Цэц: Зөвхөн хүүхэд төрүүлсэн эхэд тэтгэмж олгодог нь Үндсэн хууль зөрчсөн

Хуучирсан мэдээ: 2021.01.20-нд нийтлэгдсэн

Цэц: Зөвхөн хүүхэд төрүүлсэн эхэд тэтгэмж олгодог нь Үндсэн хууль зөрчсөн

Цэц: Зөвхөн хүүхэд төрүүлсэн эхэд тэтгэмж олгодог нь Үндсэн хууль зөрчсөн

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн өнөөдрийн /2021.01.20/ дунд суудлын хуралдаанаас Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа.

Тодруулбал, уг хуулиар 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн төрүүлсэн эхэд хүүхэд асарсны тэтгэмж олгохоор хуульчилсан нь агуулгын хувьд ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцэг дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц үзжээ.

Мөн дээрх зохицуулалт нь дам байдлаар хүүхэд асрах харилцаанд эхэд илүү үүрэг хүлээлгэх, эцэг, эх харилцан тэгш эрхтэйгээр чөлөөт сонголт хийх боломжийг хязгаарлах сөрөг үр дагаврыг үүсгэхээр байгааг Үндсэн хуулийн Цэц дүгнэлтдээ тэмдэглэсэн байна.

УИХ-аас энэхүү хуулийг 2017 онд баталсан юм. Уг хууль батлагдсанаар 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн төрүүлсэн эхэд хүүхэд асарсны тэтгэмж болгон сар бүр 50 мянган төгрөг олгодог болсон.  Жилдээ энэхүү тэтгэмжийг 200 мянга орчим эх авдаг статистик мэдээлэл гарч байв.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж