Авто замын салбарт мэргэжлийн хүн томилуулахыг авто замчид шаардлаа | News.MN

Авто замын салбарт мэргэжлийн хүн томилуулахыг авто замчид шаардлаа

Авто замын салбарт мэргэжлийн хүн томилуулахыг авто замчид шаардлаа

Авто замын салбарт мэргэжлийн хүн томилуулахыг авто замчид шаардлаа

Авто замын салбарыг мэргэжлийн бус хүнээр удирдуулж буйг авто замчид эсэргүүцэж  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шаардлага хүргүүлж байгаа талаар өнөөдөр /2021.01.20/мэдээлэл хийлээ.

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Авто замчид шаардлага хүргүүлж байна#NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Tuesday, January 19, 2021

Авто замчдын шаардлага бүрэн эхээрээ:

Монгол Улсын авто замын салбар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд “Мянганы зам”, “Шинэ бүтээн байгуулалт” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийн хүрээнд олон улс, улсын чанартай 7,000 гаруй км хатуу хучилттай авто зам, 15,000 орчим метр урт гүүрэн байгууламж барьж бүх аймаг, зарим хилийн боомтуудаа Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбож чадсан.

Энэхүү түүхэн бүтээн байгуулалт нь татвар төлөгчдийн 5 орчим их наяд төгрөгөөр бүтсэн төрийн нийтийн өмч юм.

Харамсалтай нь, үе үеийн УИХ, Засгийн газар зөвхөн авто зам барих асуудалд онцгойлон анхаарч, авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын чиглэлийн үйл ажиллагааг ор нэр төдий зохион байгуулж, энэ чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн өмчит авто замын засвар арчлалтын компаниудын удирдлагыг тогтвор суурьшилтай ажиллуулахгүй байх, улмаар улс төрийн томилгоо нэрийдлээр мэргэжлийн бус хүнээр удирдуулах явдал хэвийн үзэгдэл боллоо.

Өнөөдөр төрийн өмчит авто замын засвар арчлалтын компаниудын 90 шахам хувийг мэргэжлийн бус хүн удирдаж байгаа мөн Нийслэлийн авто замын хөгжлийн газрыг сүүлийн 15 жилийн хугацаанд 80 гаруй хувьд мэргэжлийн бус хүн удирдаж ирсэн төдийгүй одоо ч мэргэжлийн бус хүн удирдаж байгаа зэргээс тодорхой харж болно.

Гэтэл сүүлийн үед дээрх үйлдэл хэрээс хэтэрч, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын дүрмэнд заасан (Монгол Улсын авто замын бэлэн байдалд хяналт тавих,  арчлалт засварын ажлын технологийн хяналтыг хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах, “салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэх, Авто зам, замын байгууламжийн зураг төслийн магадлалын үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг) мэргэжлийн үндсэн чиг үүргээс нь гажуудуулахад шууд нөлөөлөх мэргэжлийн бус хүн томилох гэж байгаа нь туйлын харалган бодлого юм.

Авто замын салбарт огт ажиллаж байгаагүй, авто замын талаар огтхон ч дадлага туршлагагүй мэргэжлийн бус хүнээр, улс төрийн томилгоо нэрийдлээр удирдуулахаар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд дээрх шийдвэрийг авто замчид эрс эсэргүүцэж байна.

Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн, мэргэжлийн чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага болох “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирлыг авто замын салбарт ажиллаж байсан мэргэжлийн ур чадвартай, салбарт хүлээн зөвшөөрөгдсөн хүнээр удирдуулах зайлшгүй шаардлагатай.

Салбарын төрийн бус байгууллагууд болон Хөдөлмөрийн баатар, Гавъяат, зөвлөх инженерүүд, мэргэшсэн инженерүүдийн төлөөлөл

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-20 103.26.195.227

Морь шиг удамшиж байхад юун мэргэжил вэ. Балай с** чинь.

Avatar

Зочин 2021-01-20 176.10.99.200

>>>>>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-01-20 66.181.161.127

Мэргэжил огт хамаагүй болоод их удаж байнаа шүү дээ. Төрийн албан хаагчийг нам бус болгоод бүгд хэлгүй болсон. Уул нь нэг намархуу юманд хамаардаг бол шудрага царайлаад орилох л байсан байх

Avatar

Зочин 2021-01-20 202.126.89.56

unen shuu AZZA darga narig ch gesen dargin owchin mergejlin bus hun tawiad ter ni yuch medehgui harin idej uuj medej bgaa yumaa harin tegeed l ywaad ogno

Avatar

иргэн 2021-01-20 202.21.109.84

Хүрэл хүү… ДОЛООН БУУДЛЫН ДОЛГОРМАА ХҮҮХНЭЭР зам тавих газрын даргаар тавина хөө..

орлогчоор ньУБ-ын урьдах байрладаг нэг бүсгүйг томилох юм гэсэн…

Avatar

Зочин 2021-01-20 192.82.77.47

Ha ha ha muu ers daind hoorov gegch bolj. Chadvartai hun tavih heregtei.

Avatar

Зочин 2021-01-20 64.119.20.156

Зөв. Одоо барилгын маааанагууд шаардах болсон шүү.

Avatar

Замчин 2021-01-20 103.26.193.9

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар УБ хотын авто замын бодлогыг барьж байгаа байгууллага.2016 оноос хойш мэргэжлийн бус хүнээр удирдууллаа. Одоо ч гэсэн мэргэжлийн бус хүнийг түр орлон гүйцэтгэгч гээл тавьсан.

Avatar

Zochin 2021-01-20 59.153.114.202

Avilgachin Gylymkhan budaa! Kkkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж