Prada брендийн шинэ нүүр царай моделийн салбарын ирээдүйг тодорхойллоо

Хуучирсан мэдээ: 2021.01.20-нд нийтлэгдсэн

FASHION

Prada брендийн шинэ нүүр царай моделийн салбарын ирээдүйг тодорхойллоо

Prada брендийн шинэ нүүр царай моделийн салбарын ирээдүйг тодорхойллоо

Моделиудыг ердөө хувцас өмсөж үзүүлдэг гэх ойлголт өдгөө хоцрогджээ. Орчин үеийн загвар өмсөгч нар маш олон зүйлийн чухал төлөөлөл болсон бөгөөд үүнийг харуулах хамгийн ойрын жишээ бол Prada брендийн шинэ нүүр царай Тайра юм. Тайра бол Японы Хоккайдод амьдардаг, өсч буй од билээ. Тэрбээр Фердинандо Вердеригийн найруулсан 2021 оны хавар, зуны загварын сурталчилгаанд гол дүр бүтээжээ. Сурталчилгаанд 25 настай бүсгүйн гоо үзэсгэлэнд минимал хэв маягтай хувцас, орчин нь гайхалтай зохицсон харагдах аж.

Тайра загварын салбарт дөнгөж өнгөрсөн жил хөл тавьжээ. Тэрбээр “Би энэ салбарт орсондоо маш их баяртай байна. Бас бүгдэд нь талархаж байна. Загвар өмсөх нь өөрийнхөө тухай улам ихийг мэдэх боломж олгосон. Цаашлах тусам би энэ салбарт улам дурлаж, өмнөх амьдралынхаа хэцүү бүхнийг мартаж байна” хэмээн ярьжээ.

Prada-гийн сонголт үнэхээр гайхмаар байжээ. Тэд Лондонгийн Голдсмит коллежид нэг жилийн хугацаатай оюутан солилцоогоор сурч буй загварын салбарын оюутнуудад шинэ загваруудаа өмсүүлж үзжээ. Улмаар удалгүй нутаг буцахаар бэлдэж байсан Тайра Нью Йоркын Форд Моделс агентлагтай гэрээ байгуулжээ.  Тайра загварын салбарт орохоосоо өмнө олон зүйл оролдож үзсэн аж. Тэрбээр “Би өмнө нь улс төр, жендер судлал, мэдээллийн технологи, семиотик, сэтгэл судлал зэрэг салбаруудыг сонирхож суралцаж байсан. Эхэндээ надад хүйс, гарлаас шалтгаалсан бэрхшээлүүд үүсч байсан ч Лондонд ирж, олон улсын сургуульд сурч эхэлснээс хойш байдал дээрдсэн. Социологи, антропологиор сурч байхдаа тэдгээр нь миний сонирхол биш гэдгийг ойлгоод би нутаг буцахаар шийдээд байсан юм” хэмээн дурсчээ.

Мөн тэрбээр төгсөж чадаагүй ч их сургууль өөрийгөө олоход нь маш чухал нөлөө үзүүлсэн хэмээгээд “Би хүйс, үндэстэн, нас гэж яг юуг хэлээд байгааг гайхдаг. Бид анх танилцахаас эхлээд л эдгээр зүйлс биднийг тусгаарлаж байдаг. Цаашлаад тэдгээр зүйлс биднийг хааж, боож, хоорондоо харьцахад үл үзэгдэгч ханаар саад хийдэг. Би өөрийнхөө сонгож төрөөгүй хүчин зүйлүүдээр өөрийгөө хязгаарлах дургүй” хэмээн тайлбарласан байна.

Түүний энэ мэт үзэл бодол, соёл, туршлага нь өнөөгийн загварын салбарт тулж ирээд буй хувьсгалтай яв цав нийцэж байгаа юм. Үндэстэн, арьсны өнгө, хэмжээ, нас, хүйс зэрэг олон хүчин зүйл ялангуяа загварын салбарт олон тусдаа ангиллууд үүсгэсээр ирсэн ч өдгөө энэ бүх хил хязгаар арилж эхэлсэн билээ. Чухам энэ л хувьсгалд манлайлахаар хичээж буй Prada брендийн хувьд шинэ загвар өмсөгчийнх нь зан авир, үзэл бодол, түүнийгээ илэрхийлэх арга нь маш ихээр нийцэж байгаа ажээ.

Эх сурвалж: VOGUE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж