Дасгалжуулагч Лампард шүүмжлэлийн бай болж эхлэв | News.MN

Дасгалжуулагч Лампард шүүмжлэлийн бай болж эхлэв

Дасгалжуулагч Лампард шүүмжлэлийн бай болж эхлэв

Дасгалжуулагч Лампард шүүмжлэлийн бай болж эхлэв

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 18-р тойргийн тоглолтууд өчигдөр(2021.01.19) эхэллээ. Энэхүү тойргийн хүрээнд Лэйстер Сити баг талбайдаа Челсиг хүлээн аван тоглож, 2-0 гэсэн харьцаатай хожиж хүснэгтийн оройд залрав.

Дэлхийд гайхагддаг хүүхдийн академитай, өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор Тимо Вернер, Кай Хаверц, Хаким Зиеш зэрэг тоглогчдод 275 сая ам.долларыг зарцуулсан Челси энэ улиралд санасныг бодвол тааруу амжилт үзүүлж байна. Ялангуяа тус багийн ахлах дасгалжуулагчийн ажлыг аваад 18 сар болж буй Фрэнк Лампард шүүмжлэлд ихээр өртөж эхлэв. Сүүлийн найман тоглолтынхоо ердөө хоёрт нь ялалт байгуулсан Фрэнк Лампард тоглолтын дараа “Энэ бол бидний байхыг хүссэн газар биш. Би санаа зовж байна. Найман тоглолтынхоо тавд нь хожигдсон бол уг нь хичээх ёстой л доо. Челси бол залуу баг. Залуучуудад маань сайхан санагдахгүй байгаа. Би тоглогчдынхоо эсрэг зогсохгүй ээ. Тэд хичээл сурсан байх. Бид сайн багт хожигдлоо гэж бодож байна. Лэйстер биднээс илүү байж, илүү гүйж, формдоо орсон баг шиг л байлаа. Харин бид ямар ч формгүй байгаа нь харагдлаа. Тоглогчид маань энгийн зүйлсээ хийж чадсангүй” хэмээжээ.

Оросын тэрбумтан Роман Абрамович Челсиг худалдан авснаас хойших бүхий л муу амжилтыг Лампардын энэ улирлын Челси үзүүлж байна. Тодруулбал, 19 тойргийн дараах байдлаар хамгийн бага оноо цуглуулсан, хамгийн их гоол алдсан зэрэг тааруу үзүүлэлтүүдийг Лампардын удирдлага дор гүйцэтгэж байгаа аж. Ганц таатай зүйл байгаа нь Челси лигийг тэргүүлэгчдээс есөн онооны зөрүүтэй бичигдэж байна.

Сүүлд гарсан мэдээллээр Челсигийн удирдлагууд Лампардын үзүүлж буй амжилтанд сэтгэл дундуур байна. Мөн Кай Хаверц ,Тимо Вернер нарын муу тоглолтыг Лампардын тактик, арга барилтай холбоотой гэж харж байгаа ажээ. Хэрэв Челси Лампардыг халвал Томас Тухель, Юлиан Нагелсманн, Ральф Хассенхаттл, Максмилиано Аллегри, Брендон Рожерс зэрэг дасгалжуулагчид тэдний дараагийн сонголт байх өндөр магадлалтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-20 122.201.31.20

Аваргуудын лигийн эрхийн телее узнэ гэж байгаа бол арай зангарагатай дасгалжуулагч хэрэгтэй байх аа, лампард аргагуй арай л шинэдээд туршлага дутаж байна

Avatar

Есүс 2021-01-20 122.201.22.187

аргагүй эээ шинэдэж байгаа 10 жилийн дараа а**а доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж