Цөмийн хаягдлын талаарх хуулийн төслийг өргөн барилаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Цөмийн хаягдлын талаарх хуулийн төслийг өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2016.03.29-нд нийтлэгдсэн

Цөмийн хаягдлын талаарх хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.03.29/ Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид өргөн мэдүүлэв. 

Улсын Их Хурлаас 2009 онд Цөмийн энергийн тухай хууль болон “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-ыг тус тус баталсан бөгөөд эдгээр хууль, бодлогын баримт бичигт Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, хүн ам, нийгэм, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах тухай асуудлыг тусгасан.

Мөн Монгол Улсын аюулгүй байдлыг хангахад чухал хүчин зүйл болох Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь, түүний дотор агаар мандал, газар, ус, газрын хэвлийг цөмийн зэвсгээс ангид байлгах зорилгоор Улсын Их Хурал 2000 онд Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийг батлан хэрэгжүүлж байна.

Түүнчлэн “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 60 дугаар тогтоолд Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протокол болон Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд тус тус нэгдэн орох талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгасан байна.

Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар дээр дурдсан олон улсын гэрээнд нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцээд холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн бөгөөд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн дэмжиж, зөвшөөрсний дагуу Засгийн газар олон улсын гэрээнд нэгдэн орох, соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ.

Цаашид төрөөс ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх зүйн орчныг боловсронгүй болгох шаардлагатай байгаа тул Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулж байгаагаа Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм. 

Хуулийн төсөл батлагдсанаар ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг бүрмөсөн хориглох эрх зүйн үндэс бүрдэх юм байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-29 122.201.22.183

Арева монголоос уран олборлоод хэн нэгэнд зарна. Хэн нэгэн хэрэглэж дуусаад хаягдлаа монголд булна. Монгол ийм уурэг хулээнэ. Ийм л конвенц.

Зочин 2016-03-29 122.201.22.183

Ачааны онгоц 100 тонн ачаа ачих югу ч биш болсон ш дээ.

Шинжээч 2016-03-29 202.21.106.117

Хориглох тухай хуулийн төсөл өргөн барих аргаар халхавчлан хуурч байгаад, цөмийн асуудлаархи олон улсын конвенцид нэгдэн ороход хүрвэл ноцтой асуудал бий болно. Энэ тохиолдолд зөвхөн олон улсын конвенциор асуудлыг шийдвэрлэх болно.

Д.Ламжав 2016-03-29 103.57.93.191

Олонулсын гэрээ оролцогч улсын дотоодын хуультай зөрчилдвөл гэрээг дагаж мөрддөг. Олонулсын гэрээг үгүйсгэсэн утгатай ердийн хуулиар үл барам Үндсэн хуулийн (10.4, 66.4) зэрэг заалт ч Олонулсын эрх зүйн үүднээс ямарч ач холбогдолгүй. УИХ-ын гишүүд үүнийг анхаарах хэрэгтэй. Би эдгээр конвенцид нэгдсэнээр монголын эрх ашиг ноцтой хохироно гэж хэлээгүй юм шүү.

Зочин 2016-03-29 203.194.118.78

Онгоцоор л зееж оруулах юмуу, Орос, Хятадын хог л зеехгуй бол 2 хершийн нутгаар цацраг идэвхт бидисыг зееверлех арга ч байхгуй шуу дээ. Худлаа л хэт мэдэмхийрч хийх ажилгуй юмнуудын гайхуулах, мэдэмхийрэх арга л байна.

Зочин 2016-03-29 202.9.40.50

наадуул чинь молиго үмхүүлж байгаад конвенцед нэгдэх юм байна даа. эх орныхоо төлөө ингэж хурдтай ажилана гэж гонж доо. мөнгөний үнэр авчихаж.

Zochin 2016-03-29 202.9.40.53

Ehleed tsum gedgee sain oilgochihood ene asuudlaar yarimaar baigaa um. Ard tumniig neg tiish ni zalah l arga.

Зочин 2016-03-29 202.21.106.117

БАТЧИМЭГ БОЛ ЭЛБЭГДОРЖЫН НУУЦ, ТАЙВАНЫ ТАВИУЛ , АМЕРИКЫН ХОРЛОН СҮЙТГЭГЧ ЮМ БАЙНА. ОДОО ОГЦРУУЛАЯ. АМАРЖАРГАЛ БОЛ УГААСАА ЗООСНЫ НҮХЭЭР МОНГОЛЫГ ЦУВУУЛЖ ГАРГАХ ХҮН.

zochin 2016-03-29 103.229.120.186

Horigloson zaaltiig avch hayasan bna 2009 onoos

zochin 2016-03-29 103.229.120.186

2009 onoos Hotigloson buh zaaltiig avch hayaj ustgasan bna.end baahan hujaagiin ***** gishuud l idevhtei ajillaj bnada

Зочин 2016-03-29 103.26.193.74

гишүүд хуультай нь сайн танилцаж байж батлах биз дээ

zochin 2016-03-29 103.229.120.186

Hog hayagdaliig mongold bulshilahiig idevhtei sanaarhaj bga Batchimeg Amarjargal N.Enhbold nariig gishuunees ogtsruulii gj naad Z.Enhbold urialaad medegdel gargaad bna. Ali 2009 onoos hoish horiotoi zaaltuudiig bugdiig n ustgaad avvh haysan bna gd medegdeed bna. Sereechee uher mongolchuuda. Ur huuhduud chin uhliin ermegt irleeeeeeeee

