Лондоны олимпийн орлогч дарга Токиогийн олимпийг цуцлахыг сануулав

Хуучирсан мэдээ: 2021.01.20-нд нийтлэгдсэн

Токио 2020

Лондоны олимпийн орлогч дарга Токиогийн олимпийг цуцлахыг сануулав

Лондоны олимпийн орлогч дарга Токиогийн олимпийг цуцлахыг сануулав

Лондон-2012 зуны олимпийн наадмын зохион байгуулах хорооны орлогч дарга Кэйт Миллс өчигдөр(2021.01.19) BBC агентлагт өгсөн ярилцлагадаа "Би Токиогийн олимпийн наадмын зохион байгуулах хорооны удирдлага байсан бол цуцална" гэж ярьжээ.

Миллс BBC Radio 5 шууд дамжуулалтын үеэр “Өмнөд Америк, Хойд Америк, Африк, Европ гээд дэлхий даяар цар тахал яаж тархаж байгааг хар л даа. Үнэхээр олимпийн наадам явагдах магадлал багатай гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Хэрэв би Токиогийн олимпийн наадмын зохион байгуулах хороог удирдаж байсан бол наадмыг цуцлах төлөвлөгөө гаргах байсан. Азаар би биш юм даа. Гэхдээ япончуудад цуцлах төлөвлөгөө байгаа гэдэгт итгэж байна. Тэдэнд одоо цуцлах эсэхийг шийдэх нэг сарын хугацаа л байгаа байх” хэмээжээ.

Токиогийн олимпийн наадмын зохион байгуулагчдын зүгээс наадмаа цуцлахгүй гэж байгаа боловч Японы ард иргэд, олон нийт өөр бодолтой байгаа аж. Саяхан "kyodo news"-ээс явуулсан судалгаагаар тус улсын судалгаанд оролцсон ард иргэдийн 80 хувь нь олимпийн наадмыг цуцлах эсвэл хойшлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Токио хот болон нийслэлийн ойр орчимд нь цар тахлын тархалт ихэссэнтэй холбогдуулан тус улсын Засгийн газраас онцгой байдал зарласан билээ. Японы Засгийн газрын зүгээс хоёрдахь удаагийн онц байдлыг 47 мужийн 11-т нь ирэх хоёрдугаар сарын 7-ныг хүртэл зарлаад байна.

Мөн Кэйт Миллс нэмж хэлэхдээ “Ганц Токиод халдвар тархаад байгаа юм биш. Олимпийн наадамд оролцох бүхий л улсуудад халдвар тархаж байна. Хамгийн гол нь хангалттай тооны улс Японд зочилж, олимпийн наадмыг амь оруулах эсэх л байна” гэв.

Өчигдөр Япон улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Кацүнобү Като хэлэхдээ вакцингүйгээр олимпийн наадмыг зохион байгуулах таатай, аюулгүй нөхцлийг бүрдүүлэхээр зохицуулалт хийж байна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж