Д.Отгондалай нарын боксчид хагас шигшээд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2016.03.29-нд нийтлэгдсэн

Д.Отгондалай нарын боксчид хагас шигшээд үлдлээ

49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 54 кг-д Б.Чинзориг,  60 кг-д Д.Отгондалай нар хүрэл медалийн болзол хангаж, олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө

БНХАУ-ын Чянь Ань хотноо “Рио-2016” олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын боксын тэмцээн энэ сарын 25-ны өдөр эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр эрэгтэй, эмэгтэй жин бүрийн медалийн болзол хангасан тамирчид эхнээсээ тодорлоо.

Монголын эрэгтэй есөн боксчин олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байгаагаас 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 54 кг-д Б.Чинзориг, 60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат нар хүрэл медалийн болзол хангаж, медалийн өнгөө хувиргах болон олимпийн эрхийн төлөө өрсөлдөхөөр үлдлээ. Харин эрэгтэй 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 81 кг-д С.Эрдэнэбаяр болон эмэгтэй 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар тэмцээнээ өндөрлүүллээ.

Одоо 75 кг-д Н.Шинэбаяр медалийн төлөөх шийдвэрлэх тулаанаа хийнэ.

Ийнхүү олимпийн эрхийн шийдвэрлэх тэмцээнд манай эрэгтэй есөн боксчин урд хөршийг зорьсноос одоогоор Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг, Д.Отгондалай, Б.Түвшинбат нар медалийн болзол хангаад байна.

Эрэгтэйчүүдээс финалд үлдсэн нь олимпийн эрхээ шууд авах бол хүрэл медаль дээр буусан тамирчид дахин РИО-г зорих эрхийн төлөө тулалдана.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж