МАН өрөө нуудаг байсан уу?

Хуучирсан мэдээ: 2016.03.29-нд нийтлэгдсэн

МАН өрөө нуудаг байсан уу?

Монгол Улсын нийт өр 21 тэрбум ам.долларт хүрсэн, нэг иргэн 15 сая төгрөгийн өртэй болсон гэх мэдээллийг МАН-ын зүгээс хийх болсон. Үүнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар албан ёсоор хариулт өгөв. Түүгээр бол МАН-ын Засгийн газрыг удирдаж байх үед тавьсан өр Ардчилсан намыг Засгийн эрхийг барьж буй он жилүүдийнхээс давж буй ажээ.

Энэ тухай Б.Гарамгайбаатар дарга “Сонгууль ойртонгуут МАН Монгол Улсын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй болсон гэж PR хийж байна. Ардын нам том хүчин, эрх биш өр, зээл хоёрынхоо ялгааг мэдэх байлгүй. Аль Засгийн газар нь хэдий хэмжээний өр тавьсан юм бэ гэдэг статистик гарсан. 2012-2016 оны үед байгуулагдсан Засгийн газрын авсан өр 9 тэрбум 924 сая ам.доллар байна. Харин 2008-2012 оны С.Баяр, С.Батболдын Засгийн газрын үед авсан өр 11 тэрбум 307 сая ам.доллар хүрсэн байгаа шүү. Үүнээс нь 400 орчим сая ам.долларыг Ардчилсан намын Засгийн газар барагдуулсан. Оюутолгойгоос авсан 350 сая ам.доллар, Тавантолгойгоос авсан 250 сая ам.доллар, мөн Оюутолгойд 34 хувь эзэмших зорилгоор авсан 770 сая ам.долларыг улсын төсөвт бүртгүүлээгүй байсан шүү. Хэн нь Засгийн эрхийг барихдаа хамгийн их өр тавьж вэ?.

МАН-ын тавьсан өр юу болж дууссан, Ардчилсан намын тавьсан зээл юу болсныг хүн бүр мэднэ. Чингис бонд, Самурай бондоор босгосон хөрөнгийг шинээр үйлдвэр барих, үйлдвэрүүдийн хүчин чадлыг өсгөх, аймгуудыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох зэрэг том бүтээн байгуулалтын ажлыг хийсэн шүү” гэж мэдэгдсэн юм.

Үүгээр бол МАН Засгийн эрхийг барьж байхдаа орд газруудаа барьцаалж авсан зээлийг улсын төсөвт хамруулалгүй нууж байсны учир нь юу юм бол.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж