Монголын нутгаар дамжуулан барих хийн хоолойн ТЭЗҮ 2021 оны эхний улиралд бэлэн болно

Хуучирсан мэдээ: 2021.01.20-нд нийтлэгдсэн

Монголын нутгаар дамжуулан барих хийн хоолойн ТЭЗҮ 2021 оны эхний улиралд бэлэн болно

Монголын нутгаар дамжуулан барих хийн хоолойн ТЭЗҮ 2021 оны эхний улиралд бэлэн болно

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга Алексей Миллертэй ажлын уулзалт хийсэн байна. Энэ уулзалтын үеэр нэгдүгээрт ОХУ-ын бүс нутгуудыг байгалийн хийгээр хангах чиглэлээр “Газпром” НХН-ийн хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар, хоёрдугаарт “Газпром” НХН-ийн 2020 онд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, гуравдугаарт “Сибирийн хүч-2” төслийн явц байдлын талаар ярилцсан байна.

“Сибирийн хүч- 2” төслийн талаар Алексей Миллер танилцуулахдаа, одоогийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх байгалийн хийн хоолойн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа ба Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой барих төслийг хариуцан ажиллах “Тусгай зориулалтын компани”-ийг "Эрдэнэс Монгол" нэгдлийн нэгж болгон байгуулж ажлыг нь эхлүүлж байна. Монгол Улсын нутгаар дамжуулан барих байгалийн хийн хоолойн ТЭЗҮ 2021 оны эхний улиралд бэлэн болно. Одоогоор техникийн болон эдийн засгийн урьдчилсан судалгаа шинжилгээний хүрээнд дүгнэлт хийж үзэхэд энэ төсөл нь техникийн хувьд хэрэгжих боломжтой бөгөөд эдийн засгийн хувьд өгөөжтэй гэдгийг бид баттай хэлж чадна гэж онцлон тэмдэглэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж