Цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөлтийн хэрэгжилтэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өчигдөр /2021.1.19/ шалгалт хийжээ. Шалгалтаар худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж, зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. Хяналт шалгалтаар 331 зөрчил илрүүлжээ. Үүнээс 192 нь иргэний зорчих хөдөлгөөний QR код байршуулаагүй зөрчил эзэлжээ. Мөн үйлчлүүлэгчдийг QR код уншуулж байгаад хяналт тавьдаггүй, байгууллагууд ажиллагсдынхаа халууныг хэмжиж, бүртгэл хөтөлдөггүй, хүн хоорондын зай бариагүй зөрчлүүд илэрсэн байна.
Шалгалтад хамрагдсан 1322 аж ахуйн нэгж, иргэний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад 412072 хүн шилжилт хөдөлгөөний хяналтын QR код уншуулж үйлчлүүлсэн байна.
Зочин 2021-01-20 202.21.108.9
Японд бол зай бариад байгаа юм бол байхгүй метрондоо өглөө оройгүй л чихэлдэж байгаа. Хятадад ч ялгаагүй. Ер нь хаа газар зай барьж байгаа юм бол байхгүй л байгаа шүү. Итгэхгүй бол өөрсдөө нетээс хайгаад үзнэ биз дээ.
Зочин 2021-01-20 192.82.70.28
Өнөө өглөө Е-март дэлгүүр орлоо. Үүдэнд халуунаа үзүүлэх хооронд л араас тулж ирээд шилэн хүзүү рүү амьсгалаад байх юм!!!! Эргэж хараад зай бариач гэсэн байдлаар харахад огт ойлгож байгаа шинжгүй!! Хэлбэл өөдөөс хэрэлдээд унах байх даа??? Мөн ч бүдүүлэг байна даа!!! Тэрийгээ мэдэхгүй нь амар ч юм уу даа?
zochin 2021-01-20 150.129.143.87
zarim humuus buduuleg tulheed unen onigii. NMH gazar min untei gadaadaas $ avdag davsaa dulaan ued zamdeer tsatsaad yahiin bituu shalvaag la la
Иргэн 2021-01-20 202.21.127.165
Өөрөөс нь холдоод зай барихаар тэнэг, мэдрэл муутай гээд уурлаад байна, хүмүүс. хэ хэ хэ Бөмбөгөр дээр өөрөөс нь зай брьлаа гээд нэг өвгөнд баййхан загнуулсанш дээ, ха ха ЗАРИМ ӨВГӨЧҮҮЛ БАС ҮНЭН ТЭНЭГ БАЙХ ЮМАА