“Монголчууд бид хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Үндсэн хуульдаа тунхагласан байдаг.
Гэтэл коронавируст цар тахал гарсан цагаас хойш иргэдийн эрх зөрчигдөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй иргэд амь насаа алдах тохиолдлууд тасрахгүй байна. Бодит баримтаас харахад, 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгаас тархинд нь цус харвасан 10 настай охин яаралтай эмнэлгийн тусламж авахаар ирсэн ч холбогдох байгууллагуудын хүнд суртлаас үүдэн 3 цагийн турш хүйтэн машинд тусламж хүлээх явцдаа бие нь хүндрэн, ЭХЭМҮТ-д ирсэн ч амь насаа алдсан эмгэнэлтэй үйл явдал болсон. Мөн 2020 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр 22-ын товчоон дээр ирсэн Архангай аймгийн иргэн 58 настай эмэгтэйн бие нь муудаж, эмнэлгийн туслалцаа авч чадалгүй амь насаа алдсаныг монголын ард түмэн мартаагүй байгаа.
Цар тахлын үед авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа бүр иргэдийн амьдралын бодит шаардлагыг хангасан, эцсийн зорилго нь тэдний сайн сайхны төлөө чиглэх ёстой билээ. Гэтэл цар тахлын энэ хүнд цаг үед бид иргэдийн төлөө гэсэн үйл ажиллагааныхаа эцсийн зорилгыг умартан монгол хүний үнэ цэнийг улам алдагдуулсаар байгааг өчигдөр болсон үйл явдал дахин баталлаа.
Монголчууд ёс заншлаа хүндэтгэн дээдэлж, “ээжийг хайрла, хүүхдийг хайрла” гэж үр хойчдоо сургадаг ч идэр есийн хүйтэнд дөнгөж төрсөн эх хүнд хандаж буй хандлага нь нийгэмд бухимдлыг төрүүлээд байна. Энэ бүхнээс харахад, холбогдох байгууллагуудын өнөөдөр явуулж байгаа цар тахлаас сэргийлэх, ард нийтийг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь дээд, дунд, доод шатандаа удирдлагын уялдаа тогтолцоо хангалтгүй байгааг харуулж байна.
Дээрх ноцтой асуудлуудад эмч, эмнэлгийн ажилтнуудад хариуцлага тооцох нь чухал биш харин анхнаасаа коронавируст цар тахлын үед халдвартай эх амаржвал авах арга хэмжээг нарийн боловсруулж тооцоолоогүйд асуудлын гол нь оршиж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг улам төгөлдөржүүлэхийн тулд цаашид иргэдийн хүсэл сонирхол, тэдний дуу хоолойг сонсож, үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг сануулъя. Монгол хүн бүр эрүүл саруул байж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд айх аюулгүй, ялгаварлал тэгш бус байдлын золиос болохгүй энх тунх амьдрах болтугай.”
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга
НАЙЗ 2021-01-20 202.21.113.146
Ерөнхийлөгч эвнэгдлийн билэг тэмдэг байх ёстой гэж бодож байна . Сүүлийн үед хийж байгаа мэдэгдлүүд нь : талцуулах , хагаралдуулах санааг л агуулдаг болждээ . Бөх хүн бүдүүн өвсөнд ……гэж
зочин 2021-01-20 49.180.225.131
Эмнэлгийн ажилчиддаа коронатай хүн буутай хүн гээд ойлгуулчихсан юм шиг байгаам. Тэгж болохгүйээ. Тэрнээс чинь буруу харьцаа, хандлага эхэлнэ шүү. Айлгах, ичээх, ялгах, гутаах…
Зочин 2021-01-20 203.91.115.56
Хадөөний иргэд хот руу орж эмлэгийн үйлчилгээ авч чадахгүй өвчинөө хүндрүүлж нас барах тохиолдол ч гарч байна Энэ тал дээр УОК яаралтай арга хэмжээ авч сумаасаа 13 р маягттай бол оруулах хэрэгтэй Буцаж гарахад нь арай бага саад бэрхшээлгүй болгомоор бна
зочин 2021-01-20 202.126.90.34
ХҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ НИЙГЭМ БАЙГУУЛЧИХСАН ГЭЖ БОДДОГ ЮМ БАЙХ ДАА. БИ БОЛ ОЛИГАРХИ-х***а-ЦАГДАА-МАФИЙН НИЙГЭМ ГЭЖ ҮЗНЭ. БӨХ СОНГОХОО БОЛИВОД ТААРНА.
boldbaatar 2021-01-20 66.181.161.57
shuud onts baidal zarla naad hulgaich nar chini arai bn da jdu sod hamgaalagch hur suh nar odoo bson ed nar eejgui ulsuud yum bn
Зочин 2021-01-20 202.179.24.216
dahij devshihgui bolood balairchihav uu
зочин 2021-01-20 64.119.19.237
Эрүүл мэндийн салбарт том тэсрэлт гаргахгүй бол бүлэглэл, хахуулын үүр, хариуцлагагүйн зуд арилахгүй.Амаржаргал ТНБД нь хариуцлага тооцохыг үүрэгдлээ. гээд л орхисон. Энэ бол нохой сүүлээ, сүүл хонхорцгоо гэдэг хэллэгтэй л ижил, Замхраад өнгөрөөнө. Коронагийн дараа гэвэл мартагдана. Нөгөө талаар УОК дарга Содбатараас өөр хүн олдохгүй, ЭМсайд НЭМГдарга, ХӨСҮТ, ЭНЭМТ-ийн дарга хийгээд ажлаа удирдаад явах чадвартай хүн байгүй учир МАН боловсон хүчнээр ялзарч байна шүү
иргзн 2021-01-20 202.179.26.88
МАН, ЗГ, Ерөнхий сайд Хүрэлсүхийн Дарангуйлалын уршиг одоо УОК ЭМЯ-нд халдаж Эрүүл мэнд, Эмч ажилчидын Ёс суртахуун, Хүнлэг бус үйлдэл, Зан харьцаа , Үйлчилгээ үнэхээр Харгис зэрлэг шинжтэй болчихожээ, Энэ бүхний эцэст МАН ЗГ Хэнд ч хариуцлага тооцдоггүй болжээ,
зочин 2021-01-20 64.119.19.237
та хариуцлага алдагсадыг өмөөрөх хэрэггүй л байсан юм. "Дээрх ноцтой асуудлуудад эмч, эмнэлгийн ажилтнуудад хариуцлага тооцох нь чухал биш" гэдэг чинь бас л алдаа. ЭМ сайд, НЭМГдарга, нарын болон холбогдох хүмүүс нь хүнийг хүн гэж үзэхээ болисны шинж шүүдээ.
АН буруугүй 2021-01-20 103.57.93.199
бидний зүтгэсэн, байгуулах гэсэн нийгмийг МАНгарууд тарийн эрхэнд дангаараа 22, хамтарч 4 жил нийт 26 жил сууж саад хийгээд байгуулж чадаагүй. Энд коммунист үзэл суртлын залгамжлагч болсон МАХН-ын угшилтай ард иргэд, асар их мөнгө нөлөөлсөн. Эцэст нь АН буруутан болоод дуусч байх шив. МАН-тайгаа тооцоогоо хийцгээ
Бид яахав 2021-01-20 66.181.181.147
Тийм нийгэмийг Иргэд бид хүссэн, та нарыг бүгдийг нь дэмжсэн. Харин та нарын бидэнд эргэж барьсан хариу нь энэ. Одоо яахав вэ бид..
иргэн 2021-01-20 64.119.24.75
ЮУН ХҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ НИЙГЭМ БЭ ЭНЭ БОЛ ЗӨВХӨН ЛООЗОН БОЛСАН ХАРИН ТЭР НИЙГЭМ ЧИНЬ СОЦИАЛИЗМЫН ҮЕД БАЙСАН ЮМ ГЭНЭЛЭЭ
Zorig 2021-01-20 202.131.240.18
Niigem iim bolson ni chamaas bolson, esvel iim niigemiig erunhiilugch zasahad uureg role ni baij chadadgui togtoltsootoi yum bol Erunhilugch gej huniig 4 jil tejeeh hereg alga. ene 4n jild chi samarsanaas uur yag yu hiisen be? yu sanaachilsan be? heden banknii huvitsaag pijignuulj, ulsiin tusviin mungiig humuusd taraasan, heden hun shorond hiisen uur yag yu hiisen be?
chi l uls turuus holdchih. tuunii daraa yag chamtai adilhan Fashist Khurelsukhiig buulgana, tegeel mongol uls goyo tsevershine
Зочин 2021-01-20 202.126.89.247
Zailaarai
Зочин 2021-01-20 202.126.89.247
Chi dut muu n**** uhej dald orooroi
Amar 2021-01-20 124.158.67.218
Хөөе.Жонхуу гуай одоо тэнэгтэхээ болио.Тэртээ тэргүй ҮХ-ийн өөрчлөлтөөр чи дахиж Ерөнхийлөгч болохгүй. Ийм байдалд орсон чинь боловсрол олох үеэ бусадтай ноцолдож өнгөрөөсний чинь гор шүү дээ.Ойлгов уу.
Зочин 2021-01-20 49.196.0.205
Het jul medegdel baina Uuruu ch bas hariutsah yostoi
Равдан 2021-01-20 66.181.182.221
Содбаатар ОГЦОР
Зочин 2021-01-20 66.181.183.160
Эх нялхаст нас бардаг хүүхэд унаад 10 гаруй хоносон, хол газар дур мэдэж зөөвөрлөсөн байсан шүү. Эх нялхаст 3 хоносон байна лээ. Товчоон дээр нас бардаг хүн бол яалт ч үгүй хариуцлага хүлээх асуудал. Улсын ерөнхийлөгч жоохон баримттай баймаар байна. Хольж хутгамааргүй байна.
Зочин 2021-01-20 202.9.46.215
Ерөнхийлөгчөө энэ үйл явдлууд төр засгийн явуулж буй бодлогын алдаа бишээ. Гагцхүү хэрэгжүүлж байгаа доод шатны нөхдүүдийн хийсэн алдаа. Төрийн тэргүүний хувьд үүнийг ялган салгаж, зохих мэдэгдэл гаргаж болохгүй гэж үү. Арай л яаран буруу агуулгатай юм гаргаад байх шиг. Авсан жишээнүүд тань арайл жижиг процедурын алдаанууд байна.
system 2021-01-20 202.131.232.114
system iin medleg 0 yum shig bn daa
Зочин 2021-01-20 66.181.185.83
Цалин нэмснээр асуудал шийдэхгүй. Сэтгэлийн нүд гэж юм дутахаар хүнийг хүн гэж үзэхээ больж, зөвхөн үүрэг гүйцэтгэгч харалган сохрууд бий болоод байна. Нэг настан сууж байвал ээ дээ үүнийг чинь төр засгийн удирдлагад хүргэлгүй хялбархан шийдчих л байхгүй юу даа. Яагаад заавал настан гэж? Тэдэнд мөнгө цалин нь биш. Сэтгэлийн нүд байгаа юм аа. Гэтэл одоо…
zochin 2021-01-20 66.181.176.100
ALBAN TUSHAALAASAA BU8UKH UEDEE IIM YUM YARIAD KHEREGGUYEE , 4 JILD ANKHAARCH AJILLAJ DUUGARAAGUY BAYJ , KHUDLAA b** POPOROOCH DEE ,
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ч.Чулуунбаатар. 2021-01-20 202.21.109.84
ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛЛАГСДЫН ЦАЛИНГ 2.4 аас 3.4 сая төгрөг болтол нэмэх хэрэгтэй…… ОРОС эмч нарын цалинг Хараач….. Хятад эмчийн ЦАЛИНГ хараач …….МОНГОЛ ЭМЧ СУВИЛАГЧ нар сэтгэлзүрхээрээ ажиллаж байна…
Сувилагч асрагчийн Цалинг нь нэмээч…
УИХ-ын гишүүдийн цалинг хасаач…. Агентлаг….газар нэртэй хэрэггүй газруудыг устгаач….. ШУДРАГА өрсөлдөөнч ГЭХ ШИГбас ГАЗРЫН ТОС ..БЕНЗИН гэх шиг….Татан буулгаач…..