ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга Алексей Миллертэй ажлын уулзалт хийсэн байна. Энэ уулзалтын үеэр нэгдүгээрт ОХУ-ын бүс нутгуудыг байгалийн хийгээр хангах чиглэлээр “Газпром” НХН-ийн хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар, хоёрдугаарт “Газпром” НХН-ийн 2020 онд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, гуравдугаарт “Сибирийн хүч-2” төслийн явц байдлын талаар ярилцсан байна.
“Сибирийн хүч- 2” төслийн талаар Алексей Миллер танилцуулахдаа, одоогийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх байгалийн хийн хоолойн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа ба Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой барих төслийг хариуцан ажиллах “Тусгай зориулалтын компани”-ийг "Эрдэнэс Монгол" нэгдлийн нэгж болгон байгуулж ажлыг нь эхлүүлж байна. Монгол Улсын нутгаар дамжуулан барих байгалийн хийн хоолойн ТЭЗҮ 2021 оны эхний улиралд бэлэн болно. Одоогоор техникийн болон эдийн засгийн урьдчилсан судалгаа шинжилгээний хүрээнд дүгнэлт хийж үзэхэд энэ төсөл нь техникийн хувьд хэрэгжих боломжтой бөгөөд эдийн засгийн хувьд өгөөжтэй гэдгийг бид баттай хэлж чадна гэж онцлон тэмдэглэсэн байна.
Зочин 2021-01-20 202.126.89.221
Ene ih l ayultai sanagdaad bgaam daa, baigali hamgaalah bolon ayulguin talaas, nuguu talaas 2 ulsyn damjuur bolood, orostoi todorhoi hemjeegeer haraat boloh asuudal end yarigdaj bna, manaid ene hii tiim chuhal ed mun uu? Mongol ulsyg huvaasan shugam tavigdaj bgaa yum shig sanagdaj bna!
Зочин 2021-01-20 176.10.99.200
))))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
ахмад эмч 2021-01-20 192.82.74.231
хатгаж зохион байгуулдаг хүмүүс нь хумсаа нуусан муур шиг ард ь гэтсээр боловсролгүй хүмүүжилгүй юу хийж юуны төлөө жагсаж байгаагаа ч мэдэхгүй ихэнх хүмүүс тэнд байсан зурагтаар өөрсдийгөө таниулж л байна лээ сонгуульд ялагдсан өш хонзогносон шалдан баньд нар төрийн бус байгуулагын нэр барьсан нөхөд байсандаа
Зочин 2021-01-20 66.181.187.41
УИХ- дахь попорын далай даян, дархан аваргууд попроод зогсоочихгүй байгаасай билээ.
Зочин 2021-01-20 103.57.94.135
Зогсоохгүй. Манайхан оросуудаас айдаг. Харин барууны хөрөнгө оруулалт байвал оросуудын турхиралаар зогсоох гэж оролдоно. Канадын Хаан Ресурс компанийг санаж байна уу? Хөөгөөд явуулчихсан. Одоо 70 сая долларын өрөнд орчихсон. Оросууд нь тэр мөнгийг төлөөгүй. Рио? хөөгөөд 70 сая биш 70 тэрбумын өрөнд унаж хэзээ ч босохгүй.
ахмад эмч 2021-01-20 192.82.74.231
Зөв хүн томилох шиг болсон залуу хүн гэхэд богино хугцаанд ажил сайжруулж чаддагаа харуулсан сайд болоод бас сайн шийдвэрүүд гарган аюулт өвчинтэй зөв тэмцсэн гэж боддог өндөр хөгжилтэй баян орон өвчтөнөө багтаахгүй оршуулж барахгүй байсаны бид сонсож л байсан манай улсын эрүүл мэндийн салбар тийм түвшинд хүргээгүй харин хариуцлаггүй нэг хоёр хүний төлөө салбар маань хохирох шиг боллоо ,одоо сонгууль ойртох тусам өө сэв харсан өөдгүй бэртэгчингүүд хаврын ялаа дулаархаар гардаг шиг бэлдсээр
зочин 2021-01-20 66.181.161.39
Илэрхий ашигтай энэ хоолойг эсэргууцдэг Монголын дайснуудаас болгоомжлоорой
Зочин 2021-01-20 192.82.70.28
Шатдаг хийн хэрэглээ дэвшил мөн боловч манайх шиг буурай улс ОХУ-аас бас нэг том хүчин зүйлээр хараат болох шалтгаан болох вий дээ???
Зочин 2021-01-20 66.181.191.57
Нийслэл бохир утаа, нүүрснээсээ тагалзах зам нээгдэх юм бн даа.
Зочин 2021-01-20 202.9.40.240
Хоолой манай нутгаар дамжвал монголчууд бид ядаж хямд газаар цай хоолоо хийх юм даа
Зочин 2021-01-20 66.161.255.218
Хямд аа…..хямд байж чадах уу
Зочин 2021-01-20 59.153.87.251
Дэлбэрч баахан будилнадаа суртлаа
Зочин 2021-01-20 202.9.40.240
Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан барих ажлыг л битгий улстөржүүлээд талцаад жагсаал цуглаан хийгээд болиулчихаарай даа. Ялангуяа сөрөг хүчин болсон нөхөд улс орныхоо эрх ашгийг бодоод энэ ажлыг гацааж болохгүй шүү. Хоёр намын нөхөд талцаад хоорондоо муудалцахдаа улс орноо дандаа хоролсоор ирсэн. нам нь хожиж улс ард түмэн хохирдог явдлыг зогсоох хэрэгтэй дээ
Зочин 2021-01-20 66.181.189.71
Босоо Ганбаатар тун удахгүй босч ирээд попроод ирнэ. Харж л байгаарай.
Зочин 2021-01-20 103.212.119.147
оросууд Монголын сонгууль дөхөхөөр дандаа хошгируулдаг
Зочин 2021-01-20 66.181.178.60
Сонгуулийн шоу, бууны нохойгоо дахиад хэдэн жил байлгах арга.
иргэн 2021-01-20 202.21.109.84
Ярьсан үгийг нь Монгол хэл дээр Зөв л орчуулсан байгаа даа…..
ТВ-ээр харж суусан олон Монгол байгаа шүү… Нэг их сагсуурах болоогүй ээ… Хэлсэн үгийг нь Орос эхээр нь уншиж зөв ойлгоод дараа нь долигновол зохилтой бус уу….
Зочин 2021-01-20 112.72.6.146
Ийм сайхан өгөөжтэй төсөл хэрэгжих гэж байхад Оюунтолгойн гэрээг цуцлаж газрын баялагаа хойч үедээ үлдээх хэрэгтэй
зочин 2021-01-20 103.212.118.56
Зээлээд зарчихсан тэр их доллор, банкны зээлийг чи төлөх юм уу. Талхны мөнгөө олж чадахгүй байж бүү томор
Зочин 2021-01-20 202.55.188.103
Za ashgui dee. Tumur zam, neftiin uildver bas ashiglaltand orchihvol mgl uls bogino hugatsaand hogjino shu.
zochin 2021-01-20 66.181.185.125
Putind mongolchuud bayarlax xeregtei. Odoo bayarlaxgui yumaa gexed xoich ue bayarlax bolno. Ene bol gartsaagui unen.
Зочин 2021-01-20 64.119.22.176
х**