Японд цасан шуурганы улмаас 130 гаруй машин мөргөлджээ | News.MN

Японд цасан шуурганы улмаас 130 гаруй машин мөргөлджээ

Японд цасан шуурганы улмаас 130 гаруй машин мөргөлджээ

Японд цасан шуурганы улмаас 130 гаруй машин мөргөлджээ

Японы хойд, зүүн хойд нутгуудаар их хэмжээний цас орж, хүчтэй шуурсны улмаас өчигдөр /2021.01.19/ зам тээврийн томоохон осол гарсан байна. Тодруулбал, Мияги мужийн Осаки хотын ойролцоох Тохокү Экспресс хурдны зам дээр 130 гаруй машин ар арааасаа мөргөлджээ. Ослын улмаас нэг хүн нас барж, 17 хүн гэмтэж бэртсэн байна.

Ослын улмаас жолооч болон зорчигч нийлсэн 200 гаруй хүн зам дээр боогдож, хаашаа ч явах аргагүй байдалд орсон аж. Тус улсын Засгийн газар Ерөнхий сайдын дэргэдэх гамшгийн удирдлагын төвд шуурхай хурал зохион байгуулж, зам дээр гацсан иргэдийг аврах ажлыг эхлүүлжээ.

Осол болох үеэр салхины хурд 27 м/секунд хүрсэн нь тухайн бүс нутагт нэгдүгээр сард бүртгэгдсэн хамгийн дээд үзүүлэлт болсон ба ойрын өдрүүдэд Хоккайдо арал, Тохокү, Хокүрү бүс нутгуудад цасны хэмжээ нэмэгдэж, зам мөстөхийг Японы цаг уурын агентлагаас анхааруулсан байна.

Үүнээс өмнө арванхоёрдугаар сард мөн л тус улсад их хэмжээний цас орсны улмаас Токио хотыг Нийгата мужтай холбодог Канецу хурдны зам цасанд боогдож, 1000 гаруй хүн машинтайгаа зам дээр хонож байв.

Эх сурвалж: Globalnews

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж