Засгийн газар ээлжит бусаар хуралдлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Засгийн газар ээлжит бусаар хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.29-нд нийтлэгдсэн

Засгийн газар ээлжит бусаар хуралдлаа

Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг өргөн барина

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо.

Тус хуралдаанаар Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн нэгдүгээр зүйлд Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэжээ.

Энэ хуулийг зөрчсөн гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж тус хуулийн хоёрдугаар зүйлд заажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг бүр мөсөн хориглох эрх зүйн үндэс бүрдэнэ.

ЭХ СУРВАЛЖ:  ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-29 103.9.91.214

Цөмийн хог хаягдлыг нутгаараа тээвэрлүүлэх, нутагтаа булшлах тухай олон улсын конвенцэд нэгдэхээ л больчихолдоо. Өнөөдрийн хэдэн тэрбум доллараас илүү ирээдүйн Монгол хүний эрүүл мэнд чух*****

Төрийн албаны цалин хөлсний гарын авлага ном 2016-03-29 150.129.143.152

Төрийн болон дотоод аудитын ажилтнууд, хүний нөөцийн менежерүүд, цалин хөлсний нягтлан бодогч нар, хуулийн зөвлөх нарт зориулсан "Төрийн албаны цалин хөлсний талаарх 108 асуулт, 108 хариулт" гэсэн гарын авлага ном Төрийн ордоны баруун хойно байрладаг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд байна лээ.Үнэ нь 8000 төгрөг гэнэ.

zochin 2016-03-29 31.183.2.105

Olon ulsiin konbentsed negdeh l yum bol yyrgiihee daguu hog hayagdaliig abah tuhai baigaa shyydee.Zogsoo

Зочин 2016-03-29 103.229.121.251

АН Ч ХЭРЭГ АЛГА ДАА

Zochin 2016-03-29 89.82.89.190

Buh ymiig horiglood bugdeeree ulsuglun tsarailaad baij bhgui yu teneg malnuud atomiin tsahilgaan stants barih heregtei amirik oros bugd l tsumiin haygdlaa buldag chuu dee

Зочин 2016-03-29 103.23.51.1

tiim shuu gadnii ulsuud uran olborlood lav uhcheegui bn uranaas uussen haydlaa bulshlaad uheegui amid seruun bj bolood bnshd ulam hogjood bhad mongolchuud neg himiin urvald ortomtgii amitad bv gjdee

zochin 2016-03-29 150.129.142.99

Монгол улсын хуулиас Олон улсын хууль нь давуу байдлаар мөрдөгддөг шүү. Хэдийгээр хориглосон дотоодын хууль байх ч энэ шалтгаанаар хүчин мөхөсдөж мэдэх!!!!

Зочин 2016-03-29 103.57.92.173

Yuma unsh oilgo esergyytsheesee mono yug esergyytsej baigaagaa oilgohgyi baij

Зочин 2016-03-29 202.179.27.78

ганцхан хоногт хуултйн төсөл бэлдлээ юу

Зочин 2016-03-29 150.129.141.134

Манай ураны нөөц, геополитикийн асуудал хоёр бол салшгүй холбоотой байх ёстой

Зочин 2016-03-29 203.91.118.70

Жишээ нь Арева компани Монголоос олборлоод экспортолсон ураныг хэн нэгэн хэрэглээд дуусахаар хаягдлыг нь буцаагаад Монгол булна л гэсэн конвенци шүү дээ. Ийм байж болохгүй.

Зочин 2016-03-29 103.23.51.1

bitii medlegguigee gaihuulaad bai hezee ch tm ym bolohgu uranii huder olborlood zarlaa gehed tsaad avsan uls n tsomiin tulsh ntr hiigeed gadagshaa zarsan tohioldold tulsh uildverlesen gazar n ter haygdalaa butsaan avnaa. Manaih nuursee gadagshaa zarchaad ergeegeed unsee butsaaj avdaggui bizdee terentei chine adilhan shuudee

Зочин 2016-03-29 202.9.40.230

Санасанаа чалчидаг со..нууд цаашаа Харин эсрэгээрээ ямар ч хор хөнөөлгүй, байгалийг яаж ч сүйтгэхгүйгээр олборлолт хийдэг шар нунтаг буюу yellow cake -олборлохыг Француудад зөвшөөрчихвөл татвараар дамжуулаад мөн ч их мөнгө олно доо. Даанч хойдохоо боддоггүй манайханы махан толгойтой зарим дуракууд ойлгохгүй л дээ. Хойчын үр сад нь ийм боломж байхад.... гэж халаглах болно. Одоо нүүрс үнэгүйдээд ирэхлээр шар нунтагын хэрэглээ, үнэ мэдээж өснө. Атомын цахилгаан станц нь бүр байг гэхэд шар нунтагыг олборлуулаад байж болохгүй л юм байх даа

Зочин 2016-03-29 103.23.51.1

tiim shuu tarhigui ard tumen gej helmeer bn. Ireeduigee bodohgui hoorondoo ***** uhaltsaad hen n iluu idchihvii hen n iluu setegchihvii gd hoorondoo alaltsaad bhiin bolichihvol ysiin.

Зочин 2016-03-29 103.23.51.1

hytadiin hog haygdaliig hodoodondoo hadgalhaa boliyo gej temtsmeeriin

Зочин 2016-03-29 103.23.51.1

hytadiin hog haygdaliig hodoodondoo hadgalhaa boliyo gej temtsmeeriin

Зочин 2016-03-29 203.91.118.70

Эд нар энгийн ард бидний төлөө ингэж шуурхай хуралдаж байсан удаа бий юу?

РАВДАН 2016-03-29 202.70.46.235

УГ НЬ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН НЭРИЙН ӨМНӨӨС ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ САЙД АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ЭСЭРГҮҮЦЛИЙН НООТ ИЛГЭЭХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ ДАА. АНУ-Н ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ ЖЕННИФЕР ЗИМДАЛ ГАЛТ ОЛОН УЛСАД ТОГТСОН ДИПЛОМАТ ЁСЫГ БҮДҮҮЛГЭЭР ЗӨРЧИН МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ ҮГҮЙСГЭН ДОРОМЖИЛЖ ТУСГААР УЛСЫН БҮРЭН ЭРХЭД БҮДҮҮЛГЭЭР ХАЛДСАН. МАНЙ ДАРГА НАР ЭНЭ ТУХАЙ Л ЗАСГИЙН ГАЗРЫНХАА ЭЭЛЖИТ БУС ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ БАЙСАН ЮМ!

Зочин 2016-03-29 203.91.118.70

УИХ-ын ТГ-ын дарга Болдбаатарыг огцруулах ёстой.

Зочин 2016-03-29 203.91.118.70

Энэ конвенцод нэгдэх тухай хуулийн бэлэн төслийг орчуулгын хамт УБ дах АНУ-ын ЭС хатагтай Гаалт УИХ-ын ТГ-ын дарга Болдбаатарт өгч яаралтай батлах "хүсэлт" тавьсныг яагаад дурдахгүй байна? Энэ үеэр Болдбаатар нь хууль батлах талаар УИХ-ын ТГ-ын хийсэн ажлын тайланг ЭС-д илтгэснийг нэг л ойлгохгүй байна шүү.

Зочин 2016-03-29 203.91.118.70

2-ХОН ХОНОГИЙН ДАРАА ЦӨМИЙН ХАЯГДАЛТАЙ ХОЛБООТОЙ ДЭЛХИЙН ТОМ ХУРАЛ БОЛОХ ГЭЭД ШИЙДВЭР ГАРГАХАД ЦӨӨХӨН ХЭДЭН УЛСЫН ШИЙДВЭР ХЭРЭГТЭЙ БОЛЧИХСОН БАЙНА! АНУСЫН ЭРХ АШГИЙГ НОЦТОЙ ХӨНДӨЖ БУЙ ТУЛ ЭЛЧИН САЙДААРАА ДАМЖУУЛАН МОНГОЛЫН ГҮЙЦЭТГЭХ БОЛОН ХУУЛЬ ТОГТООХ ЗАСАГЛАЛЫН ЭРХ МЭДЭЛД ШУУД ОРОЛЦОЖ ХОЛИОН БАНТАНГ НЬ ХУТГАЧИХААД БАЙНА ШҮҮ ДЭЭ!