Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан огцрох хүсэлтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөрт багтаан өгнө гэдэг мэдэгдлийг хийсэн бол тус салбараас огцрох хоёр дахь хүн нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал болж мэдэхээр байна.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал нь онцгой үед салбарыг шуурхай удирдлагаар хангаж ажиллах үүрэг хүлээсэн байдаг аж. Гэвч энэ үүргээ хангалттай биелүүлээгүй. Харин ч бүх хүчээ дайчлан ажилласан салбарын сайд нь бүхний буруутан болсон нь шударга бус. Тиймээс түүнд хариуцлага тооцох шаардлагатай гэсэн санал дээд төвшинд яригджээ. Учир нь Төрийн нарийн бичгийн дарга нь албан тушаалын эрэмбээрээ сайдын дараа ордог. Гэтэл хариуцлагаас сугараад үлдэх нь зохисгүй гэжээ.
Тэрбээр Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэлийг ажиллаж байхад ч тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж байсан аж. Хуульд зааснаар Төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлөх, томилох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэдэг юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