32 хүнээс Covid-19 халдвар илэрснээс нэг нь АТГ-ын ажилтан | News.MN

32 хүнээс Covid-19 халдвар илэрснээс нэг нь АТГ-ын ажилтан

COVID-19

32 хүнээс Covid-19 халдвар илэрснээс нэг нь АТГ-ын ажилтан

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Tuesday, January 19, 2021

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.01.20) мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 19-нд нийт 13318 сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс Сovid-19 илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны нэг орцны зургаан айлын хүмүүс халдвар авсан. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нэгдсэн шинжилгээг хийхэд 13 хүнээс вирус илэрсэн. Орцонд халдвар тархсантай холбоотойгоор ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн нэг эмч халдварт өртсөн. Тус төвд халдварын голомтын хариу арга хэмжээг авч, 900 гаруй ажилтныг өчигдөр PCR шинжилгээнд хамрууллаа. Эхний байдлаар 600 хүний хариу сөрөг гарч, ажиглан тусгаарлаж байна.

Мөн “Монос” оффистой холбоотой  тусгаарлагдаж байсан гэр бүлийн хавьтлууд, засвар хийж байсан хүмүүс халдварт өртсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ТҮК-ийн зургаан хүнээс вирус илэрсэн, бусад нь гэр бүлийн хүмүүс. Бусад гэр бүлийн батлагдсан тохиолдол дунд АТГ-ын нэг ажилтан байгаа. Энэ хүний гэр бүлийн нэг хүнээс вирус илэрсэн байна. Ингэснээр Улаанбаатарт хотод Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 741 боллоо.

Энэ хугацаанд орон нутагт нэмж халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд багц өвчлөлийн тохиолдол 1067  болж, сүүлийн 24 цагт 38 хүн эдгэрсэн. Монгол Улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 1568  болсон. Үүнээс эдгэрсэн 1033 буюу 65.9 хувь нь эмчлэгдэн эдгэрсэн.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нийт 523 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд хоёр, хүнд долоо, хүндэвтэр 48, хөнгөн 466 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д 226 хүн эмчлүүлж байгаа бол Цэргийн төв эмнэлэгт 91 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд хүн нэг бий. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 301 хүн эмчлүүлж буй. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт таван хүн хяналтад байна.

Одоогоор Улаанбаатар хотод халдварын идэвхтэй хоёр голомт байна. Энд Баянзүрх дүүргийн ТҮК-тай холбоотой  халдвар авсан найман хүн, тэдний хавьтлуудыг тогтоож байна. Нэг нь “Монос” оффист засвар хийж байсан хоёр, гурван хүний ойрын хавьтлуудыг тогтоож байгаа. Мөн Баянгол дүүргийн 19 дүгээр байрны халдвар үүнтэй холбоотой. Нийт 20 гаруй хүнийг хамарсан хоёр том голомт байна. Бусад голомт хяналтад байгаа.

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ:

Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсад лабораториар батлагдсан 32 тохиолдол илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 1568 боллоо. Нийслэлд халдвар гарсантай холбоотойгоор ЗӨСҮТ-ийн хоёр баг голомтод ажиллаж, 1470 м.кв-д эцсийн халдваргүйтгэл хийсэн. Мөн тус төвийн явуулын лаборатори Гашуунсухайт боомтод ажиллаж, 388 тээврийн жолоочид шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Улаанбаатарт НЭМҮТ-өөс идэвхтэй харуулдан тандалтын шинжилгээг 2016 хүнд хийснээс нэг хүнд вирус илэрсэн. ЭМЯ-ны тусгай дугаарын долоон утсанд нийт 4413 иргэн хандаж, зөвлөгөө авсан.

Албан байгууллагууд бүх ажилчдынхаа 3/1 хувийг ажиллуулж, бусад хүмүүсийг цахимаар ажиллах нөхцөл боломжоор хангах, засвар үйлчилгээ аль болох хийхгүй байхыг анхааруулж байна. Мөн гэр бүл, орцоороо халдвар авах тохиолдол гарч байна. Тиймээс нэг бүлийн гишүүд цахилгаан шатанд суух, хоорондоо ярилцахгүй байх, бээлий өмсч товчлуур дээр дарах, хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх, шатаар буухыг зөвлөж байна. Гэр, орцондоо ариутгал тогтмол хийхийг зөвлөе.

“Иргэд хот, орон нутаг руу хулгайн замаар зорчиж байна”

Замын цагдаагийн газрын ерөнхий зохицуулагч Ж.Энхбат:

Улаанбаатар хотыг тойрсон товчоодод хяналт тавин ажиллаж байна. Нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 19-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 14164 тээврийн хэрэгсэл, 27467 иргэн Улаанбатаар хот руу нэвтэрсэн. Нийслэлээс 17161 тээврийн хэрэгсэл, 34561 иргэн гарч явсан. Эдгээр иргэдийг ямар нэгэн хүндрэлгүйгээр зорчуулсан. Гэхдээ иргэд маршрутын бус хулгайн замаар зорчих, нууцаар хүн тээвэрлэх үйлдлийг удаа дараа хийж байна. Цагдаагийн байгууллагаас нийт 50 тээврийн хэрэгслээр 107 иргэн нууцаар зорчсоныг илрүүлж, шинжилгээнд хамрагдаагүй 52 иргэнийг  PCR шинжилгээнд хамруулсан. Мөн 39 иргэнийг тусгаарлах байранд, 13 хүнийг гэрийн ажиглалтад авсан. Хяналт шалгалтын цэгүүдэд 22 автомашинтай 40 алба  хаагч үүрэг гүйцэтгэж байна.

“Өргөө” амаржих газар, ХӨСҮТ-д хариуцлага тооцно”

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал:

Монгол Улсын хэмжээнд 2020 оны эцсийн байдлаар 4459 эмнэлгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эрүүл мэндийн салбарт нийтдээ 54 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж буй. Цар тахлын халдвартай холбоотойгоор эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллалаа. Цар тахлын халдвар дотоодод дэгдсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайдын удаа дараагийн тушаал, шийдвэр гарсан. Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 25-нд Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг сахин баримтлах, өвчтөнийг эмнэлэг хооронд хэрхэн шилжүүлэх вэ гэдэг бүх дүрэм журмаа шинэчилсэн.

Нэгдүгээр сарын 5-нд Эрүүл мэндийн сайд А/04 тушаалаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж, эмнэлэгт халдвар гарахаас сэргийлэх байдлаар ажиллаж байна. Энэ хугацаанд Эрүүл мэндийн яамнаас 4-5 удаа цахим хурал, уулзалт хийж, удирдлагуудад үүрэг даалгавар өгсөн. Гэсэн хэдий боловч хувь хүний хариуцлагагүй, сэтгэлгүй байдлаас болж алдаа дутагдал гарч байна.

Тухайлбал, өчигдөр “Өргөө” амаржих газарт амаржсан эхийг халдвартай эсэхийг тогтоож, тусгаарлах өрөөнд оруулж, эмнэлэг рүү шилжүүлэх дүрэм журмыг мөрдөхгүйгээр, төрсөн эхэд гадуур хувцас өмсгөхгүй, нярайг нимгэн өлгийтэйгөөр зөөвөрлөсөн. Энэ эмнэлэгт ажиллаж байгаа эмч, ажилчид холбогдох дүрэм, журмыг зөрчиж ажилласан. Нэгдүгээр төрөх тусгаарлах өрөөтэй байсан. Тэр өрөөнд байхад нь эхэд дулаан хувцас өмсгөж гаргах байтал тун хариуцлагагүй хандсанд харамсалтай байна. Тэр эмэгтэй болон ар гэрээс  нь уучлалт гуйж байна. Бид хариуцлага тооцож ажиллана. Бүх эмнэлэгт дүрэм журам байдаг.

“Өргөө” амаржих газар нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллага. Тэгэхээр Улаанбаатар хотын захирагчид Эрүүл мэндийн сайд хариуцлага тооцох талаар албан тоот хүргүүлсэн.  ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд тухайн амаржсан эхийг хүлээн авахдаа сэтгэлгүй хандаж, өвлийн хүйтэнд зөөвөрлөсөн. Тиймээс Эрүүл мэндийн сайд хариуцлага тооцно.

“Өргөө” амаржих газар нэгдүгээр сарын 14-нд хэвтсэн иргэнээс өчигдөр халдвар илэрсэн. Үүний дагуу тус амаржих газрын удирдлагууд мэдэгдэж, төрсөн эхийг тусгаарлаж, ХӨСҮТ-д шилжүүлсэн. Мөн эмчлүүлж байсан 274 хүн 92 эмч ажилтнаас шинжилгээ авсан, сөрөг хариу гарсан.

Ингээд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Халдвартай иргэнийг хэрхэн зөөвөрлөх талаар ямар журам хэрэгжиж байгаа вэ?

А.Амбасэлмаа: Цар тахлын халдварын батлагдсан тохиолдол, хавьтлуудыг зөөвөрлөх журамтай. Эрүүл мэндийн сайд, ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын тушаалаар батлагдсан журмыг мөрдөж ажилладаг. Халдвартай иргэдийг зөөвөрлөж байгаа хүмүүс тусгай хувцас хэрэгсэл өмсч, тухайн иргэнд  амны хаалт, бээлий өмсгөж, ХӨСҮТ-д тусгаарлана. Машинд ганцааранг нь суулгаж, эмч нар тусдаа суудаг.

Орцны халдвар голомтлон тархаж байна.  Энэ халдвар амьсгал, агаар дуслын замын халдвар учраас 1.5-2 метрээс дотогш зайнд  харилцах, амны хаалтгүй байвал халдварт өртөнө.

“Өргөө” амаржих газарт амаржсан эхийн ар гэрийнхнээс шинжилгээ авч, тусгаарласан. Бид эхлээд түргэвчилсэн тестээр 300 гаруй хүнээс шинжилгээ авч, оройн дахин PCR шинжилгээг авсан. Мөн хавьтлуудыг тусгаарлаж, хоёр гурав дахь шинжилгээг авна. “Өргөө” амаржих газарт нэгдүгээр сарын 14-нд тухайн эх очиход ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан.

-Энэтхэг улсад үйлдвэрлэсэн вакцины талаар мэдээлэл өгөхгүй юу?

Д.Нарангэрэл: Улаанбаатарт орцны гурав дахь халдвар гарч байна. Энэ талаар НЭМҮТ-ээс агааржуулалтын хоолойгоор дамжиж байгаа эсэх талаар судалж байгаа. Энэтхэг улс эм бэлдмэлийн үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг улсын нэг. Энэтхэг улсын хоёр вакцины хувьд клиникийн туршилтыг давсан. Тиймээс 140 гаруй эмч мэргэжилтнүүд хоёр өдрийн цахим сургалтад хамрагдаж байгаа.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-20 66.181.160.67

ЭМЯ-ны төрийн нарийн бичиг махан толгойт мантуун бөгстөй Амаржаргал нусаа та нар хариуцлагаа хүлээж сур энэ хэцүү хүнд үед ажлаа мэддэггүй алдар цолны хойноос горилогч та нараас болж ЗГ огцорч байна тэр төрсөн эмэгтэй ар гэрээс нь уучлал гуйж байна гэх шиг та нарын уучил гэдэг үг чинь эрдэнийн эрхи мөнхийн рашаан юмуу бидний буруугаас ийм явдал болсон тул бид ялаа эдлэе гэж хэлж сураач тэр нялх төрсөн хүүхдийг түмэн олноор даажигнуулах нь та нарт сайхан байна уу Махан толгойт Мантуун бөгстөй нов

Avatar

Зочин 2021-01-20 176.10.99.200

>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

India vaccine 2021-01-20 150.129.142.163

энэтхэг вакцинаа Монгол, Оман, Бангладеш, Афганистан, Бутан зэрэг 7 улсад үнэгүй нийлүүлэхээр болсон тухай дэлхийн хэвлэлээр 18-нд гарсан. Монголд хэдэн сая тун нийлүүлэх талаар дурдаагүй байна. Харин Бангладеш-д бол 2 сая тун вакцин өгөх юм байна. Энэ вакцины хэр үр дүнтэй талаарх тоон мэдээлэл одоогоор нээлттэй биш байгаа хэдий ч Энэтхэгийн засгийн газар вакциныг тариад эхэлсэн.

Avatar

Хов 2021-01-20 64.119.17.29

УОК дарга шадар сайд Содбаатар ,ЭМЯ-ны сайд Монхсайхан , ТН дарга , НЭМГ дарга Томорбаатар ХАлдвартын Нямхуу торох эмнэлэгийн дарга бугдээрээ хариуцлага хулээн огцрох!!!!

Avatar

Зочин 2021-01-20 103.212.118.56

Тэгээд чи очиж ажиллах юм уу. Энэ хариуцлагатай, аюултай, толгой цусдаж мэдэх, чам мэт буруу элэгтэй хүмүүсийн занал шүглэсэн аймшигтай ажилд хэн очиж ажиллахыг хүсэх билээ.Бид энгэж намчирхаж,өөр хоорондоо тэрсэлдэж, дайсагналцаж байж өөрсдийгөө л ,эх орноо л сүйтгэсээр байна..Ер нь энэ ардчилал гэгч нь ядуу орныг яг ийм байдалд оруулж байгаад хоосруулж, үгүйрүүлж бусдын боол болгодог гэдэг ч үнэн бололтой.

Avatar

Хотын уугуул иргэн 2021-01-20 192.82.69.193

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт хариуцлага тооцож ажлаас нь хусаач ээ. Сүүлийн үед дандаа НЭМГ-ын харьяа эмнэлгүүдэдээс өвчин гарч байна. Энэ тал дээр ямарч хяналт алга. НЭМГ бол УОК-ын далбаан дор урсгалаараа д явж байна шүү дээ. Дарга нь гэж ямар пяз"дак байдаг бол: Ичих элэггүй нэгэн..

Avatar

Мөнх 2021-01-20 139.5.217.118

Байрны агаар чинь шууд дээшээ сорогдоод гадагшилна биз дээ. Эсвэл вирус нь хажуу тийшээ явчихдаг юм уу. Барилгын агааржуулалтын зураг тооцоо хийдэг хүмүүсээс Амбасэлмаа асуугаач дээ. Мэдэхгүй юмаа мэдэмхийрэх хэрэггүй шүү.

Avatar

Зочин 2021-01-20 202.126.90.127

Бусад нь ажилгүй юмнууд байсан уу?

Avatar

Зочин 2021-01-20 66.181.184.201

Ortsond tamhi tataj shulsee hayadag humuus saihan taraaj baina. Tamhi tataj gadaa ortsond zogsdog humuusiig dor hayaj 100,000 aar torgood bval bolino shuudee?!

Avatar

Цэвэрлэгээ 2021-01-20 66.181.178.207

Орцонд цэвэрлэгээ хийж буй хүмүүсийг хамгаалалтын хувцас, ариутгалын бодис, уусмалаар хангах нь нэн чухал байна. Орц цэвэрлэсэн усыг гадаа гаражийн хаяаруу аваачиж асгах юм. Тэгээд гараа цэвэрлэхгүй, маскнаас өөр хамгаалалтгүй ба маскаа бохир гараараа байнга засаж янзална. Энэ хүмүүсийн буруу биш шүү. Эдгээр хүмүүсээ хөдөлмөр хамгаалал, ариун цэврийн хувцас, хэрэглэлээр хангая. Энэ хүмүүс эрсдэлд орно. Халдвар тараана. Орон сууцанд агааржуулагч хэмээх сарсгар нүхийг цаасаар ч болтугай бөглө.

Avatar

Зочин 2021-01-20 202.131.243.186

Юун энэтхэг вакцин вэ? Энэтхэг бол ёстой үгүй шүү

Avatar

Зочин 2021-01-20 202.21.113.238

zailuul avilga avtsan huuhen yum uu

Avatar

Зочин 2021-01-20 202.131.245.34

гарчиг нь яг 2 хүнээс илэрсэн юм шиг

Avatar

хардах нь минийй эрх 2021-01-20 64.119.20.3

Улаанбаатараас хөдөө орон нутаг уруу хулгайн тээвэр сүлжээ бий болчихоод байна.Эдгээр хулгайн такси үндсэн тариф 10 дахин өсгөж явж байна.Бүгд хулгайн замаар гол ус бүгд хөлдсөн байгаа учир мсөөр гарч яваад байна.Жич: 20-30 мянгаар явдаг газар 200-300 мянгаар яваад байна шүү дээ.

Avatar

Иргэн 2021-01-20 66.181.188.252

Энэ голомтуудыг дарсан ч дахиад өөр газруудад гараад ирнэ.
Энэ өвчнийхөө араас хөөгөөд гүйцэхгүй гэдгийг өнгөрсөн 3 сарын туршлага харууллаа.
Одоо Содбаатар, Мөнхсайхан нар ажлаа чаддаг хүмүүст нь өгөөд энэ хэрэглэж байгаа тактикаа яаралтай өөрчлөхгүй бол энэ муухай өвчнөөс бид салахгүй юм шиг байна даа.

Avatar

Зочин 2021-01-20 202.131.245.6

hul horio sulalsanii har gai odoo l garch bna daa. anh 11 sard hul horih uedee niiteer n neg udaa buren shinjilgee hiichij boloogui yum uu. odoo bol tsaashdaa haldvar nemegdvel dahiad l hul horino, neene haana neene haana. ur dungui l yavaad baina daa. esvel biznes bolchihood bna uu

Avatar

Зочин 2021-01-20 66.181.164.211

Эмнэлэгт битгий ханд гэж гуцаад байхийн, шаардлагатай хумуус л эмнэлэгт угаасаа ханддаг биз дээ? Одоо хумуус гэртээ байгаад бие биендээ халдаагаад дуусаж байна шд

Avatar

санаа 2021-01-20 112.72.8.90

чи одоо хаана хэнтэй яриад б гаа юм бэ? иргэдтэйгшээ харьцаж байж нэг их шорон яриатай чиний х****л бүдүүлэг занг сонсох унших ёстой юм уу? даварчихсан гар вэ? ийм нөхдүүдийг хяналтадаа авбал таарна

Avatar

бодол минь 2021-01-20 59.153.114.206

Бүх дүүргүүд коронод эзлэгдлээ.ЭМЯ,ОБГ,Цагдаа -УОК хир хэмжээндээ ажиллалаа,алдаа ч гарлаа,Хүч дутлаа.Хаяагаа дэрлэн амьдардаг УБ хотын дүүргүүд ямар ч үүрэггүй нь ил боллоо.Хотын нэг цэгийн үйлчилгээ,цахим шилжилт бүх асуудлыг шийдэх болжээ.Ажилтануудад нөхөн олгобор өгч,6 дүүргийн байрыг эмнэлэг,харьяа газруудыг ясли,цэцэрлэг болгоё.Налайх,Багануурыг үлдээе. УБ хотын ОК хэрэг байна уу? гэх мэт цоо шинэ хувилбарууд авч үзээч.ТӨК-ууддаа хяналтандаа аваач.Идэж,хандивлаж дууслаа. 3 том минь ээ????

Avatar

Зочин 2021-01-20 202.9.40.23

Нийтийн эзэмшлийн талбайгаас халдвар авна. Халдвартай хүн орцны хаалганаас барина тэр хаалганаас бусад хүн барина. Бээлийтэй байсан ч тэр бээлийгээ гараараа л тайлна. Шатны бариул, цахилгаан шат гээд орцоороо халдвар авахад гайхах зүйлгүй. Орцонд угаасаа ариутгал хийхгүй байгаа ш дээ

Avatar

Зочин 2021-01-20 66.181.185.187

Орцноос халдвар илэрлээ гэхээр гайхаад байхын. 1 орцонд амьдарч байгаа ч гэлээ биe биeнийхээрээ орохгүй байгаа, лифтэнд суухдаа маскаа зүүгээд бээлийгээ өмсөөд гарч байгаа. Тгхр энэ халдвар яаж дамжаад байна

Avatar

Зочин 2021-01-20 165.225.116.90

Агааржуулагч

Avatar

Зочин 2021-01-20 88.103.231.0

Агааржуулагч гэж юу вэ? Өрөөний ханад байгаа сарсгар хаалт мөн үү? Түүнийг яаж бөглөх? Юугаар бөглөх? Бөглөх хэрэгтэй юу? Хүмүүс мэдэхгүй бна шүү. Халдвар яаж дамжиж байгааг видео үзүүлж тайлбарла.

Avatar

Зочин 2021-01-20 202.126.90.127

Ам руугаа хоол халбагадуулах уу. Гялгар цаас буюу хүнсний скочоор битүүл гээд хэлээд л байгаа. 11 цагийн мэдээгээр тодорхой тайлбарласан. Би бөглөсөн.

Avatar

ккк 2021-01-20 150.129.140.155

дээд доод айл юм уу нэг орцонд бдаг бол бүгд өвчлөх ууу

Avatar

Зочин 2021-01-20 202.9.40.23

Өвчлөхгүй. Шууд хавьтал болсон, эсвэл халдвартай хүний барьсан орцны хаалга, шатны бариул энэ тэрээс халдвар авна. Агааржуулалтаар дамжих магадлал бага. Манайхтай адил байртай Орос, Казахстанд тийм тохиолдол гараагүй. Орцны халдваргүйжүүлэлт сайн хийх л хэрэгтэ

Avatar

Зочин 2021-01-20 66.181.161.110

Монголын олон орон тоо төрийн нарийн, дэд сайд , хотын орлогч дарга нар одоо бас шинэ яам гэнээ юу гэхэвдээ үнэн доромжилж байна аа.

Avatar

Зочин 2021-01-20 66.181.161.110

УУчлал гуйж байна гэдэг худлаа жүжгээ болчихоочээ. Хэлж байгаа нь хүртэл хүчээр нэг юм хэлэх аядлаадаа. Хаиуцлагатай л ажлаач дээ

Avatar

Зочин 2021-01-20 66.181.161.110

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ГЭЭД АВГАЙ ЯМАР Ч ҮҮРЭГГҮЙ ХАРИУЦЛАГА Ч БАЙХГҮЙВ ЮУ ХИЙЖ СУУГАА ЮМ БЭ, ТЭР ТӨРИЙН НАРИЙН БИЧИГ ЭНЭ эрүүл мэндийн асуудлаар ХАРИУЛАХ ХАРИУЦАГА ҮҮРЭХ ЕСТОЙ Ш ДЭЭ. . төрийн нарийн бичиг гээд үнэхээр сул орон тоо гэдэг нь бүүр тодоос тод харагдлаа ш дээ.

Avatar

Иргэн 2021-01-20 202.55.188.105

ОРОН НУТАГТ ТАРХАХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНАА. ОРОН НУТГИЙН ЗАМАА ЧАНГАТГАХ ШААРДЛАГАТАЙ. ОЛИГТОЙ ЭДИЙН ЗАСАГТАЙ БИШ.. ЭМНЭЛЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЯМАР БИЛЭЭ.. ГЭХ МЭТ ШҮҮ ДЭЭ..

Avatar

зочин 2021-01-20 64.119.19.237

нохой сүүлээ сүүл нь хонхорцогоо гэдэг шиг Содбаатар ЭМсаад Төрийн нарийн дарга нар хариицулага тооцно гээд худлаа бурж байх шив. Нямхүү, төрөхийн дарга, НЭМГ дарга гэсэн дэмийрсэн хүмүүсээ солиочээ. Төрөхийн эмч нар хэрэггүй хүмүүс болжээ. Нэг байгуулагад удахаараа дөжирнө гэдэг болчихжээ. амаржаргал авгай уучдал гүйгаад болло гэсэн үг хэллээ. Ард мүмэн арга хэмжээг яаралтай авахыг хүлээгээд байна.

Avatar

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ч.Чулуунбаатар. 2021-01-20 202.21.109.84

Орон сууцны салхижуулалтагааржуулалтын хоолойг СӨХ-өөр хариуцуулж Цэвэрлэж чадах төхөөрөмтэй байгууллагаар ньцэвэрлүүлэх хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2021-01-20 202.126.89.242

Uursduu chadahgvi yv ? Yandangaa tur zasagaaraa huulvvldeg archaagvi mongolchuud argagvi dee huurhii !!!

Avatar

Зочин 2021-01-20 202.9.40.23

Агааржуулалтаар халдвар тарсан тохиолдол өвчлөл өндөртөй, адилхан угсармал байртай Орос зэрэг газар гараагүй. Тэд орцоо л сайн ариутгаж байгаа манайх бол үгүй. Үүнтэй л холбоотой халдвар

Avatar

Зочин 2021-01-20 202.126.89.35

Агааржуулагчийн сарзгар хаалтыг ховхолж аваад картон тааруулж хайчлаад скочоор даруулаад сарзгараа шингэн хадаас, цавуугаар наачих

Avatar

Зочин 2021-01-20 124.158.120.114

агааржуулалтын хоолойгоо бөглөөгүйгээс ингэж нэг байрны хүмүүс халдварлаж байгаа шүү.

Avatar

Баатар 2021-01-20 202.126.89.231

Содбаатар ОГЦОР

Avatar

Зочин 2021-01-20 202.126.88.143

Яасан бүрхэг товч мэдээлэл вэ,

Avatar

Зочин 2021-01-20 202.21.97.30

СӨХ үүд цэвэрлэгээ үйлчилгээгээ сайн хийж хог хаягдлаа цэвэрлэх хэрэгтэй л гэсэн үг л дээ. Тийм байрууд нь зүгээр л байгаа

Avatar

Зочин 2021-01-20 202.9.40.23

Оросууд шөнийн цагаар тогтмол орцоо ариутгаж байгаа болохоор ийм юм гарахгүй байгаа. Манайх бол орцонд ямар ч ариутгал хийхгүй болохоор аргагүй ш дээ. Манай орц лав юу хийгээгүй

Avatar

Зочин 2021-01-20 202.126.89.207

Орцны хаалга, бариул,шатны бариулаа ариутгах хэрэгтэй юм байна.ийм олноороо халдвар авахгүй байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж