Кремлийг эсэргүүцэгч Алексей Навальныйг хордуулсан байж болзошгүй сэжигтнүүдийг илрүүлэхэд нэмэр болох байсан мэдээллүүдийг задруулсан цагдаагийн офицерын эсрэг хавтаст хэрэг нээн шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Офицерыг эрх мэдлээ урвуулан ашигласан үндэслэлээр 10 хүртэл жилээр шоронд хорьж мэдэх аж. Албаныхны мэдээлснээр офицерыг өнгөрсөн сард баривчилсан бөгөөд өдгөө Самара хотын шүүхэд шилжүүлэн гэрийн хорионд байлгах болжээ.
Задарсан мэдээллүүд дунд ард иргэдийн орон нутагт зорчсон талаар, ялангуяа холбооны аюулгүй байдлын албаныхны Навальныйг мөрдөн шалгаж байхдаа хэдэн жилийн турш нууцаар мөрдсөн, химийн зэвсэг тээвэрлэсэн нислэгүүдийн талаар мэдээллүүд байсан аж.
Оросын зарим эх сурвалжууд эрх баригчдыг Навальныйг хордуулсан хүмүүсийг шийтгэхийн оронд бодит мэдээллийг хуваалцсан хүнийг шийтгэж байна хэмээн бухимдаж байгаагаа илэрхийлжээ.
Навальныйг өнгөрсөн оны наймдугаар сард хордсон даруйдаа Германд очиж эмчлүүлсэн билээ. Эмчилгээ дуусч эрүүл болсныхоо дараа тэрбээр өнгөрсөн долоо хоногт нутагтаа ирсэн ч онгоцноос буусан даруйдаа баривчлагдсан юм.
Эх сурвалж: REUTERS