Сайд Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нарыг огцрохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2021.01.20-нд нийтлэгдсэн

Сайд Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нарыг огцрохыг шаардав

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Ардчилсан намаас албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж байна#NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Tuesday, January 19, 2021

Цар тахлаас хүн амаа хамгаалах нь зүйн хэрэг ч хүний эрх зөрчсөн ноцтой үйлдлүүд удаа дараа гаргаж буйг эсэргүүцэн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр /2021.01.20/ Сүхбаатарын талбайд цугласан иргэдийн санал бодлыг сонссоныхоо дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэв.

Уг шаардлагад Улсын  онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг нэн даруй огцруулахыг шаардаж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Туваан “ Цар тахлын нөхцөл байдалд Улсын онцгой комисс өөрсдийн хуулиар хүлээсэн хариуцлагаа хүлээж, ажиллаж чадахгүй байна. Тиймээс Улсын онцгой комиссын дарга, Эрүүл мэндийн сайдад хариуцлага тооц гэдэг шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлж байна. Энэ шаардлагыг биелүүлж чадахгүй бол МАН-ын бүлэг, Засгийн газартаа хариуцлага тооц” гэв.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  Улсын онцгой комиссын буруу шийдвэрээс болж өнгөрсөн хугацаанд Монгол Улсын иргэд амь нас болон эрүүл мэнд, сэтгэл зүйн хохирол амссан. Цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ оновчтой бус байгааг удаа дараа сануулсаар ирсэн. Түүнчлэн ямар ч үед хүний эрхийг дээдэлж ажиллах ёстой гэдэг байр сууриа илэрхийлж байв. Гэвч өнгөрсөн жил гаруйн хугацаанд Монгол Улс цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар ямар ч бэлтгэлгүй, цаасан дээр хэдэн хууль, журам батлахаас хэтрээгүй.

Халдварын тохиолдол илрэх бүрд Улсын онцгой комиссын шийдвэр биелүүлэгч төрийн байгууллагын албан тушаалтнууд иргэдийг буруутгаж, нэр төрд халдсан, ялгаварлан гадуурхдаг ёс зүйгүй үйлдлүүд гаргасаар байна. Үүний нэг жишээ нь өчигдөр дөнгөж төрсөн эмэгтэйг нярай хүүхдийн хамт шилжүүлэн зөөвөрлөж байгаа явдал. Энэ харгис үйлдлүүдийнхээ хариуцлагыг хүлээх цаг нь одоо болсон. Иргэд ч цаашид ийм байдлыг тэвчих боломжгүй боллоо гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

"УОК-ЫН ДАРГА НАРЫН ХАРГИС ҮЙЛДЭЛ ЦАР ТАХЛААС ИЛҮҮ АЙЛГАЖ, БУХИМДУУЛЖ БАЙНА"

Төв талбай дээр эсэргүүцлээ илэрхийлж, жагсахаар цөөнгүй иргэд цугласан байв. Тэдэнд дунд жирэмсэн ээжүүд, залуу хос, оюутан залуус үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн байлаа. Жагсаалд гэрийн халадтай жагсч буй эмэгтэй "Өргөө" амаржих газарт ганцхан эх халдвар авахад ийм бэлтгэлгүй байгаа юм чинь. Тэнд 10 эх халдвар авбал нүцгэн хөөгөөд гаргах уу. Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан та эх хүнээс төрөөгүй юу. Та бүхний гэр бүл  эх хүнийг хайрла гэж сургаагүй юу. Надад өнөөдөр гайхуулах өндөр боловсрол байхгүй ч гэсэн би эх хүн. Би тэр амаржсан эхийг хараад нойргүй хоносон. Үнэхээр их бухимдсан. Улсын онцгой комиссын дарга нараа та нар биднийг цар тахлаас илүү айлгаж, бухимдуулж байна. Та бүхний харгис үйлдэл бидний дархлааг унагааж байна" гэв.

"БИ ХӨЛ ХҮНД БИЕТЭЙ ТӨВ ТАЛБАЙ ДЭЭР ДӨРВӨН ЦАГ ОРЧИМ ЗОГСЛОО"

Найман сартай жирэмсэн эмэгтэй "Би тун удахгүй төрөх болчихсон. Гэхдээ би улсын эмнэлэгт төрөхөөс их айж байна. Өчигдөр шөнө олон нийтийн сүлжээнд цацагдсан зургийг хараад унтаж ч чадсангүй. Энэ асуудал бидэнд тохиолдоогүй гээд дуугүй өнгөрмөөргүй байна. Бид өөрсдийнхөө төлөө эсэргүүцлээ илэрхийлэхээр зогсч байна" гэдгийг хэлж байв.

"Би төв талбай дээр дөрвөн цаг орчим зогсч байна. Өвлийн хүйтэнд даараад хөлөө хавсраад зогсч байна. Үнэхээр тэвчиж чадахгүй харгис, хариуцлагагүй үйлдэл гаргаж байгааг хараад, бухимдаж, сэтгэл өвдөж байна. Жирэмсэн эмэгтэй хүн төрөхийн өмнө ч гэсэн гам алдаж болохгүй шүү дээ. Дараа нь би ч халдвар аваад, ийм байдалд хүрэхийг үгүйсгэхгүй. Би айж байна. Тийм учраас утасны цаанаас дэмжихээс илүүтэй өөрөө очиж, дуу хоолойгоо илэрхийлэхийг хүссэн" гэв.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж