Samsung-ийн шинэ, шилдэг бүтээл Galaxy S21 гар утасны урьдчилсан захиалга эхэллээ! | News.MN

Samsung-ийн шинэ, шилдэг бүтээл Galaxy S21 гар утасны урьдчилсан захиалга эхэллээ!

Samsung-ийн шинэ, шилдэг бүтээл Galaxy S21 гар утасны урьдчилсан захиалга эхэллээ!

Технологийн хөгжлийг тодорхойлогч,  дэлхийн гар утасны зах зээлд тэргүүлэгч Samsung компани Galaxy S21 | S21+ | S21 Ultra шинэ утасныхаа албан ёсны танилцуулгыг 2021 оны нэгдүгээр сарын 14-нд хийлээ. Нүд булаам чамин, загварлаг Galaxy S21 | S21+ | S21 Ultra шинэ загварууд нь гар утсанд урьд өмнө хэзээ ч байгаагүй хамгийн хүчирхэг процессороор тоноглогдож ямар ч түвшний хэрэглэгч мэргэжлийн хэмжээний зураг авах боломжтой камеруудыг суурилуулсан байна. Мэдээж хэрэг эдгээр гурван загвар зөвхөн Samsung компанийн бүтээгдэхүүнээс л авч болох хүчирхэг найдвартай ажиллагаа, өндөр хурдыг танд мэдрүүлэх нь ойлгомжтой.

Ингээд та бүхэнд Samsung Galaxy S21 | S21+ | S21 Ultra утаснуудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Нүд булаам чамин загвар:

Энгийн хэрнээ чамин загварыг эрхэмлэгч хэрэглэгчиддээ зориулан Galaxy S21 загварыг 6.2 инчийн дэлгэцтэйгээр хийсэн бол илүү энтертэйнмент хэрэглээг чухалчилдаг хэрэглэгчиддээ зориулж Galaxy S21+ загварыг илүү том 6.7 инчийн дэлгэц, хүчирхэг батарейгаар тоногложээ. Galaxy загварын хамгийн том дэлгэцтэй нь мэдээж хэрэг Galaxy S21 Ultra бөгөөд 6.8 инчийн хэмжээтэй.

Шинээр гарч буй Galaxy S21 загварын утаснуудыг хараа булаам сайхан болгож буй метал гадаргуу нь утасны арын камерыг хамгаалах давхар үүрэгтэй байна. Мэдээж хэрэг олон өнгөний сонголттойгоор гарч буй энэ загварын онцлох өнгө нь Phantom Violet буюу нил ягаан өнгө юм.

Dynamic AMOLED 2X Infinity-O ухаалаг дэлгэц нь таныг ямар төрлийн контент үзэж буйгаас хамаарч давтамжаа автоматаар 120Hz хүртэл өөрчлөх чадвартай байна. Энэхүү ухаалаг дэлгэц нь мөн хэрэглэгчийн харааг хамгаалах зорилготой өдөр, шөнийг харгалзан дэлгэцийн хөх туяаг багасгах автомат горимтой юм.

Дурсамжаа гайхалтайгаар мөнхөл:

Дээр дурдсанчлан ямар ч түвшний хэрэглэгч мэргэжлийн хэмжээний зураг авч болохуйц камертай болсон нь энэхүү загварын хамгийн том онцлох зүйл билээ. Таныг товших төдийд л өдөр, шөнийн аль ч үед хөдөлгөөнтэй, зохиомжит гээд ямар ч төрлийн зургийг Galaxy S21 загварын утаснууд гайхалтайгаар буулгах болно.

Супер тэнцвэржүүлэгчтэй, 8K нягтаршилтай дүрс бичлэг хийх чадалтай камертай. Мөн шинээр Director’s View, Vlogger View зэрэг зураг авах, дүрс бичлэг хийх шинэ боломжууд нэмэгдсэн байна. Samsung Galaxy Buds Pro чихэвчтэй хослуулан та бичлэг хийхдээ нэгэн зэрэг олон төрлийн орчны чимээг бичих боломжтой болсон байна. Хиймэл оюун ухаанд суурилсан Single Take үйлдэл нь танд нэг даралтаар олон төрлийн зураг видео гаргах боломжийг бүрдүүлж өгчээ.

Galaxy S21 | S21+ загварын гурвалсан камер нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар авч буй зургийнхаа орчинг хянах боломжийг олгох юм. Жишээ нь: 3 хэмжээст орчныг боловсруулах , өөрчлөх болон виртуал орчин бүрдүүлэх боломжтой болсон байна. Энэхүү боломжийг урд камерт ч гэсэн ашиглах боломжтой.

Шинэчлэгдэн сайжирсан Space Zoom ашиглан холын зургийг Galaxy S21 Ultra . Мэдээж хэрэг холын зургийг татаж авахад гарын болоод орчны чичиргээ маш их саад болдгийг тооцоолон Zoom lock нэртэй чичиргээг саармагжуулж үндсэн дүрсийг тогтвортой барих зорилготой функцийг давхар суулгажээ.

Galaxy S21 | S21+ загварын гурвалсан камер нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар авч буй зургийнхаа орчинг хянах боломжийг олгох юм. Жишээ нь: 3 хэмжээст орчныг боловсруулах , өөрчлөх болон виртуал орчин бүрдүүлэх боломжтой болсон байна. Энэхүү боломжийг урд камерт ч гэсэн ашиглах боломжтой.

Шинэчлэгдэн сайжирсан Space Zoom ашиглан холын зургийг Galaxy S21 Ultra . Мэдээж хэрэг холын зургийг татаж авахад гарын болоод орчны чичиргээ маш их саад болдгийг тооцоолон Zoom lock нэртэй чичиргээг саармагжуулж үндсэн дүрсийг тогтвортой барих зорилготой функцийг давхар суулгажээ.

Найдвартай ажиллагаа, өндөр хурд

Samsung Galaxy S21 | S21+ | S21 Ultra загварууд дэлхийн харилцаа холбооны ирээдүйг тодорхойлох өндөр хурдны 5G сүлжээнд бүрэн ажиллах боломжийг өмнөх загваруудынхаа адилаар олгосоор байх аж. Хүчирхэг найдвартай ажиллагаатай эдгээр утаснууд нь байж болох хамгийн өндөр түвшинд эрчим хүчний хэмнэлттэй эд ангиар тоноглогдсон юм. Samsung компанийн зүгээс хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг эн тэргүүнд тавьж байгаа бөгөөд Galaxy S21 загварын утаснуудад Samsung Knox Vault давхар хамгаалалт суулгагджээ. Мөн шинээр танилцуулагдаж буй Private Share функц ашиглан бусадтай хуваалцаж буй зурагныхаа метадата буюу тухайн зургийн хаана, хэзээ дарагдсан гэх мэт нарийн мэдээллийг устгах боломжтой юм. Үүгээр ч зогсохгүй бусадтай хуваалцаж буй тухайн файлыг чинь хэн, хэдий хугацаанд ашиглах эрхтэйг та тохируулж болно.

Samsung Galaxy S21 Ultra + S Pen анх удаа

Мэдээж хэрэг Samsung Galaxy S21 Ultra утасны хэрэглэгчид бүтээлч байдлаа нэмэгдүүлэх боломжийг хайж байгаа нь гарцаагүй. Энэхүү хүсэл шаардлагад тулгуурлан Samsung компани анх удаа S Pen[1] буюу үзгийг Galaxy загвартаа ашиглах боломжтой болголоо. Зураг зурах, тэмдэглэл хөтлөхөөс эхлээд фото зураг засварлах, бичиг баримт дээр гарын үсэг зурах гээд бүхий л төрлийн хэрэгцээг чинь S Pen танд бүрэн нээж өгөх болно.

Samsung Electronics компанийн Монгол дахь албан ёсны гар утасны дистрибьютерүүд болох Мобиком, Юнител, Техно Зон, Солар Стар, Сайн Электроникс компаниуд Galaxy S21 загварын гар утасны урьдчилсан захиалгыг 2021.02.02-г дуустал авч байгаа аж. Энэ хугацаанд амжиж захиалга өгсөн тохиолдолд Galaxy Buds Pro чихэвчийг бэлгэнд авах ховор боломж тохиож байна. Захиалга авах утасны тоо хязгаартай тул та бүхэн яараарай!

Бүтээгдэхүүний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.samsung.com болон Samsung Mongolia Facebook хуудаснаас авна уу.

Лавлах утас:1800-2555

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж