Нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэгт нярайлсан эхээс Covid-19 халдвар илэрсний дараа Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү тусгаарлахдаа нярайг нимгэн өлгийнд өлгийдсөн, эхэд нь дулаан хувцас өмсгөлгүй авч явсныг Үнэн ба зөв намын дарга эсэргүүцэж, өнөөдөр Сүхбаатарын талбайд зогслоо.
Тэрбээр гэрийн халад, шаахай өмссөн байсан бөгөөд эрүүл мэндийн салбарынхны хүнлэг бус хандлагаас болж, иргэд хохирч байна гэлээ.
Д.ГАНБҮЖИН
Холбоотой мэдээ