НМХГ: Үйлчилгээний газрууд хүн хоорондын зай барихгүй байна

Хуучирсан мэдээ: 2021.01.20-нд нийтлэгдсэн

НМХГ: Үйлчилгээний газрууд хүн хоорондын зай барихгүй байна

НМХГ: Үйлчилгээний газрууд хүн хоорондын зай барихгүй байна

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөлтийн хэрэгжилтэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өчигдөр /2021.1.19/ шалгалт хийжээ. Шалгалтаар худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж, зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. Хяналт шалгалтаар 331 зөрчил илрүүлжээ. Үүнээс 192 нь иргэний зорчих хөдөлгөөний QR код байршуулаагүй зөрчил эзэлжээ. Мөн үйлчлүүлэгчдийг QR код уншуулж байгаад хяналт тавьдаггүй, байгууллагууд ажиллагсдынхаа халууныг хэмжиж, бүртгэл хөтөлдөггүй, хүн хоорондын зай бариагүй зөрчлүүд илэрсэн байна.

Шалгалтад хамрагдсан 1322 аж ахуйн нэгж, иргэний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад 412072 хүн шилжилт хөдөлгөөний хяналтын QR код уншуулж үйлчлүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж