Салсан эхнэртэйгээ ярилцахын тулд онгоц барьцаалжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.29-нд нийтлэгдсэн

Салсан эхнэртэйгээ ярилцахын тулд онгоц барьцаалжээ

 

Египетийн “EgyptAir” компанийн Александриа хотоос Каир хүрэх нисэх онгоцыг биедээ тэсрэх бөмбөг бүхий хантааз өмссөн эрэгтэй барьцаалж, Киприйн нисэх буудалд газардуулсан юм. Барьцаалагч нь АНУ болон Египетийн давхар иргэншилтэй, Алескандриа хотын их сургуулийн профессор аж. Тэрбээр салсан эхнэртэйгээ ярилцахын тулд 81 зорчигчтой “Airbus A320” онгоцыг барьцаалж, Кипрт газардуулсан гэнэ. Киприйн албаныхан барьцаалагчийн экс эхнэр Марина Парашкоутай холбогдон Ларнака нисэх буудалд дуудсан байна. Барьцаалагч эрэгтэй эхнэртээ бичсэн дөрвөн хуудас захиаг онгоцны цонхоор гаргаж цацсан байжээ. Энэ хэрэг террорист ажиллагаа биш гэдгийг Египетийн албаныхан мэдэгдсэн байна.

 

Онгоц барьцаалагч гадаадын дөрвөн иргэн, нисэх багийнхнаас бусад зорчигчдыг нэн даруй сулласан аж. Египетийн орон нутгийн нислэгт АНУ-ын найм, Их Британийн дөрөв, Нидерландын дөрөв, Италийн нэг жуулчин зорчиж явсан аж.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN, BBC

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж