Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар уналаа

Хуучирсан мэдээ: 2021.01.20-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар уналаа

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар уналаа

Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд өчигдөр (2021.01.19) мэргэжлийн сүмогийн хацү башёгийн арав дахь өдрийн сонирхолтой барилдаанууд боллоо. Энэ удаагийн хацү башёг ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Какүрюү М.Ананд нар эрүүл мэндийн шалтгааны улмаас өнжсөн бол озэки Такакэйшо тааруу амжилтаасаа болж дундаас нь орхисон.

Башёг тэргүүлэгчдийн эгнээнд явж буй озэки Шодай энэ өдөр Эндотой тааран барилдаж давсан бол озэки Асанояама маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Тамаваши Б.Мөнх-Оргилыг давжээ.

Хоёр сэкивакэгийн тулаанд Таканошо илүүрхэж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өвдөг шороодлоо. Харин башёг тэргүүлж буй Дайэйшо есдэх даваагаа Хокүтофүжиг давж авлаа. Бусад Монгол бөхчүүдийн хувьд Ичиножо А.Ичинноров Мидорифүжиг, Хошорюү С.Бямбасүрэн Котоновакаг, жүрёогийн зургаад эрэмбэтэй Азүмарюү С.Тодбилэг маэгаширагийн 16-д эрэмбэтэй Акисэяамаг тус тус давсан бол Кирибаяама Б.Лхагвасүрэн Мэйсэйд унажээ.

Ийнхүү Ичиножо А.Ичинноров долоон даваа, гурван унаатай, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар зургаан даваа, дөрвөн унаатай башёг үргэлжлүүлж байгаа бол Тамаваши Б.Мөнх-Оргил, Хошорюү С.Бямбасүрэн нар таван даваа, таван унаатай явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж