Нийслэлийн Нэгдүгээр амаржих газарт төрсөн эхээс covid-19-ийн халдвар илэрч, ХӨСҮТ рүү зөөвөрлөхдөө дэндүү хүнлэг бус үйлдэл гаргасныг Eagle телевизээр үзсэн харсан, сонссон бүхэн уурлаж, бухимдаж, зарим нэг нь Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийллээ.
Хасах 25 хэмийн хүйтэнд хүүхдийг нь тэврүүлээд хөл нүцгэн хөөж гаргасан Нэгдүгээр төрөхийнхөнд ядаж ганц хөвөнтэй хөнжил нөмрүүлчих сэтгэл яагаад төрсөнгүй вэ. Эх хүүхдийг эсэн мэнд төрүүлэхээс эхлээд эрүүл мэндэд нь анхаарал тавих нь эмнэлгүүдийн, эмч, сувилагч, асрагчийн үүрэг. Гэтэл цар тахлын үед хэрхэн, яаж ажиллах зохион байгуулалт, бүр сэтгэл зүйн бэлтгэл, бэлэн байдал ч Монголын эмч, сувилагч, эрүүл мэндийн байгууллагын дарга нарт огтхон ч алга. Уг нь цалингаа аваад, ажлаа хийж байгаа хүмүүс шүү дээ.
Энэ бол ганц эмэгтэйд тохиолдсон явдал биш, манай Монголын эрүүл мэндийн салбарын байгаа царай нь ердөө энэ. Сүүлийн 30 жилд эрүүл мэнд, боловсролын тогтолцоогоо Монгол Улс гаргуунд нь хаячихсан. Хэзээ нэгэн цагт энэ байтугай л юм болох байсан, болж ч байсан. Нэгдүгээр төрөхөд өмнө нь өч, төчнөөн нярай хүйн халдвар тусаж амиа алдаж байсан. ХӨСҮТ-д улаан бурханаар олон хүүхэд эндэж, эмнэлэгт нь ганц ширхэг амьсгалын аппаратгүй байлаа.
Энэ мэт олон жилийн турш манай эрүүл мэндийн салбарынхан хайнга, хэнэггүй, хариуцлагагүй, хүйтэн, хүнлэг бус явж ирсэн. Ямар сайндаа л хорт хавдраар өвчилсөн амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүнээс авлига нэхэж суух вэ.
Мэдээж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар нь хангаж ажиллаж буй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УОК-ын дарга Я.Содбаатар нар буруутай. Тэднээс хариуцлага нэхэх нь зүйн хэрэг. Бүтэн нэг жилийн турш монголчууд “дайнд” хөөрснөөс хөрсөн дээрээ огт буугаагүй явсны том сургамж боллоо.
Гэвч, нэг даргыг нөгөө даргаар солилоо гээд нурчихсан эрүүл мэндийн салбарыг тогтолцоогоор нь шинэчлэхгүйгээр нөгөө дампуу байдлаасаа салахгүй.
Тэмцэл, шаардлага, эсэргүүцэл болж Я.Содбаатарыг, Т.Мөнхсайханыг огцрууллаа гээд бас нэгэн намчин, МАН-чин очно. Асуудал нь хэвээрээ бахь байдгаараа, юу ч өөрчлөгдөхгүй юм бол үр дүнгүй л үлдэнэ.
Тэр тусмаа сайд ирж байдаг явж байдаг гэх аль ч салбарт бугшсан хандлагыг өөрчлөхгүйгээр юуг ч өөрчилж чадахгүй. Нэн ялангуяа шат, шатны хурган дарга нарын хандлага, хариуцлагыг дээшүүлэхгүйгээр эрүүл мэндийн салбар шинэчлэгдэх боломжгүй юм.
Нэмээд хэлэхэд хэн нь юу хариуцаж, хэнтэй хэн хариуцлага тооцох вэ гэсэн ойлгомжгүй систем нь өөрөө бүх асуудлын асуултын тэмдэг болсон байна.
Нийслэлийн эмнэлгүүдийн даргын томилгоог Нийслэлийн Засаг дарга томилдог. Тэгэхээр I амаржихын дарга C.Баясгалантай тооцоо бодох хүн нь хотын дарга Д.Сумъяабазар гэсэн үг. Тэрбээр өмнө нь хариуцлага алдсан гэх үндэслэлээр 2019 онд эмнэлгийн даргын ажлаасаа чөлөөлөгдсөн ч шат, шатны шүүхээр заргалдсаар яваад шинэ оны өмнөхөн хуучин албан тушаалдаа очжээ. Очоод удаагүй байхдаа ахиад ажлын хариуцлага алдсан нь энэ.
Үндсэндээ, даргын цүнх баригчид, эрх мэдэлтнүүдийн шахаа, намын шантаачин голдуу хурган дарга нар өнөөдрийн Монголын нийгмийн хамгийн том “хорт хавдар” болсон.
Тиймээс иргэдийн хүсэх зүйл бол хэн нэгэн даргыг нөгөө даргаар солихоос илүүтэй эрүүл мэндийн салбарт реформ хийхийг Засгийн газраас шаардах ёстой юм. Товчхондоо, нэмэгдэхүүний байрлалыг солих нь гол асуудал биш нийлбэр дүндээ л өөрчлөлт оруулахыг нэхэх хэрэгтэй болжээ.
Эмч, мэргэжилтнүүдийн харилцаа, хандлагаас эхлээд хариуцлагын тогтолцоо, цалин урамшуулал, эмнэлгүүдийн орчин нөхцөл, үйлчилгээний чанар, стандарт, төсвийн хуваарилалт, зохион байгуулалт гээд эрүүл мэндийн салбарыг дээрээс нь доошоо, доороос нь дээшээ хүртэл шинэчлэх цаг болсон байна. Алийн болгон ар өврийн хаалга, авлигаар эрүүл мэндийн асуудлаа иргэд шийдэж явах ёстой гэж.
Эрүүл мэндийн салбарынхан гар хардаг, авлига нэхдэг, харилцааны боловсролгүй, хүнд сурталтай, ажилдаа түүртсэн, ядарсан, гомдсон, ялархсан хүмүүс болж хувирсныг Монголын улсын эмнэлгээр үйлчлүүлсэн хүн бүхэн мэднэ. Мэдээд ярих, шүүмжлэхээс цаашгүй явж ирсэн.
Иймээс л иргэдэд эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй, хүнлэг үйлчилгээг хүргэхийн тулд эрүүл мэндийн салбарт өнөөдөр эмчилгээ хэрэгтэй болсон байна.
Ж.ЭРХЭС
Irgen 2021-01-20 66.181.187.229
Zev niitlel
Зочин 2021-01-20 202.9.46.220
ЖИНХЭНЭ БУГШМАЛ ИДЭЭ БОЛОХ ХӨСҮТ+ИЙН НЯМХҮҮ ГАНЦААРАА ҮЛДЧИХ ЮМ. ТЭР НӨХРИЙГ ХӨСҮТ-ЭЭС НЬ САЛГАЖ ЖИНХЭНЭ УДИРДЛАГА МЕНЕЖЕРИЙГ ОРОНД НЬ ТАВЬСАН ЦАГТ Л ИРГЭН МИНИЙ СЭТГЭЛ АМАРНА. ХӨСҮТ-ИЙН НЯМХҮҮ. НОК-ИЙН СУМЪЯАБАЗАР НАРЫГ ОГЦРУУЛЪЯ
хүннү 2021-01-20 202.179.25.237
Эрүүл мэндийн салбарт олон жил бугшсан асуудлийг олж харсан залуу сайдад талархах ёстой. Бид уул нь энэ хүнийг үргэлжлүүлэн ажлуулах байсан. Залуу сайд Эрүүл мэндийн салбарт бугшсан идээ бээрийг олж харж түүниыг нь шахаж эхэлтэл нөгөөдүүл нь “зохион байгуулалттай” ажилгаа явуулсан. Энэ бол цэвэр тавилттай “жүжиг”.
зочин 2021-01-20 64.119.19.237
яамны газар хэлтсийн дарга нар бугшсан ахлах мэргэжилтнээ солихгүй бол идээ бээр байсаар байна. Гол хорыг тэд найруулж хахуулаар амьдарч байгаа . Шахааны хүмүүс нь нэгж дээрээс хахуул босгодог уламжлал байсаар байна. түүнийг тас цохих эмчилгээ хийх
Зочин 2021-01-20 202.179.25.237
Чиний хэлдэг зөв. Үүнийг залуу сайд олж хараад зарим нэг өөрчлөлтийг хийж эхэлж байтал нь нэг “ нүцгэн хүүхэн” гарч ирээд будаа болголоо.
Зочин 2021-01-20 176.10.99.200
Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-01-20 176.10.99.200
)))))))))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
zochin 2021-01-20 64.119.18.3
Залуу сайд энэ бүхнийг засах зөв эхлэл тавьж байсан юм харамсалтай олон жил бугшсан идээ бээрийг шахахад хугацаа хэрэгтэй байсан их эсэргүүцэж байсан даа харамсалтай
Зочин 2021-01-20 202.179.25.237
харин тиймээ
123456 2021-01-20 49.0.142.40
Ер нь бүх Монголчуудын ухаан санаанд эмчилгээ хийх хэрэгтэй
иргэн 2021-01-20 103.212.119.115
"Үндсэндээ, даргын цүнх баригчид, эрх мэдэлтнүүдийн шахаа, намын шантаачин голдуу хурган дарга нар өнөөдрийн Монголын нийгмийн хамгийн том “хорт хавдар” болсон." санаг нэг байна. Энэ зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал бишээ. Бүхийл салбарт байна. Учраач мэдэхгүй тэр салбарт нэг цаг минутч байж зовлон жаргалыг нь үзээгүй хүнийг очоод самраад ир гээд томилж байна шүү дээ. Өнөөх нь юм үзээгүй нөхөр хүүхэн зусарч зан ашиг сонирхол өөрт нь таатай юмс болгонд үсчээд төрийн албыг шороотой хутгаж бн
иргэн 2021-01-20 66.181.186.179
Бүх салбарт зарлагдаж байгаа тендерүүдийг тухайн салбарын мэргэжилтнүүдээр нь үнэхээр тийм их тоон дүнгээр зарлуулах хэрэг байсан уу үгүй юу гэдгийг хянуулдаг тогтолцоо хэрэгтэй байна.
Мэргэжлийн хүний нүдээр харахад 10 н саяд хийж болохоор ажлуудыг хэдэн зуун саяар нь тендер зарлуулаад эцэст нь юу ч хийгдэхгүй байна. Эрүүл мэндийн салбар ч ялгаагүй . Наад утгагүй олон тендерүүдээ хяна.
Зочин 2021-01-20 192.82.72.183
Муу хүмүүсийн золиосонд Мөнхсайхан гэдэг сайхан залуу явчихлаа даа. Нэг дүгээр төрөхийн удирдлагуудыг бүгдийг өөрчлөх хэрэгтэй.
Зочин 2021-01-20 192.82.78.172
ОДОО бүх эрүүл мэндийн газрын дарга нарыг соль
Тэнэгүүд 2021-01-20 66.181.181.98
Мөнхсайханыг золиослохоо боль. Сарангэрлийн хийсэн тогтолцоо. Сарангэрлийг зайлуул
Зочин 2021-01-20 192.82.70.28
Эдүгээ монголчууд бид Тайланд, Солонгос, Энэтхэг, Хятад, АНУ г.м. улсад явж эмчлүүлж үзсэн учраас орчин үеийн эмнэлгийн стандарт ямар байдгийг мэддэг болсон. Тэнд юуны өмнө хүний төлөө гэсэн философитой. Өвчтнийг аль болох өвтгөхгүйн төлөө бүх арга хэмжээ авдаг г.м. Гэтэл Монголд 20-р зуунд ЗХУ-ын тусламжаар анагаах салбар үүсч бий болсон учраас "Оросын школ"-той. Оросын анагаахын философи нь хүнийг 1-рт тавьдаггүй, нам төрийн нэр хүндийг эрхэмлэдэг үзэлтэй байсанэ, одоо ч тэр нь арилаагүй!!!
ZOCHIN 2021-01-20 119.40.98.177
Сайд хүн яаж мэдэх вэ дээ. Хувь хүн өөрөө хариуцлагагүй байна ш тээ. Эмнэлгийн даргыг огцруул. Дандаа АНамын шоучид жагсаж байгаа нь харамсалтай . Өөрсдийнхөө эрх ашгийн төлөө.
Sar 2021-01-20 66.181.161.25
Odoo buh eruul mendiih gazriin darga nariig soli
Иргэн 2021-01-20 66.181.176.214
Иймэрхүү тохиолдолд прокурор юу хийдэг юм бэ Уг нь шууд эрүү үүсгээд явдаг жишиг бусэд охонд байдаг Манай прокурорууд авилгал хараад суудаг
Зочин 2021-01-20 112.72.6.146
ЭМ-ийн сайдыг яагаад солих огцруулах тухай яриад байгаа юм бэ? залуу хүн мэргэжлийн хүн гэдэг утгаар нь ажиллуулах хэрэгтэй харин Нямхүү Төмөрбаатар, Баясгалан гэх мэт эмнэлгийн хуучин юу чхийдэггүй дарга захирал нарыг халж шинэ залуу мэдлэг боловсролтой хүмүүсийг яаралтай томилох хэрэгтэй.
Зочин 2021-01-20 66.181.161.110
Эмчилгээ зайлшгуй хийх хэрэгтэй. Орхийн эмнэлгийг татан буулгахаас эхлэмээр юм.
Зочин 2021-01-20 66.181.184.201
Manai darga nariin l buruu, ard tumen mongoldoo zagnuulj darluulj uilchluulne. Darga nar uursduu barag sar bolgon yavaad uzlegt orood emnelgiin uilchilgeegee avna. Odoo bugd mongoldoo uvdsun ch mongoldoo shuudee. Tiimees eruul mendiin salbaraa shinechleye! Emch naraa surgaya, haritsaa yos surtahuunii hicheel oroyo!
иргэн 2021-01-20 202.21.109.84
Мөнхсайхан… Содбаатар нар аа солиоч ээ…. Хэдэн тоо хэлээд сууж байх юм…. Бодитой ажил хийгээч дээ….
\УОК ын нэг ОБГ хурандаа гэж нэг сүржигнүүр нөхөр өөрийнхөө ярьж байгааг ..эргэж хараач чи.. ардтүмэн..иргэдийг занаж зүхдэг хэн юм бэ…?
зочин 2021-01-20 59.153.114.20
тогтолцоо ийм гээд хөвөөд явах сайд хэрэггүй ерөнхий сайддаа зөвлөж шинэчлэл хийх зориг туршлагатай сайд хэрэгтэй. бас энэ тогоонд буцалсан зөвлөх хэрэгтэй болжээ. яавал гоё сайхан харагдах бол гэсэн хүүхэн энэ тэр бүр хэрэггүй дээ
иргэн Ч.Чулуунбаатар. 2021-01-20 202.21.109.84
УОК .. нэг их сүржигнэн хэдэн тоо хэлэхээс өөр хийсэн юм багатай байгаа….. Тэр ОБГ-ын нэг сүржигнүүр хурандаа Хөөрхий муу эр дайндхөөрнө гэгчээр….
УОК дарга… Мөнхсайхан нар ажлаа өгөөд өөр нэг зангарагтай… ажлаа мэддэг ….зоригтой… намчирхахгүй хүний "ОЛОН НИЙТЭД зарлал тараагаад олж аваач ээ…."Тэгээд дорвитой .. шинжлэх ухаан ч ажил хийгээч ээ ….
Мулгуутаж болоо шүү дээ… Ичээч …
Зочин 2021-01-20 202.9.46.200
тэд нарт эмчилгээ биш хууль цааз хэрэгтэй, дэг журам хэрэгтэй, шорон хэрэгтэй, хариуцлага хэрэгтэй.
Бүүр их эмчилгээ байвал мэс заслын эмчилгээ хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарын өвчин бол эдгэршгүй ХОРТ ХАВДАР гэсэн үг.
Зочин 2021-01-20 165.225.116.186
Дарга нар солигдоод өөрчлөлт болохгүй байх. Яг хэвээрээ л байна. Даргаасаа эхлээд асрагч хүртэл бүгд адил. Манай Монголд Үйлчилгээний харилцааны соёл, Үйлчлүүлэгч Хаан гэдэг сэтгэхүйг бүр сургуульд ахлах ангиас нь эхлээд зааж хичээлийн том хөтөлбөрт оруулах нь дээр байх. Хэнийг ялгалгүй Хүндэлж сурахгүй бол хэзээ ч хаана ч ямар ч сайхан үйлчилгээний журамтай байсан хэрэгжихгүй. Дарга солиод яах юм. Дараагийнх нь бас л адил байна биз.
Ганц эрүүл мэнд биш 2021-01-20 66.181.161.11
Манай нийгмийн бусад салбарын байгаа байдал Эрүүл мэндийн салбараас дээрдэх юмгүй адилхан, бүх салбарт олон улсын жишигт нийцсэн, зах зээлийн зарчим, шударга өрсөлдөөн оруулахгүй бол социализм,коммунизмын үзэл суртал, бугшмал байдлаараа цааш яагаад ч явахгүй. Боловсрол, шинжлэх ухаан, соёл…бүгд адил.магтах,хариуцлагаас бултах биш,үнэнийг зоригтой хэлэх улстөрийн хүчин гарч ирж байж л хийх байх даа
zochin 2021-01-20 66.181.185.125
Emnelgiin unen bodit dur torxiig bichjee. Emnelegt tanil tal ar ovriin xaalga avligaar ni emchilgee uilchilgee avdag ni unen shuu dee. Dorvitoi oorchlox tsag ali xediin bolson. Gol ni togtoltsoog ni zov onovchtoi oorchlox bolson.Xariutslaga aldsan darga nar ni yamar ch xariutslaga xuleedeggui dood shat ni yalzarsan ni unen. Ali sots ueiin togtoltsoogoor l yavj baigaa shuu dee.
ZOCHIN 2021-01-20 150.129.143.240
Ард түмнээ дарамтлаад эдийн засгийг сүйтгээд байгаа мөртлөө дандаа эмнэлэг, төрийн байгууллагуудын хариуцлагагүй байдлаас л короно алдаад байгаа биз дээ. Гаргасан шийдвэрүүд тэнэг, биелэлт муу байгаагийн гол шалтгаан нь төрийн албан хаагчдаар их тоглосоных шүү. Ялангуяа эрүүл мэндийн салбарынхан сонгууль болгоноор МАН-ыхны долдой болж явсаны гай.
иргэн 2021-01-20 66.181.181.64
Угаасаа дампуурсае салбар ш дээ. Яаманд Нэг л их барууны стандарт ярьсан авгай нар л бдаг. Яг монголын амьдрал дээр ийм л бгаа юм даа.
Зочин 2021-01-20 66.181.185.83
Дээд доод шатандаа уучлал гуйж байна гэдэг энэ тэнэглэлээс салж үз. Та нарын гуйсан уучлалаар үхсэнээ босгож, өвдсөнөө эдгээж, хохирсноо хохирлыг барагдуулах юм уу? Сүүлийн үед алдаа гаргаад л дээр дооргүй уучлал гуйсан, ар гэрийнхэнтэй нь уулзсан, гэмшиж байна гэсэн тэнэглэлээр улс орон дүүрч байна. Энэ юу гэсэн үг вэ? Ажлаа хийж чадахгүйн зуд нүүрлээд байгаагийн цаашид ч бүр долоон дор юм болохын дохио. Зүгээр л зөвхөн болоод өнгөрсний хойноос дээр дооргүй явж, хөөцөлдсөөр тэнэглэл гаарлаа.
Зараа 2021-01-20 124.158.65.177
Энэ чигээрээ зүтгээд тогтолцоогоо өөрчилье. Нэг намчинг нөгөөгөөр нь солилоо гээд юу ч өөрчлөгдөхгүй
Зочин 2021-01-20 66.181.181.202
Эмч нар авилга мөнгөний төлөө хэтэрхий их шунасан улсууд болсон Ер нь нийтээрээ ийм арчаагүй сэтгэлгээтэй Төрж чадахгүй ус нь гарааад байхад байхад зүгээр суугаад байсан 100000 төгрөг өгөхөд ирээд тариа тариад эхс барьж авсан явдал манай дүүд ттохиолдржбайсан гэдэгАвсан ээж гэж ойлголт байдаг Их хүндэлдэгмбайсан Одоо харин эх баринчдийг хэн гэх бол
зочин 2021-01-20 66.181.180.70
Эрүүл мэндийн салбарын үнэн нүүр царай энэ шүү дээ короногоор ирсэн хүмүүс хоол унд эмчилгээ үйлчилгээ зан харьцаа гээд зөндөөн шүүмж хэлхэд нөгөө хэдийг л адлаад байсанаас анхаарч санаа аваагүй тэр хүмүүс чинь хүний газар явж байгаад ирэхдээ арай өөр нүдээр харж байгаа шүү дээ Эмнэлгээс гарсан залуу байгаа байдлыг нь хэлхээр торгосон байсан үндсэндээ бол тэр хүн эрүүл эрээд эмнэлгийн энэ хариуцлагагүй байдлаас өвчин авсан шүү дээ үг хэлсэн хүнд хүн өшөөтэй үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэдэг л
зочин 2021-01-20 202.21.117.98
Хариуцлага ярихаар чадваргүй, хариуцлагагүй хүмүүсийг давраадаг өмгөөлдөг хуулийн салбарт бас гол буруу байдаг. Бүх шатны шүүхээр яваад буцаад томилогддог. Шийдвэр гаргаж хариуцлага тооцсон хүн нь буруудаж цалинг нь төлөх болдог. үүнээс айгаад хариуцлага ярихаа больсон.
зочин 2021-01-20 202.126.89.89
Уггаасаа л эрүүл мэндийн салбар дэлхийд 1-д орохоор муу байсан одоо ч бүүр улам дордсон сарангэрэл сайдын үед арай гайгүй боллохнуу гэж байтал энэ тэнэг нам нь солиод хаячихсан Элэг бүтэн монголын Чинбүрэн эмч хүртэл баахан хүмүүсээр туршилтын туулай хийж нойр булчирхайн хагалгаанд оруулж 4 гэх эмч нараараа хүн алуулах ажлыг л зохион байгуулж байсаар байгаад УИХ-д гарсан байвал яахуу АРАЙ хэтэрсэн улстөржилт болоод байнаа.Одоо бүүр бөөн корона гаар далимдуулж тэрбумаар нь идэж бна
бөбөөчин 2021-01-20 49.0.142.40
Ямар ч сайд даргыг нь аль ч салбар шатанд нь халж солиод одоо нэмэргүй, цаад нам засаг чинь солиулах ч үгүй
Зочин 2021-01-20 66.181.161.3
Нэгэн бодол сэтгэл бүлээцүүлж байна да …Ардчилалын буянаар .Монгол хүний амь нас , эрүүл мэнд үнэхээр үнэ цэнтэй болжээ…Энэ бол маш сайн зүйл шүү .
Зочин 2021-01-20 66.181.161.123
Ямар ч сайд ,журам дүрэм байгаад нэмэргүй ард түмэн шууд сайдтай тулж харьцдаггүй дунд шатны хүнд сурталтангуудтай тулж харьцаад хад мөргөж байна.Одоо эрүүл мэндийн салбар гэлтгүй бүх салбарын дунд шатныхантай хариуцлага тооцох цаг болсон.
зочин 2021-01-20 64.119.19.237
яая даа энэ эрүүл бус бүлэглэл, хахуул, хариуцлаггүй эргүүгээр дүүрсэн салбарыг. МАН-д эрүүл мэндийн яам. НЭМГ, Төрөх эмнэлэг, ХӨСҮТ удирдаад явах хүн байхгүй гэхээр мөн ч ядар дээ. Энэ Засгийн газрын нэр хүнд унаж байна.УОК-ийн Содбааатараас өөр хүн удирдаж чадахгүй гэхээр МАН-ч өнгөрчээ. үнэндээ корона бол эрүүл мэндийн салбараас гарч тэд тараагаад байна шүү.
Zzzzzz 2021-01-20 202.55.188.90
Yag vnen gol asuudal n ervvl mendiin geh todotgoltoi gazraas garaad tarhaad bna. het ih hahuuliin mongo avch ajilladag ter salbarin hvmvvstei holbootoi yum bolov uu?
Зочин 2021-01-20 103.212.119.80
Энд хүмүүс маш үнэн бодит байдлыг бичээд байна эндээс сэхээ авдаг дарга нар байдаг ч болоосой ээ төрийн минь сүлд өршөө
Иргэн 2021-01-20 49.0.142.81
Фронт командлагчийг сольж өөр хүн тавьмаар байна