Зочин 2016-03-29 202.179.31.125

хориглосон хууль байгаа юм бишүү

Зочин 2016-03-29 202.179.31.125

3.1.3.“аюултай хог хаягдал” гэж хүн, амьтан, ургамлыг өвчлүүлэх, гэмтээх, тэдгээрийн үр удамд хор хөнөөл учруулах болон байгаль орчны хэвийн төлөв байдалд сөрөг нөлөөтэй хортой, идэмхий, исэлдүүлэгч, шатамхай, дэлбэрэх аюултай, цацраг идэвхтэй, халдвартай шинж чанартай хатуу, шингэн, хийн хэлбэрийн хог хаягдлыг;

Зочин 2016-03-29 202.179.31.125

Хог хаягдалын тухай хуульд 17 дугаар зүйл.Аюултай хог хаягдлыг импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хориглох 17.1.Аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулахыг хориглоно. 17.2.Аюултай хог хаягдлыг Монгол Улсын хил дамжуулан тээвэрлэхийг хориглоно.

zochin 2016-03-29 103.229.120.186

Hayagdaliig oruulah hadgalah bulshlah bolon manai nutgaar dairan unguruulen teeverlehiig horigloson huuliin tusul gj bnshde yuma sain unshaach. Aravdan metiin mushgih durtai garuud hutsah yuma olj genede

Зочин 2016-03-29 150.129.141.134

Сэтгэгдлүүд үнэн бол ... зулын гол болох ч багадна

Зочин 2016-03-29 202.9.41.232

baga hemjeeni tsumiin haygdlig bulah yum baih daa, ter protocolig ni humuust uzuulj boldgui yumuu

Зочин 2016-03-29 103.9.90.230

Ezengui uls

Зочин 2016-03-29 59.153.112.190

Hihi

zochin 2016-03-29 103.9.91.214

jjjjjjj

ee bi yu harah ni we 2016-03-29 202.21.117.42

uls ornoo boddog uls turchid ardchilsan namd gants ch alga uu. ingej huuli batlagddag bol saihan l baij dee.

зочин 2016-03-29 122.201.24.226

Ээ доор бичээд байгаа зуйл унэн уу. Арай худлаа байлгуй дээ.

Зочин 2016-03-29 202.21.106.149

цөмийн хаягдалыг Америкын дарамтан доор Монголд булшлах хуулийн төсөл өргөн барилаа. гэхдээ Монголын одоогын эрх баригчдад зориулсан тодорхой хэмжээний санхүүгийн туслалцааг гадаадын аль нэг улсын банкинд байршуулсан нь тодорхой.

Зочин 2016-03-29 202.21.106.149

энд яг юу нуугдаад байгааг улстөрчдөөс асуух хэрэгтэй. америкын засаг захиргааны дарамт улаан цайм боллоо.

РАВДАН 2016-03-29 202.70.46.229

АРАЙ Ч БҮХЭЛ БҮТЭН УЛЫГ УДИРДАЦГААЖ БАЙЖ ИНГЭЖ ДОРОМЖЛУУЛЖ БОЛДОГ Л ЮМ БАЙХ ДАА? ҮНЭХЭЭР АМЕРИКЧУУДАД МАНАЙ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ДАРГА НАР АТГУУЛЧИХЖЭЭ! АМЕРИК БИДНИЙГ ЕР НЬ ЯЙЧИХСИЙМ БЭЭ! ГЭЭД Л БААБАР ОРИЛООД БАЙСИЙМ. АМЕРИКЧУУД БИДНИЙГ ИНГЭЖ Л ДОРОМЖИЛДОГ ЮМ ДАА!

Зочин 2016-03-29 150.129.141.134

БААБАР муу анусны нүхэнд үмхийгээр тургисных нь хариуг өгөх юмсан

Зочин 2016-03-29 203.91.118.70

2-ХОН ХОНОГИЙН ДАРАА ЦӨМИЙН ХАЯГДАЛТАЙ ХОЛБООТОЙ ДЭЛХИЙН ТОМ ХУРАЛ БОЛОХ ГЭЭД ШИЙДВЭР ГАРГАХАД ЦӨӨХӨН ХЭДЭН УЛСЫН ШИЙДВЭР ХЭРЭГТЭЙ БОЛЧИХСОН БАЙНА! АНУСЫН ЭРХ АШГИЙГ НОЦТОЙ ХӨНДӨЖ БУЙ ТУЛ ЭЛЧИН САЙДААРАА ДАМЖУУЛАН МОНГОЛЫН ГҮЙЦЭТГЭХ БОЛОН ХУУЛЬ ТОГТООХ ЗАСАГЛАЛЫН ЭРХ МЭДЭЛД ШУУД ОРОЛЦОЖ ХОЛИОН БАНТАНГ НЬ ХУТГАЧИХААД БАЙНА ШҮҮ ДЭЭ!

Зочин 2016-03-29 203.91.118.70

Энэ конвенцод нэгдэх тухай хуулийн бэлэн төслийг орчуулгын хамт УБ дах АНУ-ын ЭС хатагтай Гаалт УИХ-ын ТГ-ын дарга Болдбаатарт өгч яаралтай батлах "хүсэлт" тавьсныг яагаад дурдахгүй байна? Энэ үеэр Болдбаатар нь хууль батлах талаар УИХ-ын ТГ-ын хийсэн ажлын тайланг ЭС-д илтгэснийг нэг л ойлгохгүй байна шүү. УИХ-ын ТГ-ын дарга Болдбаатарыг огцруулах ёстой.

Зочин 2016-03-29 203.91.118.70

Эд нар энгийн ард бидний төлөө ингэж шуурхай ажиллаж байсан удаа бий юу?