1,340,173 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.20-нд нийтлэгдсэн

1,340,173 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 308,101,992.94 төгрөгийн үнийн дүн бүхий 1,340,173 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN +15.00%) болон "Шарын гол" ХК (SHG +13.31%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хархорин" ХК (HHN -14.94%) болон "Глобал монголиа холдингс" ХК (HML -14.71%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 72,046 ширхэг нэгж эрхийг нийт 7,974,278 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 ширхэг үнэт цаасыг 100,010 төгрөгөөр, мөн багцын арилжаанд нийт 14,378,000 ширхэг үнэт цаасыг 1,284,514,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 2.49 хувиар өсөж, 20534.69 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,020,002,786,527.13 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж