Цэц: Зөвхөн хүүхэд төрүүлсэн эхэд тэтгэмж олгодог нь Үндсэн хууль зөрчсөн | News.MN

Цэц: Зөвхөн хүүхэд төрүүлсэн эхэд тэтгэмж олгодог нь Үндсэн хууль зөрчсөн

Цэц: Зөвхөн хүүхэд төрүүлсэн эхэд тэтгэмж олгодог нь Үндсэн хууль зөрчсөн

Цэц: Зөвхөн хүүхэд төрүүлсэн эхэд тэтгэмж олгодог нь Үндсэн хууль зөрчсөн

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн өнөөдрийн /2021.01.20/ дунд суудлын хуралдаанаас Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа.

Тодруулбал, уг хуулиар 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн төрүүлсэн эхэд хүүхэд асарсны тэтгэмж олгохоор хуульчилсан нь агуулгын хувьд ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцэг дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц үзжээ.

Мөн дээрх зохицуулалт нь дам байдлаар хүүхэд асрах харилцаанд эхэд илүү үүрэг хүлээлгэх, эцэг, эх харилцан тэгш эрхтэйгээр чөлөөт сонголт хийх боломжийг хязгаарлах сөрөг үр дагаврыг үүсгэхээр байгааг Үндсэн хуулийн Цэц дүгнэлтдээ тэмдэглэсэн байна.

УИХ-аас энэхүү хуулийг 2017 онд баталсан юм. Уг хууль батлагдсанаар 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн төрүүлсэн эхэд хүүхэд асарсны тэтгэмж болгон сар бүр 50 мянган төгрөг олгодог болсон.  Жилдээ энэхүү тэтгэмжийг 200 мянга орчим эх авдаг статистик мэдээлэл гарч байв.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-20 150.129.140.148

Энэ бол гадны хүмүүс үндсэн хуулын цэцэд суусан нь харагдаж байгаа юм монголын хүн амыг олон болгохыг хүсдэггүй хүмүүс

Avatar

Зочин 2021-01-20 202.131.227.42

Urguj avsan huuhedtei hun yaah ve?

Avatar

Зочин 2021-01-20 66.181.178.32

МАЛЧИД БУСАДААСАА ЭРТ ТЭТГВЭРТ ГАРДАГ НЬ ; ИРГЭДЭЭ ЭРХЭЛЖ БАЙГАА АЖИЛААР НЬ ЯЛГВАРЛАХГҮЙ ГЭДЭГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТТАЙ ТОХИРЧ БАЙГАА ЮМ БАЙХ ДАА ?

Avatar

монгол 2021-01-20 192.82.74.59

Төр нь зарим иргэндээ 6 сая хүртэлх төргөгийн зээлийг нь төлөөд, заримд нь өгөхгүй байх нь үндсэн хууль зөрчөөгүй гээд батлаад өгөөч ЦЭЦИЙНХЭЭН

Avatar

Зочин 2021-01-20 202.126.89.221

Tamyn togoony mongolchuud

Avatar

Зочин 2021-01-20 202.126.90.127

Яг зөв. Эцэг ч бас тэтгэмж авч хүүхдээ асрах эсвэл тэтгэмжээ эхнэртээ шилжүүлэх эрхтэй болговол зохино.

Avatar

Ямар эрт дуугарав 2021-01-20 66.181.181.147

Эрт дуугардаггүй юм уу

Avatar

Зочин 2021-01-20 103.10.20.197

эрх нь зөрчигдсөн хүн өргөдөл гаргаж

хандаагүй тохиолдолд цэц хуулийг дураараа хүчингүй болгоод байж таарахгүй, тиймээс иргэд өөрсдөө хожимдож хандсан байж таарлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж