочин 2021-01-20 202.55.188.97

MAGA soon!!!

Avatar

Е.ТЭМҮҮЖИН 2021-01-20 103.26.194.149

FUCKING CHINA гэж хэлж чадсан ганц ерөнхийлөгч нь болж түүхэнд үлдэнэ. Энэ мөчөөс хойш хятад төвтэй дэлхий бий боллоо…

Avatar

Зочин 2021-01-20 157.230.243.102

80 гарсан хөгшин янк юу хийхэв дээ. ккк

Avatar

Зочин 2021-01-20 83.233.253.18

Mundag bsaan mundag bsan Good luck man

Avatar

Аялагч 2021-01-20 202.21.108.251

Thank. pr.Trump. Good luck .

Avatar

Хаха 2021-01-20 202.126.88.59

Гахх гаххх гадны гар хөлүүд л ингэж хуцацгаадаг байхдаа агуу ч гэх шиг, зөнөсөн өвгөнг

Avatar

Зочин 2021-01-20 202.55.188.106

tuuhen aguu erinhiilugch bailaa , uurd dursagdah bolon

Avatar

Зочин 2021-01-20 182.232.21.182

Really, are you really, maybe you are one if the racist idiot just like him, or just one cheap insecure unlucky person again just like him, he wil be forgotten as soon as left the white house,

Avatar

Zochin 2021-01-20 202.126.90.112

Агуу Трамп

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж