Оросын Холбооны Улсын Москва хотноо 3 дугаар сарын 10-28 ны өдрүүдэд явагдсан дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээний өрсөлдөгчийг шалгаруулах тэмцээн дүнгээ гаргалаа.
Дэлхийн шилдэг 8 шатарчин давхар тойргийн журмаар тоглосноос Оросын их мастер С.Каръякин сүүлийн өрөгт Америкийн их мастер Ф.Каруанаг буулган авч 8.5 хожлоор тэргүүн байр эзлэх болзлоо ханган 11 дүгээр сард Америкийн Нэгдсэн Улсын Нью-Иорк хотноо дэлхийн аваргийн төлөө Дэлхийн аварга Норвегийн их мастер М.Карлсентэй өрсөлдөх эрхээ өвөртөллөө.
Ж.МӨНХБАЯР