Байден, Харрис нар Сovid-19-өөр нас барагсдын дурсгалыг хүндэтгэв

Хуучирсан мэдээ: 2021.01.20-нд нийтлэгдсэн

Байден, Харрис нар Сovid-19-өөр нас барагсдын дурсгалыг хүндэтгэв

Байден, Харрис нар Сovid-19-өөр нас барагсдын дурсгалыг хүндэтгэв

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден өнөөдөр /2021.01.20/ тангаргаа өргөж, үүрэгт ажлаа хүлээн авахаар нийслэл Вашингтон хотноо ирээд байгаа билээ. Тэрбээр өөрийн дэд Ерөнхийлөгчөөр ажиллах Камала Харрисын хамт Covid-19 өвчнөөр амиа алдсан 400,000 америк хүний дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцжээ. Уг арга хэмжээнд шинэхэн тэргүүн хатагтай болон дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрисийн нөхөр оролцсон байна.

Тус улсад Мягмар гаригийн байдлаар 401,128 хүн Сovid-19 халдварын улмаас нас барсныг зарласан юм. Түүнчлэн АНУ-д нийт халдвар авсан хүний тоо 24 сая давжээ.

Дээрх арга хэмжээг Байдены тангараг өргөх ёслолыг зохион байгуулах хорооноос санаачилсан бөгөөд цар тахлын улмаас нас барагсдын дурсгалд зориулж Линкольний дурсгалын цогцолбор дахь усан санг тойруулан 400 гэрэл асаасан байна. Мөн Нью Йоркийн алдарт “Empire State Building” барилгын оройг улаан өнгөөр гэрэлтүүлжээ.

Зөвхөн нийслэл хот гэлтгүй АНУ даяар ижил төрлийн арга хэмжээ зэрэг зохион байгуулагдаж, америкчууд нас барсан ойр дотны хүмүүсээ дурсацгаасан байна. Энэхүү арга хэмжээ нь АНУ-д  анх удаагаа ийм өргөн хүрээнд цар тахлын хохирлоо хүлээн зөвшөөрсөн явдал болов. Албан тушаалаасаа бууж буй Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд цар тахлын хор хөнөөлийг үл ойшоож байсан юм. Харин Жо Байдены хувьд цар тахлын асуудалд Трампын эсрэг байр суурьтай хүн билээ.

Эх сурвалж: Guardian, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж